«Баатрын гэргий» гэрэл зургийн төслийн олон улсын нээлт болов
2024 оны наймдугаар сарын 28-нд Улаанбаатар дахь Русский Дом-д «Буриадын баатруудын гэргий нар» гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов.
Цэргийн тусгай ажиллагаанд оролцогч-дайчдын гэргий нарт зориулсан энэхүү үзэсгэлэнг “Бүгд найрамдах Буриад улс дахь ардын фронт” олон нийтийн нэгдэл болон Улаан-Үд хотын гэрэл зурагчин Яна Мерлинская гаргажээ.
Марина Аникьева, Буриад дахь Бүс нутгийн ардын фронтын дарга: «Аугаа нэг эр хүн, түүний үйлдэл бүрийн ард хайртай, хүчтэй эмэгтэй нь байдаг. Амьдрал дээрх ийм үнэнээс «Баатрын гэргий» төслийг бүтээгчид санаа сэдлээ авчээ. Цэргийн тусгай ажиллагаанд оролцож байгаа Буриадын Бүгд найрамдах улсын харьяат 26 иргэний эхнэрүүдийн гэрэл зургууд нь “Баатруудын гэргий нар” Холбооны төслийн бүс нутгийн хувилбар юм. Цэргийн ажиллагааны фронтод нөхрүүдээ алдсан Арюна Баторова, Оксана Дашиева нар энэ санааг гаргасан юм».
Төслийг санаачлагчид Халхын голын ялалтын 85 жилийн ойд зориулсан арга хэмжээний үеэр энэ санаагаа танилцуулсан бөгөөд бүхий л цаг үед олон түмний түшиг тулгуур болж ирсэн Вера, Надежда, Любовь (Итгэл, Найдвар, Хайр) хэзээнээсээ олон түмний түшиг тулгуур болж ирсэн, хойшид ч байсаар байх болно гэдгийн илэрхийлэл болсон юм. «Манай нийгмийн арга хэмжээ цэргийн албан хаагчид, тэдний гэр бүлүүдийг дэмжиж, эр нөхрүүд нь тэргүүн шугаманд дайчин үүргээ биелүүлж явах үед эхнэрүүд ар тал болж орон гэрээ тордож явдаг гэдгийг харуулж байгаа юм. Буриадын хүчтэй, тод гэрэлтэгч 26 эмэгтэйн түүхүүдийг харуулсан энэ гэрэл зургийн төслийг хөрш зэргэлдээ монголчуудад толилуулсандаа бид баяртай байна. Эдгээр хүчтэй эмэгтэйчүүдийн нүдийг харахад гэрэл зураг болгон итгэж, хайрлаж, залбирч, басхүү бахархан хүлээж суугаа баатруудын ээж, эхнэр, эгч дүү нарын онцгой сэтгэл хөдлөл нэвт харагдана. Энэ мэдрэмжээ илүүтэй харуулах үүднээс эмэгтэйчүүд эр нөхрүүдийнхээ ёслолын хувцас, шагнал сэлтийг зүүж, зарим нь хүүхдүүдтэйгээ зургаа авахуулсан байв. Энэхүү гэрэл зургийн төслийн ерөнхий нэг дүр нь Оросын бүх эмэгтэйчүүдийн Вера, Надежда, Любовь байлаа”, - гэж Марина Аникьева ярилаа.
Буриадын Бүгд найрамдах улсын Засгийн газрын дэмжлэгтэй «Баатрын гэргий» гэрэл зургийн төслийн хүрээнд ОХУ-ын тус бүс нутагт мөн үзэсгэлэн, танилцуулгууд зохион байгуулагджээ. Одоо Улаанбаатар хот дахь Русский дом-ын талбайд гарч байгаа тус үзэсгэлэн наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 1-нийг дуустал 09.00 цагаас 18.00 цаг хүртэл гарч байна.