Чудесный клип от Амархүү - "Монгол биелгээ" - и танец, объединяющий монгольские народы
Монгол биелгээ
Бүрдэн нүнжиг дээл гоёлоо
Наадмын өнгөнд нь гялбуулна
Боролсон хуурын татлага нь
Наадам дэглэж бүжлээ дээ
Дэнж хөгөлсөн цацалд нь
Малгайн залаа ганхан байж
Дэл нь хүндэдсэн Монгол морь
Эмээлтэйгээ бүжлээ дээ
Төв ертөнцийн өнгөтэй дээлэн дээр
Талын цэцгийн хайч нь байж
Ерөөл үлээсэн алаг салхинд нь
Таанын толгой найгандаа
Ончтой явахын хатираанд
Ононгын ус нь халигна
Торгон заншил шаглаанд
Торгууд түмэн бүжинэ
Бие биелгээ хөглөн
Бие биетэйгээ биелнэ
Халх түмнийн цацалд нь
Хазаарын амгай шаргина
Хөөрхөн Баяд охидын
Янцгааг сэрвээ нь биелэн байж
Хөгшидийн нөмрөг шилгээн
Яргуй адил алаглана
Тойрон тойрон наадаж
Домог тойргоороо эргэнэ
Бие биелгээ хөгжөөн байж
Дорнын анирыг сэрээнэ
Тойрон тойрон бүжигэн наадхад нь
Торгон бүс нь зангирах шиг
Тохой тойглон биелэн байж
Дэлхий сонор тухлана даа
Ончтой явахын хатираанд
Ононгын ус нь халигна
Торгон заншил шаглаанд
Торгууд түмэн бүжинэ
Бие биелгээ хөглөн
Бие биетэйгээ биелнэ
Халх түмнийх нь цацалд нь
Хазаарын амгай шаргина