Монголын бизнесмэнүүд Алтайн Бүгд найрамдах Улсад зочлов
Талууд тээвэр логистик, үр тариа, гурилын нийлүүлэлт хийх болон Алтайд аялал жуулчлал зохион байгуулахад хамтран ажиллах боломжийг хэлэлцжээ.
“Алтайн Бүгд найрамдах улсын Экспортыг дэмжих Төв” ашгийн бус бие даасан байгууллагын дэмжлэгтэйгээр Горно-Алтайск хотод Монголын бизнесийн төлөөлөгчдийн айлчлал болжээ. Арга хэмжээнд оролцогчдод Алтайн БНУ-ын тэргүүний таслах Василий Терехин мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв. Танилцуулах арга хэмжээнд Алтайн БНУ-ын Хөгжлийн төвийн орлогч дарга Михаил Зотов, Светлана Буйдышева нар оролцов. «Кедровица», «Рассвет Сибири» компаниудын удирдлагууд Александр Макаров, Нурдана Наусумканова
нар Монгол улсад экспортод гаргахад бэлэн, монголын зах зээлд нийлүүлэлт хийхэд шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлт бүхий бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан байна. «Манжерок» (Сергей и Татьяна Зяблицкие) болон «Наш Алтай» (Наталья Зильбер и Андрей Жуков) аялал жуулчлалын цогцолбор компаниудын төлөөлөл өөрсдийн үзүүлдэг аялал жуулчлалын ажил үйлчилгээний талаар ярив. Монголын бизнес эрхлэгч Ш.Отгондэлгэр, Ц.Анхбаяр, Ц.Баясгалан, Б.Золбоо, Б.Базаррагчаа нар аяллын компаниудаа танилцуулж гадаадын пүүс компаниудтай хамтран ажиллах туршлагаасаа хуваалцжээ. Алтайн Бүгд найрамдах улсын Худалдаа- аж үйлдвэрийн танхимын дарга Андрей Архипов, хил орчмын Увс аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Санж Сэржим нар хэлэлцээрт гарын үсэг зурав. Талууд тээвэр логистик, үр тариа, гурилын нийлүүлэлт хийх болон Алтайд аялал жуулчлал зохион байгуулахад хамтран ажиллах боломжийг хэлэлцжээ.
Эхний өдрийн хөтөлбөрийн дагуу монголын бизнес эрхлэгчид «Манжерок» аялал жуулчлалын цогцолбор, бүх улирлын «Манжерок» амралт сувиллын газарт зочилж, Синюха ууланд дүүжин шатаар гарав. Айлчлалын хоёрдахь өдөр Артыбаш суурин, «Наш Алтай» компанийн аялал жуулчлалын цогцолбор, «Артыбаш» уулын цанын баазтай танилцав. Тэрчлэн зочид Алтай болон Телецкийн нуурын үзэсгэлэнт байгалийг Кокуя уулын оройгоос тольджээ. Монголын зочид зөгий үржүүлэгч Григорий Кудряшовын дээжлэн барьсан жинхэнэ Алтайн зөгийн балны чанарыг өндөр үнэлж байлаа.