Монгол улс буриадад D вирусын эмчилгээнд хамрагдах иргэдийнхээ зардлыг даана
Улаан-Үд хотод энэ өвчний эмчилгээний зардал сард 165-175 мянган рубль болдог гэж Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.
Монгол Улс элэгний Д вирусын эмчилгээг ОХУ-д хийлгэсэн иргэдийнхээ зардлыг улсын төсвийн хөрөнгөөс төлдөг болно. Тус улсын Эрүүл мэндийн яам энэ тухай мэдээлжээ.
“Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монголын иргэд хөрш зэргэлдээ Буриадын Бүгд найрамдах улсад элэгний Д вирусийн эмчилгээнд орсон иргэдийнхээ зардлыг улсын төсвөөс төлөх асуудлаар ОХУ-ын ижил зиндааны сайд Михаил Мурашкотой тохирсон” гэж тус улсын Эрүүл мэндийн Ерөнхий газрын мэдээлэлд дурьдсан байна.
Энд мэдээлснээр, Улаан-Үд хотод энэ төрлийн эмчилгээний өртөг сард 1965-175 мянган рубль болдог байна. Энэ төрлийн вирусээр өвчлөгсдийн бүртгэлд 3800 хүний дийлэнх хувийг өндөр настнууд эзэлдэг тул энэ үнийг 135 мянга хүртэл бууруулахаар талууд хэлэлцэж байгаа юм байна.
“Тиймээс ирэх оны улсын төсөвт зардлыг нь тусгуулж, санхүүжилт авах үүднээс иргэдийг эмчлүүлэх саналыг ойрын долоо хоногт парламентад оруулна” гэж ЭМЯ мөн мэдээлжээ.
Тус яамны мэдээгээр, Монгол улс дахь элэгний Д вирусийн тархалтаас шалтгаалж тус улс 2023 оны үзүүлэлтээр хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлэгчдийн тоонд оржээ. Хорт хавдрын шалтгаант таван нас баралт тутмын нэг нь элэг болон ходоодны үүсгэлтэй байдаг байна. Монгол улс элэгний хорт хавдрын өвчлөлөөр 180 улсын эхэнд бичигддэг. Өвчтнүүдийн олонх нь эмчлүүлэхээр Орос улсыг, ялангуяа ойр зэргэлдээх Буриадын Бүгд найрамдах улсын цөмийн анагаах ухааны төвийг зорьдог байна.