Орос-Монголын форум Монголын багш нарыг урьж байна
2024 оны 5 дугахр сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотод столице "Боловсролын инновациуд: олон улсын хамтын ажиллагааны чиглэлүүд" нэртэй олон улсын форум болно.
Форум зохион байгуулагчид сургалтын үйл явцыг тоглоомын хэлбэрээр өрнүүлэх, урлагаар эмчлэхүй зэрэг боловсролын салбарын шинэлэг санаануудаас гадна багшийн хариуцлагын хил хязгаар, хүүхэд хэт хөдөлгөөнтөх эмгэгийн үед эмч, эцэг эхчүүдтэй харилцах болон багшийн сэтгэл зүйн уналт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг явуулж, бас сэтгэл зүйн оношлогооны дасгалууд танилцуулна.
Форумын хөтөлбөртэй http://school-detsad.ru/mnr052024 сайтаар орж танилцах боломжтой.
Форумын үйл ажиллагаа
- 5 дугаар сарын 2-нд Сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтнүүдэд зориулсан
- 5 дугаар сарын 3-нд Ерөнхий боловсролын сургуулийн мэргэжилтнүүдэд зориулсан гэсэн хоёр хэсгээр явагдана.
Оролцох хүсэлтэй хүмүүс https://clck.ru/39bVMA хаягаар орж бүртгүүлэх шаардлагатай.
Оролцоход үнэ төлбөргүй. Зохион байгуулагч нь Улаанбаатар дахь Русский Дом.