“Дорно зүг хийх эргэлт”: Буриадын улс төрийн шинэ бодит байдал уу?
Хэн хори болон сэлэнгийн буриадуудыг эрх мэдэлд хүргэхгүй байна вэ, энэ нь тэдэнд тийм хэрэгтэй юу? АРД-ын нийтлэлч Бато Очировын хөндсөн сэдвийг мөн л АРД-ын нийтлэлч Евгений Хамаганов үргэлжлүүлж байна.
Бат Очировын нийтлэлийн үргэлжлэл.
Бато Очировын тодорхойлж буйгаар " Баруун зүгийн буриадууд засаглалын хамгийн дээд суудлуудыг дорно зүгийн буриадуудад (хори-буриад, сэлэнгийн буриадууд гм.) "тавьж" өгөхийг зөвшөөрөх хэрэгтэй. Ийм маягаар эвслийн шинэ буриадын элит бүрдэх юм. Энэ гарц буриадын томоохон "бэрхшээл"-ийн нэг болох трайбализм буюу овог аймаг, нутгарах үзлийг давснаар засаглал дахь жалга довны үзэл буурах талтай." гэжээ.
Тэгэхээр бас энэ хэлэлцүүлэгт өөрийнхөө "баруун зүгийн буриад" хонхыг дуугаргачихмаар санагдчихлаа. Учир юу гэвээс энэ бол маш амин чухал сэдвүүдийн нэг агаад асуудал үнэхээр байсаар байгаа юм. Аль өнгөрсөн зууны 70-аад оноос "баруун буриадууд даргалж, харин дорныхон дуулж, бүжиглэцгээдэг" гэдэг хэлц яригддаг байсан даа.
Гэхдээ хэн дорно зүгийн буриадуудад БНУ-д өндөр алба хашихад нь саад болоод байна вэ гэсэн асуудал гарч ирж байна.
Тэгэхээр энэ сэдвийг түүхийн тодорхой тойрон аялал хийхгүйгээр хөндөж боломгүй санагдана. Арвандолдугаар зуунд баруун буриадууд л хамгийн түрүүнд оросуудтай нүүр тулсан билээ. Казакуудын хөдөлгөөн Байгалийн өмнүүр хүнд бэрхшээл саадтай тулгаран удаан үргэлжилж байсан юм. Учир нь хамгийн түрүүнд баруун буриадууд тэдэнд хангалттай зорион байгуулалттай эсэргүүцэл үзүүлж байсан хэрэг. 1628 онд оросуудын анх буриадуудтай тулгарснаас хойш 33 жилийн хойнол Эрхүүгийн шивээ цайзыг босгосон юм шүү дээ. Братскийн шивээг хоёр удаа устгаж хаясан. Дээд ленийн шивээ цайзыг хэд хэдэн удаа эзлэн авч байв. 1648 онд удаан бүслэгдснийхээ эцэст түймэрдүүлсэн Осын цайзыг казакууд тавьж өгсөн бөгөөд түүнээс хойш сэргээн босгоогүй юм.
Эрхүүгийн шивээ цайзыг сэргээн засварласан байдал
Харин хори, агийн газар нутагт оросууд нэвтрэх үед байдал эрс өөрчлөгдсөн байлаа. Сонирхолтой нь тэд Зүүн Буриад руу Якутын талаас нэвтрэн орж ирсэн бол баруун буриадын нутагт Байгалийн өврөөр жинхэнэ дайн хийж байж орж ирцгээсэн юм. Харин Баргужиний анхны шивээ цайз 1648 онд боссон.
Халхын Очир Сайнхан Чахундоржоор толгойлуулсан захирагчид Удинск, Сэлэнгинскийг довтолж татвар нэхэж байлаа. Дөнгөж нутагтаа буцацгаасан хори буриадууд бараг нийтээрээ "Цагаан хаан"-д дагаар орлоо. Энэ үеэр хар-монгол болон табангууд Халхад нэгдэхээр тэмцэн одов. Дараахан нь сонгоол, сартуул, хонгород болон бусад ястангууд гарч ирлээ.
Булагат, эхиритүүдээс ялгаатай нь хори, хонгород болон сэлэнгийн буриадууд колончлолд бага өртсөн юм. Тэдэнд Буддын шашнаа шүтэхийг зөвсөөрснөөс гадна 1729 онд хил тогтоох хүртэл монголчуудтай, монголын ертөнцтэй ойр дөт харьцаатай байв.
Харин Буриадын баруун хэсэгт бүх юм хатуу байсан. Хамгийн эхнээсээ загалмайн шашинд хамруулах ажил хийгдэж дараа нь тариа тариулах, орос маягийн байшин бариулах гэх мэтээр үргэлжилсэн юм. ХХ зууны эхээр баруун буриадууд зүүн зүгийнхнээсээ илүү оросжсон байлаа.
Тухайн үедээ Ленин "Оросжсон харь үндэстэнгүүд жинхэнэ орос занг дандаа хэтрүүлж байдаг" гэж бичсэн нь бий.
Үүний нэг тод жишээ нь боханы буриад, үндэсний хөдөлгөөний тэргүүнүүдийн нэг, Буриадын Үндэсний Хорооны гутгаар дарга Михаил Богданов юм. Европ зүгийн дажгүй боловсрол олж авсан тэрээр буриад зон "европжих, оросжих" хэрэгтэй гэдэг үзлийг баримталж, ингэхгүйгээр өрсөлдөөн дунд мөхөж сөнөх болно хэмээн үзэж байсан аж.
Богданов, гурав дахь буриад -монголын ерөнхийлөгч.
Харин үүнээс шал өмнөө үзэл бодлыг Агийн тал нутгаас төрж гарсан, ирээдүйн Зөвлөлт Холбоот Социалист Бүгд Найрамдах Улсын Шинжлэх Ухааны Академийн сурвалжлагч гишүүн Цэвээн Жамцарано баримталж байлаа. Тэр буриад-монголчуудын ертөнцийн нэгдэл нь Монгол Улстай харилцаа холбоогоо хөгжүүлж, бэхжүүлэх явдал гэж үзэж байсан юм.
Жамсарангийн Цэвээн,хоёр дахь буриад -монголын ерөнхийлөгч.
Эднээс бага зэргийн еврей цус холилдсон баргужин буриад хөвүүн, Буриад-Монголын ерөнхийлөгч Элбэгдорж Ринчино зайгаа барьж байлаа. Тэрээр "улаантан", "цагаантан"-ы хооронд гүйхдээ Буриадыг улстөрийн талаар Монголтой ойртуулах, цаашид нэгтгэх зорилт тавьж байсан юм. Тэр үед XIX зууны эцэс, XX зууны эхээр Буриад-Монголын улстөрийн амьдрал Дээд-Үдэд биш харин Читад өрнөж байв. Дорнын буриадууд тэнд төвлөрч байсан цаг.
Элбэгдорж Ринчино, анхны буриад -монголын ерөнхийлөгч
Европ боловсролтой анхны буриад эрдэмтэн хэн байв?
Зэдийн буриад Доржи Банзаров.
Анхны буриад профессор хэн байсан бэ?
Агийн буриад Гомбожав Цыбиков.
Эзэн хааны хувийн эмч, "Дорнын улстөрийн бодлогын нууц ноёнтон" хэн байв?
Агийн буриад Жамсаран (Петр) Бадмаев.
Хаант Орос улсын Төрийн Думын анхны буриад гишүүн хэн байв?
Агийн буриад Бато-Далай Очиров.
Буриадын Үндэсний Хорооны анхны дарга хэн байв?
Баргужиний буриад Элбэгдорж Ринчино.
Хоёр дахь нь?
Цэвээн Жамцарано.
Дөтгөөр нь?
Мөн л Агийн талаас төрөн гарсан Даши Сампилон.
Дашийн Сампилон, дөрөв буриад-монголын ерөнхийлөгч
Харин хори, сэлэнгийн буриадуудын эмгэнэл нь тэд ихэнх нь "цагаантаны" талд орсон явдал байлаа. Хэжэнгт тэр ч байтугай Лубсан-Сандан Цыденовоор толгойлуулсан шашин төрийг хослон захирсан төртэй улс хүртэл байгуулж байсан юм. Харин сэлэнгийн хасагууд барон Унгерна фон Штернбергийн армийн цөмийг бүрдүүлж байлаа. Атаман Семеновын армид маш олон хори болон сэлэнгийн буриадууд байсан юм.
Мөн олон ч буриадууд иргэний дайнаас дайжин Монгол руу, эсвэл Хятадын Шэнэхээн рүү дүрвэцгээсэн. Ийнхүү дөнгөж бүрэлдэх гэж байсан дорнод буриадуудын сэхээтэнүүд цусаа асгаруулсан түүхтэй.
Харин баруун тийш огт өөр явдал өрнөж байлаа. Цөөнгүй баруун буриадууд 1923 он хүртэл "улаантангууд"-тай үзэлцсэн ч буриадын большевикууд болох Михей Ербанов, Матвей Амагаев, Василий Трубачеев, Мария Сахьянова нарын бүлхэмүүд бий болсон юм. Буриад-Монголын Автономит ЗХУ-ыг байгуулах үед тэд засгийн эрхэнд гарцгаасан билээ.
Баруун буриадын нам төрийн ажилтанууд. Баруун талаас гурав дахь нь, дундах эгнээнд -М.Сахьянова (гэр бүлийн зургийн архиваас зохиогч хуулбарлаж авсан гэрэл зураг).
Харин засгийн эрхэнд гарч чадсан цор ганц дорнын буриад нарын төлөөлөгч нь Хэжэнгийн буриад, СЕК-ийн (Сонгуулийн Ерөнхий Комиссийн) дарга, ерөнхий сайд Иролто Дампилон юм.
И.Дампилон
Гэвч 1937 онд хэнийг ч баруун, зүүн буриад гэж ялгасангүй.
This photograph, which became a famous Soviet icon, shows the "Friend of the Little Children" in a joyous mood, having just received a huge bouquet from six-year old Gelya Markizova. To the right of the picture can be seen M.I.Erbanov, first secretary of the Buryat-Mongol ASSR.
Бүгд Найрамдах Улсын тэргүүнүүдийг хэлмэгдүүлсний дараа засгийн эрхэнд "варягууд" гарч ирсэн байна.(орч: зохиогч оросуудыг ингэж хэлжээ)
Харин 1951 онд Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын Буриад-Монголын АХУ-ын Тойргийн Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар дорно зүгийн буриад гэж хэлж болох Александр Хахалов сонгогдсон байна.Түүний халааг Осин мужаас гаралтай Василий Филиппов залгамжлав. Эцэст нь 1962 онд Андрей Модогоевын үе эхэлжээ. Тэрээр Эхирит-Булагат мужаас гаралтай нэгэн байсан юм. Нэгдүгээр нарийн бичгийн даргын суудалд Андрей Урупхеевич 22 жил суусан агаад энэ хүнд одоо баруун буриадууд өртэй гэж хэлж болно.
А.Модогоев
Тэр жилүүдийн нэгэн онигоо: Хятадад муур "Мао" гэж дуугардаг бол Буриадад "МАУ" гэдэг. (Модогоевын нэрний товчлол)
Одоо харин Дорно зүг рүү нэг халиагаад орхиё. 1990-ээд онд ямар ч байсан бага бус хори, сэлэнгийн буриадууд дэвжсэн. Яг л урдынхаараа бага зэрэг еврей цус холилдсон баргужин буриадууд, эхиритийн овогууд зайгаа барьсаар.
Тэр үед найдлага тавьж байсан дорнын буриадуудын элитүүдийг Бато Семенов оройлж байлаа. Тэрээр Буриадын БНУ-ын ХАА-н сайд, Хуралын депутат, ОХУ-ын Төрийн Думын гишүүн бөгөөд "Нэгдсэн Орос" намын хэлтсийг толгойлж байв. 2002 онд тэрээр Буриадын Ерөнхийлөгчийн суудалд өрсөлдсөн ч ялагдал хүлээсэн юм. Мөн Агийн Буриадын автономит тойргийн эрч хүчтэй удирдагч Баир Жамсуевийг гэж харсан хэсэг бий.
Б.Жамсуев
2007 онд автономийг устгаснаас хойш Жамсуевыг нийт буриадын лидер хэмээн ойлгож Буриадын ерөнхийлөгч болно хэмээн нийгэмд нэгэн хүлээлт үүсч байлаа. Гэвч Баир Баясхаланович өөртөө арай даруухан үүрэг хүлээж, эдүгээ ОХУ-ын Холбооны Зөвлөлд Байгалийн тойргийг төлөөлж байна.
Мөн энэ үед Монгол дахь хори буриадууд зүгээр суугаагүй ээ. Дашийн Бямбасүрэн гуай Ерөнхий сайдаар ажиллаж байсан бол 1998 оны 10 дугаар сарын 2-нд бусдын гарт амь үрэгдсэн Санжаасүрэнгийн Зориг бас л ерөнхий сайдад нэр дэвшихэд боломжит нэгэн байв. Түүний дүү Оюун гадаад хэргийн сайд байсан бөгөөд эдүгээ "Иргэний Зориг" намыг тэргүүлж байна. Мөн эхийн талаасаа буриад-монгол цустай Намбарын Энхбаяр бас Ерөнхийлөгч байсан билээ.
Д. Бямбасурэн
Үнэн хэрэгтээ хори буриад болон сэлэнгийнхний дунд удирдагч нар цөөнгүй байгааг харж байна. Харин тэд хэрхэн хөгжиж дэвшсэн нь өөр хэрэг. Агийн буриадууд өнөөдөр Улаан-Үдэд хангалттай олон байгаа бөгөөд бизнес эрхэлж, соёл урлагт, тэр ч бүү хэл улстөрд орцгоож байгаа. Гэвч одоохондоо тэд "хоёрдугаар цуваа"-нд байгаа юм. Тэгээд ч өнөөдөр баруун буриадууд өөрсдийгөө давамгай байгаа гэж хэлж чадахгүй. Учир нь улстөрийн үндсэн хүчин "варягуудын" гарт байсаар байгаа бөгөөд тэд еврей цус холилдсон баргужиний гэр бүлийн отогтой сүжирцгээсээр байгаа юм.
Улаан-Үдийн мэр асан Геннадий Айдаев аль хэдийнэ "суудлаасаа" ховхорч, Бато Семенов Хурлын дэд дарга болсон бол 2000 оны гялалзсан улстөрчдийн нэг, Хурлын эдийн засгийн хорооны дарга Вясеслав Ирильдеев нам гүм болжээ. Мөнхүү төсвийн хорооны дарга Цырен-Даши Доржиев мөн л суудалдаа чимээгүйхэн шигдэж сууна.
Түүнчлэн Буриадын Засгийн газар ч чив чимээгүй, намгүмхэн. Бурхнаас заяасан улстөрчид болох Боловсролын сайд асан Сергей Намсараев, ХАА-н сайд асан Жаргал Батуев нар улстөрийг аль эрт орхижээ. "Сүүлчийн могикан"-аар Буриадын БНУ-ын орлогч дарга Иннокентий Егоров үлдсэн ч түүний ажил одоо улстөр биш харин "үглээ чавганцын ажил" л болоо шив дээ.
И.Егоров
Юутай ч энэ нь эрх мэдэлд хүрэхэд хэн нэгэн нь саад болоод байгаа асуудалдаа учир нь байгаа гэж үү? Сая гэхэд Хотын зөвлөлд Агийн буриадын төлөөлөл Бато-Цырен Дашибалов нэр дэвшсэн. Би сонгуулийн шударга явагдсан эсэхийг хэлэлцэхгүй. Гэвч тэр 175 санал (5.19%) авсан нь баримт. Харин ялагч Жаргал Цыбиков – 1340 санал авсан даг. Нэр, овгийг нь харах юм бол энэ хүн яав ч баруун буриад биш.
Ийм болохоор шинэ улстөрийн нөхцөл байдалд дорнын буриадууд өөрийсдийнхөө өмнө баруун буриадуудыг гаргаж тавилгүй эрчимтэй зоригтой хөдлөх хэрэгтэй. Ийм маягаар л буриадууд тэр отго овгийн ч гэнэ үү, жалга довны үзэлгүйгээр өөрсдийгөө нэг ард түмэн гэдгээ мэдэрч чадна.
Фото: minkultrb.ru, infpol.ru, Буриадын шинжлэх ухааны төв, нийтлэлчийн
В сюжете: Бурятиябурят-монголыБурят-Монголия