Новости Бурятии, Монголии и Калмыкии — Asia Russia Daily
Mng
Новости Статьи Персоны Буддизм Блоги Медиа
26 июня 2024 1460

Алдар Дамдинов: Бид бас Дорнынх

Буриадын их дээд сургуулиудын элсэлтийн кампанит ажил энэ сарын 20-ноос эхлэв. Шинэ элсэлтийн босгон дээрх нь АРД Буриадын Улсын их сургуулийн захирал Алдар Дамдиновтой уулзлаа.

Реклама

Алдар Валерьевич жинхэнэ түүхч хүний ёсоор, дээр үеэс Монголын түншүүдтэйгээ хуримтлуулж ирсэн сонгодог их сургуулийн харилцааны талаар яриагаа эхлүүлэв.

-Буриадын улсын их сургууль Монголын их дээд сургуулиудтай дээр үеэсээ уламжлалт, зузаан холбоо харилцаатай явж ирсэн юм. Тус улс хангалттай олон тооны их дээд сургууль байдаг боловч хамгийн их нэрд гарсан нь, мэдээжийн хэрэгр, Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)  юм.

Буриадын Улсын Их сургууль идэвхтэй холбоо харилцаа өрнүүлдэг Монголын сургууль боловсролын байгууллагууд:

  • Монгол Улсын Их Сургууль,
  • Шинжлэх Ухаан Технологийн их сургууль.
  • Монгол улсын Боловсролын их сургууль,
  • Чингис хааны нэрэмжит Олон улсын Их Засаг их сургууль,
  • Санхүү-эдийн засгийн их сургууль,
  • Дотоод хэргийн Их сургууль,
  • Эм зүйн шинжлэх ухааны “Монос” их сургууль
  • Монгол улсын Шинжлэх ухааны Академи,
  • Монголын Залуучуудын Нэгдсэн Холбоо,
  • Монголын Залуучуудын Холбоо
  • Идэр дээд сургууль,
  • Үндэсний биеийн тамирын дээд сургууль
  • Археологийн шинжлэх ухааны хүрээлэн.

Одоо харин бид Анагаах Ухааны Үндэсний Их Сургуультай идэвхтэй харилцаа өрнүүлж байна. Мөн Монгол улсын Их Сургуультай уламжлалт түншийн харилцаатай.

Энэ бүх холбоо харилцааг манай нэрт профессор, миний багш, “Буриад-Монголын нийгэмлэг”-ийг олон жил удирдсан Даши Батуевич Улымжиев тогтоон бүрэлдүүлсэн юм. Тэрээр өөрөө, Санкт-Петербургийн сонгодог дэг сургуулиас гаралтай монгол судлаач хүн. Тэрээр судлаачдын өнцгөөс Монгол улстай хөгжиж ирсэн харилцааны түүхийг өгүүлсэн түүхэн өгүүллийн зураглал ихтэй хэд хэдэн судалгааны бүтээл туурвисан байдаг. Мөн Галсан Гомбоев, Алексей Бобровников зэрэг Орос, Монголын харилцааны түүхийг бараг бүхэлд нь бүтээсэн хүмүүсийн талаар олонтаа бичиж байсан юм. 

Түүхэн нөхцөл

Монголыг чухамдаа Орос улс дэлхий дахинд нээж өгсөн гэдгийг бид бага зэрэг мартагнах болжээ. Хэн нэгэнд таалагдах эсэхээс үл хамаарч Өрнөдийн орнуудад нээж өгсөн хүн нь Агван Доржиев байсныг мартаж болохгүй.

Тэрээр Шамбалын орон Орост байдаг, зөвхөн Оростой байснаар Төвөд тусгаар тогтнолоо олно гэдэг санааг дэвшүүлж байв. Тухайн үед Чин гүрэн сул байснаас Төвөд орон хурандаа Янгхазбаендын тэргүүлсэн английн хүчнийхэнд үндсэндээ эзлэгдсэн байв. Хэрэг дээрээ Агван Доржиев Төвөдийг Оросын талд хандуулахад их ажил хийжээ. Тэрээр Өргөө хотноо тухайн үеийн нэр бүхий Козловын отрядын хамгаалалтад бараг нэг жилийг хүлээн өнгөрүүлсэн байна. Улмаар монгол-төвөдийн давхар хүлээн зөвшөөрөх гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ нь гадны улстөрийнхний дургүйцлийг ихээхэн төрүүлж англичууд хүчтэй уурсаж байсан бол, Хятад мөн эсэргүүцэл илэрхийлж байв. Гэвч Орос улс энэ гэрээг хүлээн зөвшөөрчээ. Энэ нь дараа дараагийн ихээхэн өөрчлөлтийг дагуулжээ. Тухайлбал, энэ онд бид Халхын голын ялалтын 85 жилийн ойг тэмдэглэж байгаа нь нэгэн гинжний хэлхээс юм. Халх голын ялалт яагаад монголчуудад чухал вэ? Яагаад гэвэл энэ нь Монгол улсын япон, хятадын, бусад халдан довтлогчдын нөлөөнөөс бүрэн тусгаар байдлыг хүлээн зөвшөөрүүлсэн хэрэг юм.

Даши Батуевич Улымжиевын ажлуудыг эргэн сөхвөл, Орос болон Монголын харилцааг судалсан түүний судалгаанууд Монгол улс хэзээнээсээ Оросын эрх ашгийн тэргүүн зэрэгт байсныг илтгэдэг.  Нөгөө л Козлов, Гомбожав Цыбиков нарын зэрэг хүмүүсийн Азийг нээсэн бүх агуу нээлт Монголоос эхтэй байдаг нь зүгээр нэг тохиол биш. 

Монголчуудын ачаар, монголчуудын тусламжтайгаар Гомбожап Цыбиков монгол бус, буриад даяанчийн дүрээр Төвөдөд хөл тавьжээ. Энэ түүх ч бас манай Монголтой эрт үеийн харилцааг дахин нотлон харуулж байгаа юм.

Уламжлалыг үргэлжлүүлэхүй

Энэ утгаараа Буриадын улсын их сургууль энэ бүх ажлыг үргэлжлүүлж, уламжлалыг залгамжилж, олон их дээд сургуультай холбоо харилцаатай явж ирлээ. Түүгээр барахгүй манай сонгодог их сургуулийг байгуулагдаж байх үед Монголын Боловсролын их сургуультай заах арга зүйн шинжлэх ухааны хамтарсан зөвлөл ажиллаж байсан. Манай маш олон багш Монголд докторын зэрэг хамгаалсан. Одоо ч энэ ажил үргэлжилсэн хэвээр, бараг жилийн өмнө хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Юрий Петрович Гармаевын удирдлага дор Монголд хууль зүйн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан юм. Манай  эрх зүй, эдийн засгийн хүрээлэнгийн багш нар Их засаг их сургуулийн эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр ажилладаг.

Дорж Банзаровын нэрэмжит Буриадын Улсын их сургуульд гадаадын 280 гаруй оюутан суралцдагаас 71 нь Монголын оюутнууд байна. Боловсролын экспорт өргөжин тэлж байгааг, үндэстэн хоорондын харилцааны хэрэглүүрийн үүднээс орос хэлийг бататгах зорилгоор Буриадын тэргүүн Алексей Цыденовын санаачилсан засгийн газрын тэтгэлэг илтгэдэг.  Энэ хөтөлбөрийн дагуу өдгөө 38 оюутан суралцаж байгаа бөгөөд, ирэх хичээлийн жилийн сургалтын тоо зарлагдаад байна.

Өөрөөр хэлбэл, бид шинжлэх ухаан, соёл, спортын гээд олон талт холбоо харилцаатай. Солилцооны тухайд, өнөө цагт улам тулгамдсан асуудал болжээ. Манай оюутнууд монгол хэл судалж байна. Манай улсын тэр болгон их дээд сургуульд монгол хэлийг судалдаггүй, миний мэдэхээр, гарын таван хуруунд багтахуйц цөөн тоотой гэж болно.Манай оюутнууд Монголд дадлага хийж, МУИС-ийн багш нараар хичээл заалгадаг. Мөн монгол оюутнууд манайд орос хэлний дадлага хийхээр ирцгээдэг. Энэ хамтын ажиллагааг бид улам өргөжүүлж байна.

Манайд янз бүрийн салбар ШУ-тай холбоотой чиглэлүүд чухал байдаг нь ойлгомжтой. Манай ихэд нэртэй сурган хүмүүжүүлэгч, археологч Александр Дугарович Цыбиктаров Монголын археологчидтой эртнээс хамтран ажиллаж, оюутнуудад зориулсан дадлага ажлууд мөн зохион байгуулж ирлээ. Одоо цагт монголчууд судалгааны хүрээгээ маш идэвхтэй тэлж байгаа тул бид Буриадын нутгаар хамтарсан экспедицүүд хийхээр тохирсон. Монголчууд Хүннү гүрний соёл, дөрвөлжин булшны соёлыг ихэд сонирхдог.

Монголын археологийн шинжлэх ухаан маш идэвхтэй хөгжиж байгаад оросын эрдэмтдийн оролцоо ч багагүй чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Би зөвхөн өөрийнхөө их сургуулийг онцлолгүй, Монгол судлал болон буддын шашин судлалын хүрээлэнг, Монголын түүхийг бүхэлд нь судалдаг Борис Ванданович Базаровыг зохих ёсоор дурьдах нь зүйтэй. Энд академич Николай Николаевич Кадиныг дурьдахгүй өнгөрөх аргагүй. Ташрамд дурьдахад, Буриадаас гаралтай, манай Заиграевскийн районд төрсөн энэ хүн Владивосток дахь Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбарыг тэргүүлдэг.

Буддизм – зөвхөн шашин биш

Шинжлэх ухааны чиглэл дэх сүүлийн үеийн ахиц нь, Оросын шинжлэх ухааны сан болон Монгол улстай холбоотой чиглэл ажиллаж эхэллээ. Саявтар тэтгэлгүүд олгосны дүнд Буриадын хэд хэдэн төсөл санхүүжилт хүртсэн. Тэдгээрийн дунд Байгаль ашиглалтын Байкал хүрээлэн, Монгол болон Буддын шашин судлалын хүрээлэн, манай их сургуулийн эрдэм шинжилгээний удирдагч Тимур Баторович Бадмацыреновын «Уламжлалт буддизм: Орос болон Монгол дахь орчин цагийн нийгэм-улстөрийн үйл явц ба постсекуляр байдал» төсөл багтсан юм. Сүүлийн үед буддизмыг түүх, уламжлалын судалгаа талаас нь төдийгүй буддын шашинт улс бүс нутгууд хоорондын харилцааны хэрэглүүрийн үүднээс ахиулан шинжилж байгааг харгалзан үзвэл энэ нь хангалттай сонирхолтой төсөл юм. 

Буддын шашны анхдугаар форумаар энэ шашныг сонирхох сонирхол зөвхөн шашны үүднээс төдийгүй асар өндөр байгаа нь харагдсан. Одоо ч ажиглагдаж байгаа нэг зүйл бол, Эдийн засгийн Их сургууль, Ард түмнүүдийн найрамдлын их сургууль, Москвагийн Их сургууль зэрэг баруун бүсийн их дээд сургуулиуд, бусад оюутан, эрдэм судлаачдын зүгээс ихээхэн сонирхож байгааг онцлууштай. Тэд буддизмыг бүхэлд нь идэвхийлэн судалдаг бөгөөд Буриад улс нь Орос дахь буддизмын өлгий тул Оросын тэргүүлэх их дээд сургуулиудаас экспедицүүд хүлээж авдаг сонирхолтой бүс нутгийн нэг юм.

Орос эхний тавд багтдаг

Дорнын талаар ярихаар бид Монгол, Хятад,  Зүүн Өмнөд Азийн орнуудаар зогсохгүй Оросын Алс Дорнодын бүс нутгуудыг ярих ёстой болно. Тиймээс биднийг Дорнын салшгүй нэг хэсэг гэдгийг ойлгох нь зүйтэй.  Мөн монгол хэлт угтсаатуудын орчилд  Буриадаас цааш Красноярск хүртэлх уламжлалт тархмал суурьшлууд багтана. Тэр чанараараа бид бүгд судалгааны болон дорнын бодлогын объект юм. Бид ингэж ойлгодог…

Тиймээс Монгол, Оросын хоорондын харилцаа улстөрийн цаг агаараас үл хамааран ямагт идэвхтэй байдаг. Орост суралцаж боловсрол эзэмших хүсэлтэй монгол элсэгчдийн сонирхлоос үүнийг мөн харж болно. Энэ утгаар бид судалгаа явуулсан. Манай улсын ерөнхийлөгчийн зарласан кампусын бодлогод бид оролцож байгааг та мэдэх байх. Дэлхийн хэмжээний 25 кампус байгуулах шийдвэр гарсан. Ерөнхийлөгч сүүлийн илгээлтдээ тэдгээрийн тоог 40 хүртэл нэмэгдүүлэхийг санал болгосон юм. Бид энэ хөтөлбөрт оролцож байгаа бөгөөд Улаан-Үд хотод “Байкал” хэмээх дэлхийн хэмжээний дундын кампус баригдана. Энэ үйл ажиллагааны нэг чиглэл нь Монголын мэргэжилтнүүдийг бэлтгэх явдал байх юм.

Монголчууд орос хэл сурч судлах сонирхолтой байгааг бид мэднэ. Өнөөдөр Монголд орос хэлний нөхцөл тийм ч сайнгүй байгаа нь харамсалтай. УИХ англи хэлийг төрийн албан ёсны хоёрдахь хэл болгох шийдвэр батлах ёстой. Мөн англи хэлийг дунд сургуульд түлхүү судлахаар тавьж байна. Гэвч монголчууд өөрсдөө орос хэлийг ч бас сурах хүсэлтэй байгаа юм.

Тэгээд бид, та аль улсад суралцахыг хүсдэг вэ гэсэн асуулга явуулсан юм. Мэдээжийн хэрэг, монголчуудын олонх нь Япон, Хятад, Америкийг нэрлээгүй. Эдгээр улс тухай бүрдээ жил болгон 2000 монгол оюутанд үнэ төлбөргүй суралцах эрх олгодог боловч тэр шүү дээ. Хамгийн эхэнд БНСУ орсон юм. Орос улс эхний таван орны нэгд багтсан төдийгүй Хятадыг ардаа орхисон юм.

– Ямар мэргэжлийг хамгийн их сонирхож байна вэ?

– Тэд анагаах ухаан, ХАА, тэр дундаа мал эмнэлэг тэргүүлэх чиглэлд тооцогдож байна. Монголд малын эмч байх нь хаан, бурхан лугаа адил. Тэд мөн сурган хүмүүжүүлэх ухаан, ялангуяа орос хэлийг ихэд сонирхож байна. Буриадын тэргүүн Алексей Самбуевич Цыденовын даалгасны дагуу, бид өнөөдөр монголын ЕБС-уудын орос хэлний багш нар бэлтгэх багц хэрэгжүүлж байна. Одоогоор манайд 19 оюутан нэгдүгээр дамжаанд суралцаж байгаа бол, бэлтгэл салбарт 27 хүн суралцаж байна. Орос хэлний сонирхлыг хөхүилэн дэмжих учиртай. Тиймээс бид өнөөдөр Монголын бүх аймагтай идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд элсэх хүсэлтэй хүмүүс олон байгаа тул тэднийг халуунаар угтан авч байна. Энд тэмдэглэхэд, Россотрудничество-гийн хөтөлбөрийн дагуу үнэ төлбөргүй сургах монголын элсэгчдийн тоог 700 болгож нэмэгдүүлсэн, харин хоёр жилийн өмнө энэ тоо 400 хүрэхгүй байсан юм. 

Боловсролын чиглэлээр өөр юу чухал байна вэ? Монгол улс Ази дахь хамгийн залуу улсын нэг гэдэг нь. Өнөөдөр Монголын хүн амын дундаж нас 29 байна. Дунд сургуулийн сурагчдын тоо нь хүн амын бусад бүлгийнхээс илүү байна. Энэ бол хүн ам зүйн өсөлтийн үзүүлэлт. Манай хувьд энэ бол маш сайн хүчин зүйл. Жишээ болгож авч үзэхэд, Буриадад 11 дүгээр анги төгсөгч 5600 орчим байгаа бол, 150 мянга орчим хүн амтай Сэлэнгэ аймагт зөвхөн дунд сургуулийн 5000  төгсөгч байна. Буриад улс болон Сэлэнгэ аймгийн хүн амын тоог харьцуулашгүй хэрнээ төгсөгчдийн тоо нь бараг ойролцоо байна. Тэгэхээр Монголын хэмжээний тоо үүнээс 10 дахин шахам олон, 60-70 мянга байгаа болов уу. Тэр хэрээр бидэнд чиглэж ажиллах, татан сургах хүмүүс олон байна гэсэн үг. Мэдээж хэрэг, үйлчилгээгээ илүү өргөнөөр танилцуулж, өөрсөддөө татаж, сургах хэрэгтэй байна. Орост суралцсан хүмүүс гэдэг бидний ярьдаг өнөөх зөөлөн хүчний бүрдэл хэсэг гэдгийг бид ойлгож байгаа. Мөн Монгол улстай ямар ч нөхцөлд хамтарч ажиллах бидний санаа зорилго хэзээнээс уламжлалтай бөгөөд орчин цагт мөн адил тулгамдсан зорилт гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой гэж бодож байна.

Чиг хандлагыг дагах нь

Буриадын улсын их сургуулийн хувьд Монгол улстай, монгол оюутнуудтай хамтын ажиллагаа хэзээнээс чухал чиглэл байсаар ирсэн. Өнөөдөр бид зөвхөн Гадаад Монголтой төдийгүй, Хятад улсын бүрэлдэхүүнд багтдаг Өвөр Монголтой идэвхтэй ажиллаж байгааг нэмж хэлэх нь чухал. ӨМӨЗО-ны их дээд сургуулиудын хувьд ч бас хамтын ажиллагаа чухал байдаг. Хятадын засгийн газрын байр сууринаас ялангуяа монгол хэлний сургалтыг хумихын зэрэгцээ дээд боловсролоор монгол соёл, уламжлал судлахыг маш ихээр дэмжиж байна. Олон их дээд сургуульд магистрийн түвшин нэвтэрсэн бөгөөд монгол хэл судлалын чиглэлээр шинжлэх ухааны түвшинд хамтран ажиллахыг санал болгож байна. Манайтай уламжлалт хамтын ажиллагаатай шэнэхэний буриадууд мөн энд хамаатай.  Гэвч сүүлийн үед Хятадын хойд бүс нутгуудад амьдралын түвшин ихээхэн сайжирсанаар тэндээ байх нь илүү тухтай болж, Шэнэхэний буриадууд тэр болгон манай руу нүүж шилжих хүсэлтэй биш байна. Урьд нь тэд ӨМӨЗО-оос гадаад Монгол руу нүүж шилжих хандлагатай байсан бол, өнөөдөр эсрэгээрээ Монголоос олноороо Өвөр Монгол руу гарах үйл явц өрнөж байна. Энэ ч гэсэн судалж, мэдэж, ядаж л яагаад ийм зүйл болж байгааг ойлгох шаардлагатай чиглэл гэсэн үг.

Чиг хандлага яривал, сурагчдыг Баруунд суралцахаар явдаг гэх яриа манайд түгээмэл байдаг. Гэвч сайтар харвал манай олон төгсөгчид Зүүн Өмнөд Ази руу явж байгаа арай өөр чиг хандлага бас бий. Тухайн бүс нутгийн орнуудын олон их дээд сургууль манай төгсөгчдөд хөнгөлөлттэй боломжууд санал болгож байна. Энэ нь бид тэдний эсрэг тэмцэх хэрэгтэй гэсэн үг биш, харин тийм чиг хандлага байгааг ойлгож, энэ чиглэлд идэвхтэй ажиллах ёстой гэсэн үг. Мөн олон хүн хятад хэлээр сайн боловсрол олж авах хүсэлтэй байгааг ойлгох хэрэгтэй. Манай өөрийн дорнын хүрээлэнд гэхэд Орост төгсөгчдөөс илүү олноор элсэх болсон байна. Учир нь манайх Хятадтай уламжлалт ойр нягт харилцаатай. Элсэгчдээс яагаад манайхыг сонгох болов асууж байсан. Манайхыг хятад хэлний сургалтын чанар өндөртэй, мөн Хятадад дадлага хийх боломж олгодог гэдэг тайлбарыг тэд өгч байлаа.  Мөн манай олон төгсөгч Хятад, Оросын аль алинд өндөр эрэлттэй боловсон хүчин болж гардаг. Тиймээс дорно дахин судлалыг бид аль нэг эртийн түүх, хэл уламжлалыг судалдаг төдий бус, харин төгсөгчид сайн боловсрол эзэмшиж, эдийн засаг, хууль эрх зүй зэрэг чиглэлээр сурах боломжийг олгодог хэрэглүүр гэж ойлгож байна. Мөн энэ нь ирээдүйн мэргэжил сонголт, ирээдүйн амьдралын замд өрсөлдөөний өндөр давуу талыг олгож байгаа хэрэг. Хүүхдүүд ч үүнийг маш сайн харж байна, тэд томчууд биднээс илүү ухаалаг байна. Владимир Путин, Ши Жиньпин нарын сүүлийн уулзалтууд, идэвх, эдийн засгийн өсөлт гээд дохионуудыг ч тэд сайн ойлгосон байна. Улмаар өөрсдийн ирээдүй, өөрийн өрсөлдөх чадвар, өөрийгөө борлуулах боломжуудын төлөө сонголт хийж байна.

Ашигтай өрсөлдөөн

– Монгол оюутнуудын төлөөх өрсөлдөөнд Оросын их дээд сургуулиудтай хэрхэн өрсөлдөж байна?

– Өрсөлдөөн үнэхээр нэмэгдсэн. Оросын баруун бүс нутгуудын их дээд сургуулиудын хувьд бүх зүйл бараг л хаагдсан гэдгийг шударгаар хэлье. Тэд өнөөдөр тухайлбал, Африктай идэвхтэй ажиллаж байна. Манай оюутнуудыг анхааралтай харвал манайд ч гэсэн ийм хандлага ажиглагдсан. Олон их дээд сургууль дорно руу, тэр дундаа Монголд анхаарлаа хандуулж байна. Дээр хэлсэнчлэн, элсэгчдийн хувь маш том. Бид угийн өрсөлдөөнийг эрхэмлэгч, гэхдээ энэ тохиолдолд монголын сурагчдад илүү боломжууд олгох тухай асуудал яригдаж байна. Тэдний хувьд Оросын тэргүүлэх их дээд сургуулиудад боловсрол эзэмших бүрэн боломж нээгдэж байна.

Бид жил болгон Россотрудничество-гийн зохион байгуулдаг боловсролын үзэсгэлэнд оролцдог. Хэрвээ өмнө нь оросын баруун бүс нутгуудын түншүүд маань шалгалт авч дүн тавихаа ирдэг байсан бол, өнөөдөр оюутнууд авахаар ирдэг болсон байна. Гэвч энэ тохиолдолд ч гэсэн, буриадын их дээд сургуулиуд давуу байдалтай байна.  Мэдээжийн хэрэг, Улаанбаатарын нэр хүндтэй дунд сургуулийг төгсөгчид Москвагийн их сургууль, Москва, Санкт-Петербургийн их дээд сургуулиудаас бусдыг тоохгүй байж мэдэх ч, дундаж орлоготой, аймаг орон нутгийн сурагчид төсөв хэмнэлт, эцэг эхийнхээ боломжид тулгуурладаг. Тэгээд ч тэд мөнгө тооцоо хийж чаддаг гэдгийг харах болно.  Тэрчлэн, монгол сургуулиудад орос хэлний багш хөтөлбөрөөр гэхэд манайхаас төсвийн орон тоо гаргаж, тэтгэлэг, үнэгүй дотуур байраар хангагдаж, баримт бичиг боловсруулалтад нь ч бид тусалж байна. Энд хэлэхэд, энд зарцуулагдаж байгаа хөрөнгө Холбооны улсынх биш, манай Бүгд найрамдах Улсаас гарч байгаа.

Багагүй чухал өөр нэг хүчин зүйл бол гэр оронтойгоо ойр байх. Манай хоёр орон хоорондоо төмөр зам, авто тээвэр, агаарын тээвэр гээд тээврийн тогтсон харилцаатай. Эцэг эхчүүдийн хувьд, хаа газар ялгаагүй тэд хүүхдүүдээ эргэж тойрч, ямархуу амьдарч байгааг нь харах, шаардлагатай зүйлсийг нь дөхүүлж байх боломжийг эрхэмлэдэг. Чухам иймээс л олонх нь Буриадын их дээд сургуулиудыг тэргүүн зэрэгт авч үздэг.

Оюутнуудын аюулгүй байдлын нөхцөл манайд хамгийн өндөр түвшинл гэдгийг хэлэхийг хүсэж байна. Гэхдээ бид тэднийг “хөвөнд хучдаггүй”, харин эсрэгээр нь, урлаг, спортын зэрэг сургууль хамт олны ажилд татан оролцуулж, өөрөөр хэлбэл, хэл суралцахад хамгийн дөхөмтэй орчныг нь бүрдүүлэхийг чармайдаг.

Ийм орчинд хүрээлүүлсэнээр тэд Орос орныг Монголын хувьд хэзээний гол түнш, анд нөхөр нь байж ирсэн гэдгийг ухаарч ойлгодог гэдгээрээ мөн чухал ач холбогдолтой. Өнөөдөр бид энэ байр сууриас огтхон ч ухраагүй, эсрэгээр ахиулж байгаа. Жирийн монгол хүмүүстэй амин хувийн яриа өрнүүлж байхад Орос улс хэзээнээсээ манай айл хөрш, манайд үргэлж тусалж дэмжиж ирсэн гэж ярьцгаадаг. Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд ч монголын ард түмэн хэрхэн тусламжийн гараа сунгасныг, дайны гурван морь тутмын нэг нь монгол морь байсныг, зөвлөлтийн арми даяараа монголын нэхий дээлээр хувцаслаж, манай цэрэг дайчдад туслахын төлөө хэчнээн их хөрөнгө мөнгө цуглуулсныг нь бид сайн санадаг. Энэ чанараараа энгийн хүмүүс Орос бидэнд ямагт тусална гэж итгэж найддаг, хэзээ ч хоорондоо дайсан болохгүй гэж итгэдэг тухайгаа ярьдаг. Бид тэдний хувьд хэзээд нээлттэй бөгөөд Монголын оюутнуудад дээд зэргийн тав тухыг бүрдүүлэхийн төлөө хичээдэг. 

В сюжете: БГУБурятияМонголиявузВУЗобразованиеобучениеАлдар Дамдинов

Похожие материалы

Сегодня 644

В новом спортзале мухоршибирской школы открыли дополнительные секции для детей

Просторное помещение оснащено современным оборудованием, что сделало комфортными занятия на уроках физкультуры для 426 школьников.

Сегодня 745

Первый «Кубок единства» по вольной борьбе пройдет в Агинском округе

Участниками турнира станут лучшие борцы из Иркутской области, Республики Бурятия и Забайкальского края.

10 марта 1087

Делегация ВГХ Монголии побывала с визитом в Королевстве Бутан

Стороны намерены сотрудничать в упрощении условий для взаимных поездок и дальнейшем развитии туристической  отрасли.

10 марта 1129

Генконсул России в Дархане укрепляет образовательное партнерство

2 марта 2026 г. Генеральный консул России в Дархане А.В. Оганов посетил общеобразовательную школу «Союз-Альянс» с углубленным изучением русского и немецкого языков и встретился с директором учреждения А.Батсухом.

Первая полоса

9 марта 1811

В Бурятии на средства Единой президентской субсидии благоустроят 14 дворов

Сегодня 59

В Улан-Удэ закрывают ледовую переправу в мкр Мостовой

13 марта перекрывают единственную официально разрешенную переправу в Улан-Удэ, сообщает Комитет по ГО, ЧС и общественной безопасности.

Сегодня 78

Международный оргкомитет по подготовке к Алтаргане проходит в Бурятии

XVI Международный бурятский национальный фестиваль «Алтаргана-2026» пройдет в Улан-Удэ с 1 по 5 июля.

Реклама
Сегодня 83

Жителей Бурятии приглашают принять участие во втором сезоне конкурса «Родная игрушка»

11 марта 2026 года в Национальном центре «Россия» прошло заседание организационного комитета Всероссийского конкурса «Родная игрушка».

Сегодня 338

Четыре художника представят Монголию на выставке в Венеции

Официально объявлены имена художников и кураторов, которые примут участие в 61-й Международной Венецианской биеннале изящных искусств.

Реклама

Популярное

  • 6 марта 2861

    Военная драма о добровольце из Донецка вышла в прокат в районах Бурятии

  • 6 марта 2749

    Известный оружейник и художник Жигжит Баясхаланов начнет производство скульптур и сувениров в промпарке «Кадалинский»

  • 6 марта 2726

    Кабмин Монголии одобрил Национальную инициативу по борьбе с бедностью и созданию рабочих мест

  • 7 марта 2715

    В аймаке Орхон состоится международный театральный фестиваль

  • 7 марта 2559

    Накануне 8 марта в Улан-Удэ прошел праздничный концерт

  • 6 марта 2551

    Два жителя Бурятии стали финалистами конкурса о путешествиях «Дальний Восток- земля приключений»

  • 6 марта 2529

    Жителей Монголии предупредили о возможных паводках

  • 6 марта 2516

    В Бурятии продолжится ремонт дороги на Закаменск

Сегодня 330

На участие в IV Международном буддийском форуме в Туве заявились волонтеры со всей России

IV Международный буддийский форум, который в 2026 году станет главной площадкой для диалога последователей буддизма, учёных и общественных деятелей со всего мира, завершает набор волонтеров.

Сегодня 354

"Наурыз-2026" отметят на площади Сухбаатара

Ежегодно 22 марта в Монголии традиционно отмечается праздник казахского народа - Наурыз.

Сегодня 311

Глава Бурятии встретился с жителями Мухоршибирского района. ВИДЕО

На встречу пришли более 150 человек — представители сёл, трудовых коллективов, молодежных и ветеранских организаций.

Сегодня 321

В Монголии будут организованы восемь соревнований континентального и мирового уровня в 2026 году

Правительство страны утвердило “Список международных соревнований континентального и мирового уровня, организуемых в Монголии в 2026 году” .

Видео дня: Министр спорта Бурятии водрузил флаг Победы на вершине Мунку-Сардык

Несмотря на непогоду, крутые подъемы и ледяные склоны, Иван Козырев дошёл до цели.

Сегодня 618

В райцентре Мухоршибирского района благоустроят две центральные улицы и отремонтируют котельную

Глава Бурятии Алексей Цыденов в ходе рабочей поездки посетил ряд социальных объектов Мухоршибирского района, требующих ремонта. В их числе центр посёлка и котельная.

Сегодня 615

В Бурятии 90-летие Владимира Саганова отметили торжественным собранием общественности

Коллеги, родные, гости торжественного собрания, представители органов исполнительной и законодательной власти Республики Бурятия смогли также ознакомиться с главными этапами его профессионального пути благодаря выставке, подготовленной Государственным архивом Бурятии.

Самое важное

10 октября 2024 72903

«Служу трудовому народу!» Интервью с послом России в Монголии. ВИДЕО

Интервью Чрезвычайного и Полномочного Посла России в Монголии А.Н.Евсикова российско-монгольскому телеканалу "AIST Global".

8 октября 2024 72810

В Бурятии создадут каталог эвенкийского национального костюма

Ассоциация коренных малочисленных народов Севера Республики Бурятия и государственный республиканский центр эвенкийской культуры «Арун» приступили к проекту «Каталог “Аяргумэ тэтыгэ”».

8 октября 2024 72691

Форум регионов России и Монголии станет ежегодным

В Улан-Баторе состоялось XVI заседание подкомиссии по региональному и приграничному сотрудничеству и развитию туризма российско-монгольской межправительственной комиссии по торгово-экономическому и научно-техническому сотрудничеству.

4 октября 2024 73672

Россия и Монголия скорректируют планы сотрудничества

XVI заседание Подкомиссии по региональному и приграничному сотрудничеству Российско-Монгольской Межправительственной комиссии по торгово-экономическому и научно-техническому сотрудничеству пройдет 7октября в Улан-Баторе.

Наверх

2013 — 2026 © ARD: портал деловой информации
Свидетельство о регистрации СМИ Эл. № ФС77-54407. Выдано Роскомнадзором 17.06.2013 г.
При цитировании и публикации материалов прямая активная ссылка на asiarussia.ru обязательна.
Мнение авторов может не совпадать с позицией редакции.

  • Контакты
  • О проекте
  • Рекламодателям
  • Политика конфиденциальности и обработки персональных данных
Разработка и поддержка сайта
Realist
Мы используем cookie. Продолжая пользоваться сайтом, вы принимаете условия обработки персональных данных.
Ок