Депутат ВГХ С.Жавхлан: «Цэл залуухан нас минь!»-«О моя молодость!»
Хүмүүн заяаны алтанхан хэлхээтэй амьдрал минь
Хүрэн зүрхнээс шатаж дүрэлзсэн цэл залуухан нас минь дээ.
Цэл залуу нас минь
Гурийлахад минь давхиад ирдэг агт сайхан хүлгүүд минь
Гунихад минь аргадан ганганах түмэн шувуудтай нуур минь дээ
Дуулахад минь нулимс урсаад тогтдоггүй нутаг минь
Дурсахад минь элэг эмтлэн санагдах аав ээж минь
Хүмүүн заяаны алтанхан хэлхээтэй амьдрал минь
Хүрэн зүрхнээс шатаж дүрэлзсэн цэл залуухан нас минь дээ
Гунихад минь гараас хөтлөх гал халуухан дурлал минь
Ганцаардахад минь хажууд түших хайрын бүүвэй хань минь дээ
Хазайхад минь өргөөд түшдэг анд олон нөхөд минь
Халтирахад минь хошуу цорвойх эгэл боргилхон эгч дүүс минь
Хүмүүн заяаны алтанхан хэлхээтэй амьдрал минь
Хүрэн зүрхнээс шатаж дүрэлзсэн цэл залуухан нас минь дээ
Уйлахад минь зүрхэнд шивнэх талын зөөлөн салхи минь
Уярахад минь балчирхан нас шиг нялхраад тосдог хайрхад минь
Бадрахад минь амьсгал тэнүүн тэнгэрлэг эх орон минь
Бахдахад минь сэтгэл дүүрээд мандаж явдаг Монгол минь
Хүмүүн заяаны алтанхан хэлхээтэй амьдрал минь
Хүрэн зүрхнээс шатаж дүрэлзсэн цэл залуухан нас минь дээ
В сюжете: клипмонгольская песняслова песни