Оросын шилдэг хэвлэлийн газруудын номыг Монголын их сургуульд бэлэглэжээ
Бэлгийн номуудын үзэсгэлэнгийн нээлтэд Монгол улс дахь ОХУ-ын Элчин сайд оролцжээ.
Александр Солженицыний нэрэмжит Хилийн чанад дахь орос иргэдийн байгууллага болон Оросын зохиолчид, хэвлэн нийтлэгчдийн Холбооноос ОХУ-ын шилдэг хэвлэлийн газруудын 300 гаруй номыг МУБИС-д бэлэглэв.
МУБИС-ын багш оюутнууд Хилийн чанад дахь орос иргэдийн нийгэмлэгийн олон улсын болон бүс нутаг хоорондын хэлтсийн эрхлэгч Елена Кривовагийн бэлгэнд авчирсан орос номуудаар дэлгэсэн үзэсгэлэнг үзэх боломжтой. Тэрээр эрдэм шинжилгээний ажилтан Никита Кузнецовын хамтаар зарим номыг бэлэглэжээ. Монгол улс дахь ОХУ-ын Элчин сайд Алексей Евсиков энэ үзэсгэлэнгийн нээлт дээр хэлсэн үгэндээ, МУБИС боловсролын хамтн ажиллагааны найдвартай түнш болохыг тэмдэглэжээ. Мөн тус их сургуулийн багш оюутнууд номын санд нь баяжуулалт хийж өгсөн зочдод талархлаа илэрхийлж концерт тоглосон байна.
Монгол улс социализмын үед орос хэлний сургалт боловсролоор дэлхийд дээгүүрт ордог байв. 1970-аад оны сүүлээр Улаанбаатар хотод Орос Хэлний Багшийн Дээд Сургууль байгуулагдаж, өнгөрсөн хугацаанд хэдэн мянган багш нарыг бэлтгэн гаргасан түүхтэй. 2024 онд ОХУ-Монгол улс хооронд визгүй зорчих журам нэвтэрсэн цагаас МУБИС дахин орос хэлний багш нарыг бэлтгэж эхэлжээ.