Буддын шашны олон улсын форумын үеэр дорны тулааны урлагийн наадам зохиохоор төлөвлөж байна
Ирэх 8 дугаар сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Улаан-Үд хотод “Уламжлалт буддизм ба орчин цагийн сорилтууд” буддын шашны олон улсын II форум болно.
Ирэх 8 дугаар сарын 12-14-ний хооронд Улаан-Үд хотод болох “Уламжлалт буддизм ба орчин цагийн сорилтууд” нэртэй олон улсын хоёрдугаар форумын хүрээнд дорнын тулааны урлагийн наадам зохион байгуулахаар төлөвлөж байна.
- Манай ушу-гийн тамирчид улсдаа шилдэгт ордог, каратэгийн тамирчид ч бас хүчтэй. Бид сургалтууд, нийтийн лекц, хэлэлцүүлгүүд зохион байгуулах хүсэлтэй байна. Олон улсын анхдугаар форумын үеэр Шаолинь сүм болон Бүгд найрамдах Буриад улсын Ушу-гийн холбоо хооронд хамтарсан үйл ажиллагаа явуулах тухай хэлэлцээр байгуулсан.
Энэ хамтын ажиллагааны үр дүнг бид харуулж чадна гэж найдаж байна, - гэж Буриадын Засгийн газрын тэргүүний хэрэг эрхлэх газар болон мэдээллийн бодлого, олон нийттэй харилцах, нийгмийн төслүүд эрхэлсэн дэд дарга Ирина Доржиева олон улсын “Россия сегодня” медиа группын талбайд болсон хэвлэлийн бага хурал дээр ярилаа.
Буддын шашны анхдугаар форум 2023 оны 7 дугаар сарын 17-19-нд Буриадад болсон юм. Түүнд Хятад, Энэтхэг, Балба, Тайланд, Шри-Ланк, Монгол, Вьетнам, Мьянмар, Чех, Лаос, Бутан, Камбож, Беларусь зэрэг 13 улсын төрийн болон янз бүрийн эрдэм шинжилгээ-боловсролын байгууллагууд, шашны байгууллага нэгдлүүдийн төлөөлөл 600 гаруй хүн хуран чуулсан юм.
Буриадын Засгийн газар, Буддын боловсрол судалгааны сан, Оросын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй Буддын шашинтнуудын нийгэмлэг, Оросын засгийн газар, Гадаад хэргийн яам энэ форумын зохион байгуулагчдаар ажилласан юм.
Фото: egov-buryatia.ru
В сюжете: Бурятияединоборствабуддийский форум