Улаан-Үд хот дахь их сургуулиудын кампуст зориулж гол дээр хиймэл орчин тохижуулна
Буриадын капитал барилгын газар Уда гол дээрх хиймэл орчны тохижилтийн зураг төслийн сонгон шалгаруулалт зарлалаа.
Цаашдаа энэ газарт дэлхийн түвшний их сургуулийн кампус барихаар төлөвлөж байна. Зураг төслийн уралдаанд оролцох өргөдлийг долоодугаар сарын 24-н хүртэл төрийн худалдан авалтын сайтаар хүлээж авна.
Техническийн даалгаврын дагуу, төсөлд хиймэл орчин, түүний иж бүрэн тохижилтийг шийдсэн байна. Урьдчилсан үнэлгээгээр, энэ хэсэг 6 орчим га талбайг хамрах ёстой.
«Төсөл боловсруулагчид нь одоо байгаа барилга байшин болон тээврийг сүлжээнд тохируулж орчны төлөвлөлтийг хийнэ. Төсөлд зүлэгжүүлэлт, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй орчин бүрдүүлэх, хашаа хаалт, орц, гарц, дамжин гарах гарц гээд дэвсгэр газрын тохижуулалтад шаардлагатай бүх зүйлийг тусган төлөвлөсөн байх ёстой», -гэж газрын дарга Анатолий Урбанов тэмдэглэв.
Тэрчлэн үндэсний музей болон их сургуулиудын кампусын хэрэгцээ шаардлагад тохируулж газар доорх автомашины зогсоолыг тусгах шаардлагатай. Зогсоолын талбай наанадаж 314 машин байрлуулах багтаамжтай байна.
Дэвсгэр газрын загвар дизайн хотын төв хэсгийн хөгжлийн концепц, үндэсний музей болон их сургуулиудын кампусын зураг төслүүдтэй зохицохуйц байна.
Энд сануулахад, тус кампусын барилагын ажил нь Улаан-Үд хотын мастер төлөвлөгөөнд багтсан бөгөөд ерөнхийлөгч Владимир Путин 2023 оны гуравдугаар сард Буриадад айлчлах үедээ танилцсан юм.





















