Халимагийн нефть боловсруулагч компанийг хөрс бохирдуулсны төлбөрт 3 сая рубль төлөхийг үүрэгдэв
Нефть бүтээгдэхүүнд бохирдсон газрыг мэргэжилтнүүд 2023 оны гуравдугаар сард тогтоожээ.
Халимагийн Арбитрын шүүх Байгаль орчны хяналтын Холбооны албаны заргыг хангаж, нефть, нефтийн хий олборлолт эрхэлдэг “Комсомольскнефть” компаниас хөрс бохирдуулсны нөхөн төлбөрт 3 сая гаруй рубль албадан гаргуулах шийдвэр гаргажээ. Байгаль ашиглалтын хяналтын Холбооны албаны Доод Волгын бүс нутаг хоорондын удирдах газрын хэвлэлийн албанаас энэ тухай мэдээллээ.
Халимагийн Чернощемельскийн район дахь нефть бүтээгдэхүүнд бохиодсон газрыг мэргэжилтнүүд 2023 оны гуравдугаар сард илрүүлжээ. Нефть бүтээгдэхүүний бохирдлын үзүүлэлт хэтэрч нийт 135 квадрат метр нийт талбай бохирдолд өртсөнийг тэд тогтоосон байна.
"КомсомольскНефть" ХХН-д хөрс бохирдуулсны хохирлыг сайн дураар барагдуулах өгсөн үүргийг тус хуулийн этгээд тогтоосон хугацаанд биелүүлээгүй. Улмаар холбогдох байгууллага албадан төлүүлэх аргга хэмжээ авахуулахаар шүүхэд хандсан байна. Шүүх бүх шалтгаан нөхцөлийг судалж үзсэний үндсэн дээр Байгаль ашиглалтын хяналтын Холбооны албаны байр суурийг дэмжиж, 3 561 772,50 рублийн хохирлыг төлж барагдуулахыг тогтоожээ”,- гэж мэдээлэлд дурьджээ.
Хохирол нөхөн барагдуулалтад Оросын байгаль орчны хяналтын Холбооны алба хяналт тавих юм.
В сюжете: Калмыкиянефтьдобыча нефтиэкология






















