Улаанбаатар-Красноярскийн чиглэлд шууд нислэг үйлдэнэ
КрасАвиа нисэх компани долоо хоногт хоёр удаа Улаанбаатар хот руу нислэг үйлдэнэ.
Улаанбаатараас Красноярск хот руу агаарын шууд нислэг үйлддэг болж байна. Зуны нислэгийн тийзний борлуулалт эхэлсэн тухай “КрасАвиа” мэдээллээ.
Красноярскаас Улаанбаатар руу 3,5 цаг шууд нисэх боломжтой байна. Хуваарийг 2024 оны 10 дугаар сарын 26-н хүртэл мөрдөх бөгөөд тийзний үнэ нэг талдаа 13,000 рубль орчимд хэлбэлзэж байна. Азийн орнууд руу аялах Оросын иргэд энэ маршрутыг ашиглах боломжтой. Монголын нийслэлээс Өмнөд Солонгосын Сөүл болон Бусан хотууд болон бусад чиглэлд дамжин нисэх боломж илүү уян хатан болж байна
5 дугаар сарын 29-нөөс 6 дугаар сарын 20-ныг дуустал
Пүрэв болон Ням гарагуудад хоёр талдаа
Красноярск хотоос: 05:30 хөөрөх, 09:55 буух.
Улаанбаатар хотоос: 12:20 хөөрөх, 14:45 буух.
6 дугаар сарын 22-ноос 8 дугаар сарын 31 хүртэл
Лхагва болон Бямба гарагуудад очих
Пүрэв болон Ням гарагуудад буцах нислэг
Красноярск хотоос: 23:55 хөөрөх, 04:20 буух
Улаанбаатар хотоос: 05:40 хөөрөх, 08:10 буух
Нислэгийн үнэ:
нэг талдаа —13 215 рублиэс эхлэх.
https://vk.cc/cvLrYF
хоёр талдаа —29 797 рублиэс эхлэх
https://vk.cc/cvLslw
Тийзний үнэд 10 кг хүртэл ачаа болон 5 кг хүртэл гар тээшний хөлс багтсан.
Агаарын тээврийн компанийн албан ёсны интернэт сайтаар ялигүй хямд тусна гэж Красноярск хотын Олон улсын нисэх буудлаас мэдээлжээ.