ГЭНЭТХЭН буюу Наговицын бараг юуг хүлээн зөвшөөрөв
Нийтлэлч Бато Очиров Буриадын ерөнхийлөгчийн Монгол Улсаас мах, үр тариа импортлох тухай мэдэгдлийн талаар өгүүлж байна.
Өнөөдөр "Наговицын Буриадын БНУ нь Монголын талаас мах, үр тариа болон нүүрс авахад бэлэн байгаа онцлон тэмдэглэв. Тэр дундаа махыг хязгааргүй хэмжээгээр авна гэсэн байна. Харин Буриад өөрийнхөө зүгээс сүү, гахайн мах, өндөг болон төмөр замын бүрэлдэхүүнд хэрэгтэй сэлбэг хэрэгсэл нийлүүлж болох юм..." гэсэн мэдээ уншлаа.
Яг л ГЭНЭТХЭН гэдэг шиг юм болов.
Одоо яая гэхэв. Тугнуйн нүүрс Буриадад Монголынхоос үнэтэй байгаа бололтой. Хачин ч гэсэн тийм байж болох юм шүү.
Харин амны уншлага болоод байгаа махны хувьд хэлэхэд Буриадын ерөнхийлөгч нөхцөл байдлыг зүгээр л сайн мэдэхгүй байгаа бололтой. Эсвэл түүнийг мэдээллээр маш муу хангаж байх шиг. Энэ товчхон дүгнэлтэдээ урт юм нуршаад яахав, гэхдээ махыг "гэнэтхэн" орууулж ирэх нь Буриадад одоохондоо тийм ч амар ажил биш.
Буриадад сүүг үйлдвэрлэлийн хэмжээнд бэлтгэдэггүй. Иймд экспортонд гаргана гэдэг зүгээр л инээдтэй хэрэг. Өндөгний тухай яриад ч хэрэггүй, харин монголчууд гахайн мах бага хэрэглэдэг.
Харин энэ хамгийн сонирхолтой хэсэг.
Ноён ерөнхийлөгч Монголоос үр тариа худалдан авахад бэлэн буйгаа илэрхийлснээрээ Буриадын газар тариалан бүрэн сүйрснийг хүлээн зөвшөөрлөө.
2008 онд Наговицын баяр ёслол дүүрэн Буриадын тэргүүн болох үед монголчууд Буриадаас үр тариа худалдан авдаг байсан юмсан. Түүний "удирдлагын" зургаан жилийн хойно нөхцөл байдал орвонгоороо өөрчлөгдөжээ.
Ерөнхийдөө монголчуудтай уулзсан уулзалт дээр Наговицын бүтэшгүй зүйл амлаж, үүнээс нь хямдхан популизм ханхалж байна даа.
Монголчуудын ХАА-д эргэлт гарсан. Тэдний хийснийг Буриадад давтах хэрэгтэй. Монголын мэргэжилтэнгүүдийг хөлслөн ажиллуулж, тэднээс ажлаа өргөжүүлэн дэмжсэн хэлбэрийг Буриадад хуулан авах... Энэ л Буриадын ХАА-г аврахад хэрэгтэй зүйл байхсан.
Орчуулсан С.Майдар
Фото: selorodnoe.ru