Буриадын барилгын компаниуд болон Экспортыг дэмжих Төвийнхөн Монгол Улс руу мордов
Буриадын барилгын 10 томоохон компани энэ 4-р сарын 4-7-ны өдрүүдэд болох “Ulaanbaatar Barilga” олон улсын барилгын үзэсгэлэнд өөрсдийн боломж нөөцийг дэлгэн харуулна.
Үзэсгэлэнд Монгол, Орос, Хятад, Өмнөд Солонгос болон бусад улсын 200 гаруй компани оролцох юм. Буриад улсаас
- «Домэкострой» ХХН;
- «Авангард инжиниринг» ХХН;
- «Рост» ХХН;
- «Золотое сечение-А» ХХН;
- Оленников И.В. ;
- «Партнер 17»; ХХН
- «Сибармапласт-Импэкс» ХХН;
- «Промтех» ХХН;
- «Термопена 21» ХХН;
- «УдаФасадСтрой» ХХН бүтээгдэхүүнүүдээ дэлгэн үзүүлнэ.
Буриадын компаниуд барилгын цоо шинэ бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, орчин үеийн барилгын болон туслах материалууд, орон сууц нийтийн аж ахуйн салбарын шинэлэг бүтээлүүд бусад олон зүйлсийг танилцуулах юм. Оросын талын үзэсгэлэнг Буриадын Бүгд найрамдах улсын экспортыг дэмжих төв хариуцан зохион байгуулж, оператор нь “БАЙКАЛ ЭКСПО” үзэсгэлэнгийн компани байна.
Буриадын экспортыг дэмжих Төвийн үйл ажиллагаа нь “Жижиг дунд бизнес эрхлэлт, хувийн үйлдвэр аж ахуй эрхлэлтийн санаачилга” үндэсний төсөл болон “Олон улсын хоршоо ба экспорт” хэмээх төслийн хүрээнд хэрэгждэг.
Фото: export_03
Источник: export_03
В сюжете: БурятияМонголиястроительствовыставкамеждународное сотрудничество