Энэ зуур алс хол Буриадад
Санкт –Петербургийн Ардын мисс ис Виктория Маладаевагийн зовнил
Мэдээ үзэх гэж оролдсон ч эхний удаа амжилтгүй боловоо. Хэр олон хүн энэ утгагүй зүйлийг үзэж суугаа бол? Эхний мэдээ: Донецкт цахилгаан тасрав !!! (манай улсын суртал ухуулгын шилдэг төрөл зүйлийн мэдээ: хүүхдээ тэвэрсэн эх, яагаад ч юм бэ нүдэндээ хөх няц болсон тахир дутуу ахмад дайчид зэргийг харуулна)
Энэ хооронд алс хол Буриадын нэгэн Хижингэ гэх тосгонд цахилгаан тасраад 3 хонож байх юм. Хэн ч яагаад цахилгаан тасарсан талаар мэдэх юмгүй бөгөөд ямар ч анхааруулга өгөөгүй юм. Хүмүүс чимээгүйхэн л хүлээсээр. Түрүүхэн л цахилгаан ирж, өнөөдөр гэхэд л цахилгаангүй 1 цаг 45 минут. Өчигдөр 1 цаг, уржигдар гэхэд л 15:00-19:30. Харин маргааш Хижингэд хэр удаан тог тасарахыг хэн ч хэлж мэдэхгүй юм.
Цахилгаан хэмнэж байна гэж ярьцгаах бөгөөд энэ тухай хэн ч тайлбар хийхийг хүссэнгүй. Хижингэд бараг 7000 хүн амьдардаг. Одоо тэнд -25 хүйтэн байна.
Орчуулсан М.Азжаргал
Орос хэл дээр: http://asiarussia.ru/blogs/5190/