Өмнөд Солонгосын GEO Group болон Hyundai Heavy Монгол Улсад ЗХУ-ын дараа орох томоохон эдийн засгийн төсөл хэрэгжүүлэх гэж байна. ВИДЕО
Өнгөрсөн зууны 60-70-аад онуудад ЗХУ нь Монголын онгон зэрлэг тал нутагт иргэншсэн аж үйлдвэрлэлийн нийгмийг цогцлоосон билээ. Тэгвэл өнөөдөр солонгосчууд монголчуудад Хөх Мөнх тэнгэрийн оронд дараагийн эдийн засгийн хувьсгалыг санал болгож байна.
Энэ онд GEO Group группын харъяалалд багтдаг EAST Asia Energy нь аж үйлдвэрлэлийн аваргуудын нэг болох Hyundai Heavy-тэй хамтран Монгол Улсад 200 Мвт-ын хүчин чадалтай М-100 мазутаар ажилладаг цахилгаан станц босгох ажээ. Энэ нь гурван үе шатаас бүрдэх мега-төслийн эхнийх нь үе шат гэнэ.
Эхний цахилгаан станцыг ашиглалтад оруулсны дараа Өмнөд Солонгос хоёрдахийг нь ч мөн барихаар төлөвлөж байна. Тэдний энэ бүтээн байгуулалт Солонгосын томоохон корпорациас бүрдэх аж үйлдвэрлэлийн паркийг цахилгаан эрчим хүчээр хангах зориулалттай юм.
Энэхүү томоохон төслийн санааслагч хийгээд гол үзэл сурталч нь GEO Group-ийн ерөнхийлөгч Ву Таеквонг юм. Саяхан болтол тэрбээр улсынхаа засгийн газарт өндөр албан тушаалыг хашиж явсан хийгээд улсынхаа хүнд машин механизм үйлдвэрлэлийн хөгжилд гар бие оролцсон хүн аж.
Түүний арвин их туршлага мөн Монголын ард түмний хөгжин цэцэглэх гэсэн агуу их хүсэл мөрөөдөл ноён Ву Таеквонгийг Монгол Улсад аж үйлдвэрлэлийн хувьсгал хэрэгжүүлэх урам зориг хайрласан хэмээн өгүүлж байна.
Оросын хэвлэл мэдээллийн агентлаг АРД Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдалд хийсэн дүн шинжилгээ, түүнд тулгараад байгаа асуудлууд, мөн байгалийн баялгийн хараалын “чөтгөрийн тойргоос” ангижрах арга замын тухай өгүүлэх 30 минутын видео бичлэгийг монгол хэл дээр үзэхийг санал болгож байна.
Монгол Улс дэлхийн эдийн засагт шилжих зам. Монголчууд сайхан амьдрах эрхтэй.