Тува эрчүүдийн оршихуй аюулын харанга дэлдэж байна
АРД сайтын хамтрагч, сэтгүүлч Саяна Монгуш Орос орны хувьд сэтгэл зовоосон эр хүний оршихуйн талаар сэдвийг сонгон авчээ.
Тувад эр хүний оршихуй аюулын ирмэгт тулж иржээ. Төмөр хөлөгтөнгүүдийг нь бус газраар таваргаж байгааг нь хэлж байгаа юм. Ялангуяа хүйтрэхээр тэднийг их өрөвддөг шүү. Хулхи хятад гутал, нийлэг цамц бас тиймэрхүү малгайтай дээр нь өөрсдийгөө сэргээх хямдхан тамхи. Ийм олон өвлийн дараа тэдний хэд нь бөөрний өвчтэй болж, түрүү булчирхайн өрөвсөл, хатгаа тусдаг бол мөн хувцсаа тайлвал хөлдсөн ул мөр, багадаа авч байснаас эхлээд шинэхэн хутганы сорви. Хөл дээрээ тогтож ядан байгаа түүнийг гэртээ амьд харих үгүйг нь ч, хөлдөж үхэх, дээрэмдүүлэх, эсхүл илүү догшин ширүүн залуухан цагдаа нарт зодуулах эсэхийг нь ч мэдэхгүй юм.
Тэдний амьдрал байнгын аюулд байдаг. Өнөөдөр тэд "Намаг" дундуур явна - өнгөрсөн зуунаас үлдсэн нурах дөхсөн байшингууд бас жинхэнэ хогийн цэг, цагдаагийн эргүүлтэй таарах асуудалтай газар. Машин дотор чихүүлсэн хөөрхий орос залууг үнгэгдсэн амьдралаас нь болоод насыг нь тодорхойлох ч аргагүй. Яг л тувачууд шиг хямд бас хүйтэнд нэмэргүй нийлэг хувцасны тамтаг хөдрөөд, хүйтнээс эсвэл айсанаасаа бүр үгүй бол хөөгдсөнөөсөө болоод чичрэх аж. Ойролцоо нь гүзээтэй цагдаа гашишаа (нэг төрлийн мансууруулах бодис) хаях гэж оролдоод баривчлагдсан нэгний хөл рүү нь өшиглөнө. Ажилгүй дорой тувачуудад үүнээс өөр "валют" гэж юу байх билээ?
Надад эдгээр хүмүүсд ямар нэг ажил төрөл санал болгох талаар огтхон ч бодсон юм алга, тиймээс би дотроо цагдаа нар түүнээс хууль бус ямар нэгэн юм бүү олоосой бас тэр залуу дэмий ял шийтгэл бүү амсаасай гэж хүсэхээс өөр зүйл алга. Энэ зун би орон гэргүй Михайлов гэгчийг асрамжийн газарт аваачиж аль эсвэл тэтгэврийг нь олгуулж чадаагүй, тэр гудамжинд үхсэн байж ч магадгүй. Учир нь би түүнийг хараагүй удаж байна. Гэхдээ "Хүмүүнлэгийн" гэсэн нэр зүүсэн асрамжийн газрууд таваас зургаан машинтай дээд давхартаа хамаатан садан эсвэл найз нартаа зориулсан VIP өрөөтэй байдаг. Надад энэ нь "томилолтынхонд" зориулсан гэж тайлбарлах юм билээ. Харин манай Михайловт байх газар тэнд олдоогүй юм.
"Бид энэ хавар түүний үсийг засаж, хувцалан, усанд оруулсан ч тэр яваад өгсөн дахиад л бид түүнийг хүлээн авч угааж, хувцаслах болж байна уу??? Та ойлгох хэрэгтэй яам биднийг нэг хүнийг л дахин дахин хүлээж авч буйд буруутгадаг. Бид өөр хүмүүст туслах хэрэгтэй. Бас та ер нь хэн юм бэ?!" - гэж захирал нь бараг хашгирангаа алдлаа. "Би таны хувьд хэн ч бишээ, харин түүнийг хүлээж авна гэж утсаар хэлсэн мөртлөө түүнийг яагаад гудамжинд хөөж гаргасаныг л мэдмээр байна." "Түүнийг аль хэдийн хүлээж авч байсан. Дахиж авах боломж байхгүй. Та мэднэ дээ, хэрвээ бүгдийг нь хооллоно гэвэл...", "Танд хүмүүс өрөвдөлтэй санагдахгүй байна уу?" гэхэд минь "Тэд одоо аль хэдийнэ хүн биш болсон" хэмээн - захирал илэн далангүй шуудхан хэллээ. Асрамжийн гаражинд түүний хувийн машин байх бөгөөд хямдхан эд биш "япон" тэрэг. Нүхэн дотор уяатай хонь цайран харагдана. Удахгүй түүнийг гаргах байх. Тэгээд идэцгээх биз. Мэдээж орон гэргүйчүүд биш л дээ. Хашаан дотор "Зовлонд унасан хүмүүс-бидний сэтгэлийн дэм" гэх ухааны юм бичсэн хэдэн "самбар" харагдах аж.
Түүнтэй маргах нь ямар ч утгагүй ажээ. Би дотроо амьдрал нэг удаа түүнийг улсаас өгч буй үмх талхыг авахаар ирэх ёстой тэр хүмүүсийн байгаа газар руу түлхчихээсэй билээ гэж хүсэж байлаа. Тэгсэн цагт л энэ хүн "хүн биш болсон" гэсэн үгнийхээ утгыг ойлгох биз.
Эрчүүд хямдхан тамхиа татан сэргэхчээ аядан тэсгэм хүйтэн өвлийг даван гарна даа гэж найдна. Муухан "жигули" машин дотор дулаацан зорчигчиддоо хүлээх ба тарааж өгсөн картаар нь амьдралаас хир чинээгээрээ зүүгдэнэ. Тэгэж амжаагүй нь тамхины үлдэгдэл гуйн өвөлжих асрамжийн газар хайна. Энэ улирал хэнийг сонгохыг аль эсвэл хэнийг аль хэдийн овоо хараандаа онилсон байгааг би мэдэхгүй юм.
Фото: tuvaonline.ru
В сюжете: ТувамужчиныРоссиясоциальное зло