Новости Монголии

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.09) Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, О.Номинчимэг, А.Ганбаатар, Ч.Лодойсамбуу, Г.Уянгахишиг, З.Мэндсайхан, П.Ганзориг, Г.Очирбат нар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Хүдэр, Баян-Агт суманд гарсан ойн түймрийг цурманд орууллаа
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд энэ сарын 9-нд гарсан түймэр, Булган аймгийн Баян-Агт суманд өнөөдөр буюу 10-нд гарсан ойн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын цэргийн хүндэтгэлийн ёслолд оролцлоо.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал агч модны төгөлтэй болов
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тэрбум мод” НҮТББ нь Израил Улсын Гадаад хэргийн яамны дэргэдэх Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны MASHAV агентлагийн дэмжлэгээр агч модны төглийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны талбайд байгууллаа.
“ЭХ ОРНЫ АГУУ ИХ ДАЙН БА МОНГОЛ УЛС” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Найрамдлын нийгэмлэгүүдийн монголын эвлэл хамтран Дэлхийн ll дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Гадаад харилцааны яамны дугуй танхимд зохион байгууллаа.
ОХУ-ын нэрт монголч эрдэмтэн, археологич С.В.Даниловын “Избранные труды” 2 боть бyтээлийн нээлт болов
ОХУ-ын Буриадын бүгд найрамдах улсын Улан-Удэ хотноо 2025 04-р сарын 07-ны өдөр Орос, Буриадын нэрт монголч эрдэмтэн, археологич С.В.Даниловын мэндэлсний 75 жилийн ойд зориулсан бэсрэг эрдэм шинжилгээний хурал, эрдэм шинжилгээний бүтээлийн нээлт болж өнгөрөв.

Есөн эрдэнээр бүтээсэн хамгийн том судрыг дэлгэв
“Дэлхийн ном бичигт Монголчуудын оруулсан хувь нэмэр” номын үзэсгэлэнг Дэлхийн номын өдөрт зориулан Монгол Улсын Үндэсний номын санд нээлээ.

Өнгөрсөн онд үнэт цаасны арилжаа 1.58 тэрбум төгрөгт хүрчээ
2024 онд үнэт цаасны арилжаа 1.58 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 2 дахин нэмэгдсэн тухай “Бонд форум-2025” арга хэмжээний үеэр Санхүүгийн зохицуулах хорооноос танилцуулав.

Цагдаагийн ахмад Э.Энхзаяа: “Юань шилжүүлнэ” гэсэн залилан телеграмд их үйлдэгдэж байна
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяатай цахим залилангийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

Ой, хээрийн түймрийн дуудлага 42 хувиар өссөн байна
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар 11 аймгийн 39 суманд 58 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42 хувиар өссөн үзүүлэлттэй байна.