«Россия» үзэсгэлэнгийн зочдод Хийморийн дарцгийн талаар танилцуулжээ
Иволгын дацангийн Мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Алла Намсараева энэ тухай танилцуулгыг хийсэн байна.
Энэ сарын 17-нд “Россия” олон улсын үзэсгэлэнгийн зочдод Хийморийн дарцгийн талаар яриа таниулга хийжээ.
Иволгын дацангийн мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга.
Алла Намсараева аз хийморь, дөрвөн хүчтэнийг бэлэгдсэн уг дарцгийн утга учрын талаар дэлгэрэнгүй ярьж өгөв.
– Буриадад энэ ёс уламжлалд ихээхэн ач холбогдол өгдөг. Аз хийморийг сэргээх хамгийн эрчимтэй аргын нэг хэмээн үздэг. Ийм дарцгийг дацан хийдийн газар болон овоо тахилга зэрэг ариун дагшин газруудад тусгай шонд уяж хийсгэдэг. Газар нь ариун дагшин тусмаа дарцаг сайтар хийсэх бөгөөд энэ нь тухайн хүндээ ч сайн гэж тооцогддог.
Буриадад Сагаалган буюу Цагаан сарын шинийн хоёронд хүмүүс хийморийн дарцгаа залахаар хэдэн арваараа дацан номын газрыг зорьдог. Дарцган дээр мориноос гадна хангарьд шувуу, луу, бар, арслан гэсэн дөрвөн хүчтэнийг дүрсэлсэн байдаг, - гэж Алла Намсараева өгүүлэв.