Новости Бурятии, Монголии и Калмыкии — Asia Russia Daily
Mng
Новости Статьи Персоны Буддизм Блоги Медиа
26 декабря 2023 3142

Игорь Сизов: Буриад улсын Засгийн газраас 100 оюутныг тэтгэлгээр суралцуулна

ОХУ-ын шилдэг их дээд сургуулиудад тэтгэлэгтэй, цалинтай суралцах боломж улам бүр нээгдсээр байгаа ажээ. Энэ тухай ОХУ-ын Буриад улсын Дорнод Сибирийн технологи, удирдлагын улсын их сургуулийн ректор, техникийн ухааны доктор, профессор Сизов Игорь Геннадьевичтэй ярилцлаа.

Реклама

-ОХУ-ын боловсролын үзэсгэлэнд энэ жил 30 орчим сургууль оролцсон байна. Буриад улсын их сургуулиуд энэ арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч оролцдог. Та бүхний хувьд, энэ удаа монгол оюутнуудад дуулгах сонирхолтой мэдээлэл юу байна вэ?

-ОХУ-ын Засгийн газраас 2024-2025 оны хичээлийн жилд Монгол Улсын иргэдэд зориулан 620 тэтгэлэгт хуваарийг зарласан байгаа. Тэгвэл Буриад улсын Засгийн газраас нэмэлтээр 100 оюутныг тэтгэлгээр суралцуулах шийдвэрийг мөн гаргасан байна. Энэ жилийн ОХУ-ын боловсролын үзэсгэлэнд Буриадын тэргүүлэх дөрвөн их сургууль, салбар сургуулиудын хамт хүрэлцэн ирж оролцлоо. Өнгөрсөн жил бидний ажил  маш үр дүнтэй, өгөөжтэй байсан. Учир нь, Монгол Улсаас Буриад улсын их сургуулиудтай танилцахаар төгсөх ангийн хүүхэд залуус анги хамт олноороо очдог болсон. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн “Төгсөгчдийн грүпп”-ийн хүүхдүүд манай сургуулийн хичээлийн байр, оюутны дотуур байр, номын сан, судалгаа шинжилгээний лабораторитой танилцаад явсан.

-Одоо Буриад улсад хэдэн монгол оюутан суралцаж байна вэ. Улан-Үд хотыг сонгон суралцах монгол оюутнуудын тоо нэмэгдэж байна уу?

-Манай сургуульд буюу Дорнод Сибир Технологи удирдлагын их сургуульд 12 монгол оюутан суралцаж байна. Үүнээс хоёр оюутан нь ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг авсан бөгөөд одоогоор хэлний бэлтгэлд суралцаж байгаа. Хоёр улсын газар нутгийн байршил, хил залгаа байдлаас харвал энэ нь харьцангуй бага тоо. Цаашид Улан-Үд хотноо суралцах монгол оюутнуудын тоо нэмэгдэх байх гэж бодож байна. Учир нь, Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй боловсролын үзэсгэлэнгээс харахад Монгол Улсын хүүхэд залуус, элсэгч төгсөгчид инженер технологи, эдийн засаг, автозам, барилга, эрчим хүч, хүнсний технологи, аж үйлдвэрийн мэргэжлийн чиглэлийг илүүтэй сонирхож байгаагаа хэлсэн. Манай сургуульд эдгээр мэргэжилтнүүдийг бэлтгэдэг олон факультет бий. Тиймээс ОХУ-ын Буриад улсыг зорин ирэх монгол оюутнуудын тоо нэмэгдэх байх гэж бодож байна.

-Тэгвэл ирэх хичээлийн жилд танай сургууль Монголоос хэдэн оюутан элсүүлэх вэ?

-Мэдээж, ОХУ-ын боловсролын систем, Буриад улсын их сургуулиудыг зорин ирж, мэдлэг боловсрол эзэмшихыг хүссэн хүн бүхэнд манай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Манай сургуулийн сургалтын чанар, суралцах орчин нөхцөл таалагдана гэж бодож байна. Учир нь, Дорнод Сибирийн технологи, удирдлагын улсын их сургууль нь холбооны зорилтот, салбарын болон яамны захиалгат эрдэм шинжилгээний судалгаа, Оросын хүмүүнлэгийн салбарын грант, Оросын суурь судалгааны грант болон бусад байгууллагын захиалгат судалгааг явуулдаг чадварлаг баг хамт олонтой. Дэлхийн түвшинд хүрэх зорилгоор бид 2008 онд машин зохион бүтээх, электроник, геологи, барилга, экологи, криминалистик, эм зүй болон анагаах ухааны  хамтран ашиглах “Дэвшил” төвийг байгуулсан. Тус төвд бүс нутгийн их дээд сургуулийн багш нар, эрдэм шинжилгээний байгууллагууд, үйлдвэрийн байгууллагуудын эрдэм шинжилгээний хурал семинарыг зохион байгуулдаг. Судалгааны ажлуудын олонхи нь албан байгууллага, үйлдвэрүүдтэй хийсэн туршилт-зохион бүтээх тухай аж ахуйн гэрээний үндсэн дээр явагддаг.

Мөн 2011 онд Инновацийн төвийг байгуулсан. Оюуны хөдөлмөрийн үр дүнг бодит практикт нэвтрүүлэх үүднээс 13 сургалт судалгаа, үйлдвэрлэлийн төв, есөн инновацийн бага оврын үйлдвэрийг байгуулсан. Жил бүр тус их сургуульд 200 давсан эрдэм шинжилгээ судалгааны ажил хийгддэгээс 30 гаруй нь суурь судалгааных байдаг. Түүнчлэн оюутнуудыг бизнес эрхлэгч болгох зорилгоор 2008 онд их сургуулиудын бизнес инкубатор төвийг байгуулсан. Жил бүр 20 гаруй олон улсын, бүх Оросын, бүс нутгийн эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулагддагаас 1500 гаруй илтгэл тавигддагаас жил болгон 200 орчим нь I, II, III байр эзэлдэг.

Манай сургууль ОХУ-ын Засгийн Газрын тэтгэлэг, ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт олон удаа шалгарсан гээд дурьдвал амжилт ололт олон бий. 

-Буриад улсын Засгийн газраас зарласан нэмэлт тэтгэлэг мэргэжлийн чиглэл дотроо анагаах ухаан, эдийн засаг, техник технологи гэх мэт нарийн хуваарилсан зүйл бий юу?

-Энэ тэтгэлэг дотроо нарийн тодорхой хуваарилагдсан зүйл байхгүй. Буриад улсын их сургуулиудыг сонгон суралцах хүн бүхэн энэ тэтгэлэгт хамрагдах боломжтой. Тэр дундаа Дорнод Сибир Технологи удирдлагын улсын их сургуулийн тэтгэлэг нэлээд өндөр, 7500 рубль. Үүн дээр сурлага болон урлаг, спортын өндөр амжилттай суралцаж буй оюутнуудад 10-20 мянган рубль нэмэгддэг.  Манай сургуулийн дэд бүтэц маш сайн хөгжсөн. Тухайлбал, 25 хичээлийн болон сургалтын лабораторын корпустай. Амралтын гурван баазтай. Үүний нэг нь Байгаль нуурт байрладаг. “Ровесник” гэдэг кэмп бий. Нэг ээлжиндээ 150 хүн амрах боломжтой. Эдгээр корпус тус бүртээ урлаг, спортын талбай гэх мэт өөрийн гэсэн тав тухыг бүрдүүлсэн тохижилттой. Оюутнуудад энэ амралтын билетээ хөнгөлөлттэй үнээр олгодог. Ихэнх зардлыг нь их сургууль өөрснөө хариуцдаг.   Түүнээс гадна бид шинжлэх ухаан, боловсролын салбарт өндөр ач холбогдол өгдөг. Дээр дурьдсан сурдалгаа шинжилгээний хүрээлэнгүүд олон бий.

-Улан-Үд хотод хэлний бэлтгэлд хамрагдах гадаад оюутнуудын тоо нэмэгдсэн гэж сонссон. Азийн орнууд гэлтгүй европын орнуудаас хүртэл оюутнууд ирж суралцаж байгаа гэж ярьж байсан. Энэ тухай?

-Одоогоор хэлний бэлтгэлээ түр зогсоосон байгаа. Гэсэн ч манай сургуульд элсэж буй оюутан орос хэлний анхан шатны мэдлэгтэй бол бид дараагийн шатны хэлний сургалтад хамруулах боломжтой. 2024 оноос эхлээд Буриад улсын их сургуулиуд хамтран их сургуулийн кампус барих гэж байгаа. Энэ кампус нь гадаад оюутнуудын тав тух, эрэлт хэрэгцээг хангасан, дэлхийн жишигт нийцсэн байхаар төлөвлөж байгаа учраас монгол оюутнууд ч бас олон ирэх болов уу.  Барилгын ажил нь гурван жил үргэлжилнэ гэсэн тооцоолол байна.

-Оюутнуудын хамгийн их сонирхож буй мэдээлэл нь эрэлттэй мэргэжлээр суралцахаас гадна “2+2” хөтөлбөр буюу хос дипломтой төгсөх боломж байдаг. Танай сургуульд энэ боломж хэр байдаг вэ?

-Энэ “2+2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бид Монголын хэд хэдэн их дээд сургуультай хамтран ажиллахаар ярилцаж байна. Санхүү эдийн засгийн их сургуультай хамтран ажиллаж байна. ШУТИС болон “Ситиньюс” их сургуультай энэ талаарх уулзалтыг хийсэн байна. Удахгүй ажил хэрэг болоод явна.

-Буриад улсын их сургуулиуд дотроо танай сургууль бүтцийн хувьд нэлээд томд тооцогддог. Энэ жил хэдэн багш, оюутантай хичээллэж байна вэ?

-Жил ирэх тусам ОХУ-ын дотооддоо зарладаг тэтгэлгийн квот нэмэгддэг. Энэ жил 1400 тэтгэлэг авсан байна. Өдрийн ангид 3500, бусад ангийн оюутантайгаа нийлээд 8500 оюутан суралцаж байна.   Багш нарын тоо 360, ажилтан албан хаагч 900, доктор профессорууд нийлээд манай сургууль нийт 9500 хүнтэй сурч ажиллаж байна. Ойролцоогоор 150 гадаад оюутан бий. Хятад, Монгол, Вьетнам, Казахстан, Тажикстан,  Узебикстан, Киргиз, Армян зэрэг газраас ирж суралцаж байгаа оюутан олон байна.

-Ярилцлагынхаа төгсгөлд элсэгчдэд болон эцэг эхчүүдэд дуулгах нэмэлт мэдээлэл юу байна вэ?

-Сүүлийн хоёр жилд бидний хамтын ажиллагаа эрдэм шинжилгээний салбарт олон сайхан үр дүн авчирч байна. Улаанбаатар, Улан-Үд хоёр хил залгаа, ойролцоо байршилтай. Улан-Үд хот амгалан тайван, цэвэрхэн хот. Монголтой адилхан сайхан байгальтай. Сурч хөгжих, ажиллаж амьдрахад тав тухтай. Тиймээс монгол оюутнууд суралцахаар ирэх болов уу гэж бодож байна. ОХУ-ын Буриад улсын тэргүүлэх их сургуулиудын талаарх мэдээллийг илүүтэй сонирхвол Монголд ажиллаж буй албан ёсны төлөөлөгчтэй холбогдох болон цахим орчин дахь “Буриад улсын тэргүүлэх их сургуулиуд” гэсэн пэйж хуудаст зочлоорой. Монгол оюутнуудад тэтгэлгээр суралцах, хөнгөлөлттэй суралцах олон боломжууд байдаг шүү гэж хэлмээр байна.

Фото: polit.mn

Источник: polit.mn

В сюжете: Монголиябурятия. студентыобучениестипендия

Похожие материалы

Сегодня 35

Площадь лесов Монголии увеличилась с 7,9% до 8,71%

В рамках национального движения «Миллиард деревьев», инициированного президентом Монголии, в период с 20 сентября по 31 октября по всей стране проводится кампания «Золотая осень — сезон посадки деревьев».

Сегодня 49

Монгольский сайгак вернулся в исконные места обитания

Численность сайгака, вернувшегося на свои исторические территории, достигла 1659 особей. Примечательно, что этого удалось добиться благодаря применению оптимальных методов охраны и грамотному природоохранному менеджменту.

Сегодня 74

Азербайджан ратифицировал соглашение о воздушном сообщении с Монголией

Президент Азербайджанской Республики Ильхам Алиев подписал соответствующий указ.

Сегодня 72

В войска Монголии внедрят инновационные разработки отечественных военных инженеров

Министр обороны Монголии Д. Батлут посетил Командование сухопутных войск Вооруженных сил, где ознакомился с боевой подготовкой, развитием кадрового потенциала и инновационными разработками.

Первая полоса

11 октября 685

Даши Намдаков и «Тропы Дальнего Востока»: в Бурятии открыли эко-тропу «Плато Тапхар»

Сегодня

В Улан-Удэ обсудили развитие туристических троп Дальнего Востока

По итогам круглого стола участники обменялись опытом и предложениями по дальнейшему развитию туристической инфраструктуры, сохранению природного и культурного наследия и интеграции новых маршрутов в туристическую экосистему Дальнего Востока.

Сегодня 16

Площадь лесов Монголии увеличилась с 7,9% до 8,71%

В рамках национального движения «Миллиард деревьев», инициированного президентом Монголии, в период с 20 сентября по 31 октября по всей стране проводится кампания «Золотая осень — сезон посадки деревьев».

Реклама
Сегодня 41

Монгольский сайгак вернулся в исконные места обитания

Численность сайгака, вернувшегося на свои исторические территории, достигла 1659 особей. Примечательно, что этого удалось добиться благодаря применению оптимальных методов охраны и грамотному природоохранному менеджменту.

Сегодня 66

Азербайджан ратифицировал соглашение о воздушном сообщении с Монголией

Президент Азербайджанской Республики Ильхам Алиев подписал соответствующий указ.

Реклама

Популярное

  • 9 октября 4937

    Ветеран СВО из Бурятии удостоен золотой медали за развитие агробизнеса. ВИДЕО

  • 8 октября 2682

    В Монголии восстановлено озеро “Хэлтгийн цагаан”

  • 9 октября 2327

    Нефтеперерабатывающий завод Монголии готов на 60%

  • 7 октября 2175

    Монголия изучает возможности экспорта сельскохозяйственной продукции в Китай и страны Юго-Восточной Азии

  • Вчера 1973

    Монголия в 10 раз увеличила мощности по производству органических кормов для скота

  • 6 октября 1557

    Из-за нехватки бензина на АЗС Монголии внедрят видеонаблюдение

  • 8 октября 1407

    Улан-Батор сформировал запас брикетированного топлива объемом 52 749 тонн

  • 8 октября 1407

    В школы Бурятии начали поступать новые учебники по курсу «История нашего края»

Сегодня 64

В войска Монголии внедрят инновационные разработки отечественных военных инженеров

Министр обороны Монголии Д. Батлут посетил Командование сухопутных войск Вооруженных сил, где ознакомился с боевой подготовкой, развитием кадрового потенциала и инновационными разработками.

Сегодня 194

В БГУ откроется молодёжная лаборатория нанобиотехнологий

Бурятский государственный университет имени Доржи Банзарова вошёл в число  победителей федерального конкурса Минобрнауки России на создание молодёжных лабораторий.

Сегодня 190

Монголбанк и МВФ продолжают сотрудничество в целях совершенствования системы денежно-кредитной политики

Монголбанк совместно с экспертами Международного валютного фонда (МВФ) провёл оценку системы денежно-кредитной политики, операционной деятельности и модели экономического прогнозирования.

Сегодня 231

Вышла в свет книга писательницы Б. Цэвэлмаа «Великое переселение бурят»

Писательница Б. Цэвэлмаа совместно с издательством НЭПКО выпустила книгу «Великое переселение бурят», повествующую о происхождении, истории, миграциях и борьбе за национальную свободу бурятского народа, занимающего особое место в истории монгольской нации.

Видео дня: Министр спорта Бурятии водрузил флаг Победы на вершине Мунку-Сардык

Несмотря на непогоду, крутые подъемы и ледяные склоны, Иван Козырев дошёл до цели.

Сегодня 200

Депутат О.Алтангэрэл встретился с депутатом Палаты представителей Высшего собрания Таджикистана

Стороны подчеркнули необходимость расширения двусторонних отношений и сотрудничества в культурно-гуманитарной сфере.

Сегодня 194

Процентная ставка по «зеленым» кредитам в Монголии ниже, чем по обычным кредитам

По состоянию на второй квартал текущего года процентная ставка по вновь выданным «зеленым» кредитам в тугриках составляет 14,9%. Это ниже по сравнению с текущей ставкой по обычным кредитам, которая составляет 17,7%.

Самое важное

10 октября 2024 112402

«Служу трудовому народу!» Интервью с послом России в Монголии. ВИДЕО

Интервью Чрезвычайного и Полномочного Посла России в Монголии А.Н.Евсикова российско-монгольскому телеканалу "AIST Global".

8 октября 2024 112090

В Бурятии создадут каталог эвенкийского национального костюма

Ассоциация коренных малочисленных народов Севера Республики Бурятия и государственный республиканский центр эвенкийской культуры «Арун» приступили к проекту «Каталог “Аяргумэ тэтыгэ”».

8 октября 2024 112004

Форум регионов России и Монголии станет ежегодным

В Улан-Баторе состоялось XVI заседание подкомиссии по региональному и приграничному сотрудничеству и развитию туризма российско-монгольской межправительственной комиссии по торгово-экономическому и научно-техническому сотрудничеству.

4 октября 2024 113045

Россия и Монголия скорректируют планы сотрудничества

XVI заседание Подкомиссии по региональному и приграничному сотрудничеству Российско-Монгольской Межправительственной комиссии по торгово-экономическому и научно-техническому сотрудничеству пройдет 7октября в Улан-Баторе.

Наверх

2013 — 2026 © ARD: портал деловой информации
Свидетельство о регистрации СМИ Эл. № ФС77-54407. Выдано Роскомнадзором 17.06.2013 г.
При цитировании и публикации материалов прямая активная ссылка на asiarussia.ru обязательна.
Мнение авторов может не совпадать с позицией редакции.

  • Контакты
  • О проекте
  • Рекламодателям
  • Политика конфиденциальности и обработки персональных данных
Разработка и поддержка сайта
Realist
Мы используем cookie. Продолжая пользоваться сайтом, вы принимаете условия обработки персональных данных.
Ок