Цэргийн тусгай ажиллагааны Баатруудад зориулсан хөшөөний зураг төслийн уралдаанд “Тэнгэрийн гэр” төсөл түрүүлэв
Хөшөөний өндөр 16 метр байна. Хөшөөг Улаан-Үд хотод Төмөр замчдын цэцэрлэгт хүрээлэнд босгоно.
Төслийг санаачлагч архитектор Жейран Уланова, уран барималч Юрий Эрдынеева нарын хэлснээр, “Тэнгэрийн гэр” хөшөө цэргийн тусгай ажиллагааны явцад амь эрсэдсэн, сураггүй болсон цэргүүдийн сүнсний ордныг харуулжээ. Гэрийн сууриас дээш өргөгдсөн дуут сумнуудын салхин чимээ нь цэргүүд ойр дотныхон, төрөл төрөгсөд, хорооныхоо цэргүүдтэй хөөрөлдөх мэт гэж Улаан-Үд хотын захиргааны архитектур, хот байгуулалтын хорооны хотын дизайны хэлтсийн дарга Даши Анчиров хотын захиргаанд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм.
Хөшөөний өндөр нь 16 метр. Хөшөөг Гагаарины гудамжин дахь Төмөр замчдын цэцэрлэгт хүрээлэнд босгоно.
Уралдааны хоёрдугаар байранд архитектор Вячеслав Бухаев, уран барималч Матвей Макушкин нарын хоршил эзэлжээ. Гуравдугаар байрыг уран барималч Алексей Чебаненко, архитектор Андрей Белый, Константин Ашихмин нарын хамтлаг эзэлсэн байна.
“Цэргийн тусгай ажиллагааны Баатрууд – манай эрин үеийнхэнд” зориулсан хөшөөний шилдэг зураг төсөл шалгаруулах уралдаан 2023 оны 12 дугаар сарын 22-ноос 2024 оны 3 дугаар сарын 15-ны хооронд Улаан-Үд хотод болжээ.
Уралдаанд уран бүтээлчдийн хамтлагууд болон хувь уран бүтээлчдээс нийт 7 бүтээл очсон байна. Зураг төслүүдийг уралдааны комисс таван баллын системээр авч үзэж шалгаруулжээ. Уралдааны ялагч болон шагналт байранд шалгарсан уран бүтээлчдийг мөнгөн шагналаар урамшуулсан гэж Даши Анчиров ярилаа.
Тэргүүн байрын эзэнд 400 мянган рубль, хоёрдугаар байрын шагналтанд 150 мянган рубль, гуравдугаар байрын шагналтад 50 мянган рублийн мөнгөн урамшуулал олгох юм байна. Хөшөөг Бүгд найрамдах улсын төсвийн хөрөнгөөр босгохоор төлөвлөжээ.