Буриадын гаалийн ажилчид Монголын гаальчдаас суралцах хэрэгтэй
Гааль дээр түгжрэл гарахад монголчууд гаалийн ажилчидийг буруутагдаг гэж ерөнхийлөгчийн дэргэдэх Ахмадын зөвлөлийн хурал дээр Вячеслав Наговицын хэлжээ. "Хиагт"-ын шалган нэвтрүүлэх цэг дээр Буриадын талын шалгах явц маш удаан явагддаг бөгөөд орос ажилтнууд үүнийг "хойргоших" гэж нэрлэдэг аж. Харин Монголын тал шалгах явцаа хурдан шуурхай хийдэг байна. Иймээс ч Буриадын гаалийн ажилчид мэргэжил нэгт Монголчуудаасаа суралцах хэрэгтэй гэж Бүгд найрамдах улсын тэргүүн хэлсэн ажээ.
Тэгвэл хилчид, гаалийнхан Буриадын Дэд бүтэц хөгжилийн дэд сайд Николай Зубаревын хамт энэ асуудал дээр юу хийж чадахыг харья. Мөн Монголчууд энэ үйл ажиллагааг хэрхэн гүйцэтгэдгийг ажиглая. Энэ арга замаар жуулчдад ч гэсэн адил нөхцөлийг бүрдүүлье. Ер нь бүгдийн нэгжих шаардлага байгаа юм уу? Би хэд хэдэн удаан Домодедовогоос хил гарч байсан, харин тэд сонгож нэгжлэг хийдэг юм. Тэнд та гаалийн ажилчид байгааг ч анзаарахгүй. Харин манайд 100% үзлэг хийдэг юм шүү. Орос улс нэг л хуультай. Ерөөсөө ч энэхүү зочломтгой бус нөхцөлийг үүсгэх шаардлагагүй гэж Наговицын өгүүлэв.
Хиагт бол улсын маань нүүр царай. Түүнчлэн илүү их жуулчидыг татахын тулд бид энэ нүүр царайг сайхан байлгах ёстой хэмээн тэр онцлон тэмдэглэлээ. Мөн Вячеслав Наговицын хэд хэдэн даалгавар өгсөн бөгөөд үүнд Ленинний гудамжийг сэргээн засварлах, хуучирч муудсан барилгуудад засвар хийх, хотын гудамжийг хог хаягдлаас цэвэрлэх, түүнчлэн шинэ дэлгүүрүүд болон тав тухтай бие засах газар байгуулахыг үүрэгджээ.
Урд нь АРД сайтад бичиж байсанчилан Оросын гаалийн хянан шалгах ажиллагаа Солонгос, Тайван, Монгол зэрэг улсуудтай харьцуулахад хоцрогдсон байгаа юм. Оросын гаалийн төлөөлөгч бид контайнерыг 15 хоногт гаргадаг гэж байсан бол 10 хоногт гаргадаг болсон гэж мэдэгджээ. Гэвч зах зээлд энэ хугацаа цаг минутаар хэмжигдэн, ямарч зогсолтгүйгээр ажил явагдаж байх ёстой байдаг.
Фото: гэрэл зураг liveangarsk.ru
В сюжете: гаальМонгол УлсНаговицынХиагт