Анатолий Кушнарёв монголын ногоочдод сургалт явуулахад бэлэн гэв. ВИДЕО
ОХУ-ын гавьяат агрономч, Монгол улсын ХАА-ын хүндэт ажилтан, ХАА-н шинжлэх ухааны доктор Анатолий Кушнарёвын “Цэцэрлэг эсвэл ногоон талбайдаа” гэдэг зохиогчийн нэвтрүүлэг Бямба, Ням гараг бүрийн 19 цагаас AIST Global сувгаар гарна.
Монголын үзэгчдэд зориулан уг нэвтрүүлгийг монгол хэл рүү хөрвүүлэх юм. Энэ нэвтрүүлгийн эрэлт өндөр байгаа нь туршлагаар харагдсан тул хөтөлбөрийнхөө оргил цагт байршуулна гэдгээ AIST Global телевизийн сувгийн ерөнхий редактор Туяна Лыгденова хэлсэн юм.
“Монголд цэцэрлэгжүүлэлтийн соёл ид дэлгэрч байна. “Цэцэрлэг эсвэл ногоон талбайдаа” нэвтрүүлэг чухам яг манай нөхцөлд мод ургамал тариалж ургуулах бүрэн дүүрэн зааварчилгааг агуулсан байдаг онцлогтой. Тэгээд ч энэ нэвтрүүлгийг анх удаа дамжуулж байгаа хэрэг биш юм. “Тивиком” телевизийн компанийн Улаанбаатар хотын UBS телевизтэй хамтын ажиллагааны хүрээнд өмнөх нэвтрүүлгийн дугаарууд эфирт гарч байсан юм. Тухайн үед үзэгчид тун ч ихээр таашаан үздэг байв. Уг нэвтрүүлгийг амралтын өдрүүдийн хамгийн оргил цагаар дамжуулдаг байсан нь үүний нотолгоо юм. “Тиймээс бид энэ санаачилгыг дуртайяа хүлээн авч үргэлжлүүлж байна” гэж Лыгденова ярьж байна.
Нэвтрүүлгийн дуу оруулалтад оролцсон жүжигчдийн бүрэлдэхүүн ч бас Монголд ийм контент үзүүлэх санааг өндрөөр үнэлж байна. Нэвтрүүлгийг Монгол улс даяар дамжуулж байгаа учраас түүнийг үздэг хүний тоо дахиад нэг саяар нэмэгдсэн гэдгийг итгэлтэй хэлэх боломжтой. Энэ нэвтрүүлэг тун хөнгөн өнгө аястай байдаг нь хүмүүст их хүрдэг бөгөөд энэ нь салбартаа үлэмж их туршлага хуримтлуулсан агрономч, бас эрдэмтний өөрийнх нь мэргэжлийн ур ухааны ач юм.
- Бид нэлээд эртнээс Монголыг сонирхдог байсан. Нэгдүгээрт, би Монголын нөхцлийг сайн мэднэ. Хоёрдугаарт, монголчууд өнөө цагт төмс, хүнсний ногоо идэвхтэй тариалж, бас тариалан эрхэлж байна гэж Анатолий Кушнарёв ярьж байна. Тэрээр цааш нь ярихдаа, "Нийгэмд хооллолтын бүтэц өөрчлөгдөж байна. Урьд нь мах, махан бүтээгдэхүүн голчилж байсан бол, өнөөдөр хүнсний ногоо, ургамлын эрэлт өссөн. Тиймээс тэдэнд ямар нэг байдлаар туслахсан гэж бодсон юм. Тэгээд ч би чинь Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын тэргүүний ажилтан хүн шүү дээ. Тиймээс нэвтрүүлгээрээ тодорхой тусламж үзүүлж байгаа маань хэрэг” гэсэн юм.
- Мөн нэвтрүүлгийг алдаа эндэгдэлгүй, нийтэд ойлгомжтой хэлээр орчуулсан байна гэж монгол хэлний мэргэжилтнүүд үнэлсэнийг тэмдэглэн хэлж байлаа.
- Мөн асуултууд ирэх ч юмуу, газар дээр нь очиж үзэх ч юмуу ямар нэг эргэх холбоо байна гэж найдаж байна. Тэр тусмаа манай Хиагтын, Сэлэнгийн, Жидиний районуудын байгаль цаг уур Сэлэнгэ аймгийнхтай бараг ижилхэн. Дээрээс нь Монголын хойд бүс нутаг газар тариалан хамгийн ихтэй. Мэдээжийн хэрэг, илүү нарлаг, харин хөрсний хувьд онц ялгаагүй, манай технологи тэднийд ч сайн зохицно. Тиймээс миний зөвлөгөөнүүд монголын ногоочдод ач тусаа өгнө гэж бодож байна.
- Та танд зуслан барих бодол бий юу?
- Ер нь бол Сүхбаатар, Дархан хотуудад сургалт явуулах хүсэлтэй байна. Одоогоор зөвхөн яриа хэлэлцээ явагдаж байгаа боловч хөршүүддээ туслахыг чин сэтгэлээсээ хүсэж байна.
AIST Global телевиз “Газпром медиа”-гийн “Фермерийн гал тогоо” нэртэй төслийг мөн эхлүүлэхээр төлөвлөж байгааг энд дурьдаж байна. “Энэ бол ногооны талбайгаасаа хураасан жимс, хүнсний ногоогоороо ашиг шимтэй хоол унд бэлтгэх тухай кулинарын өнгөлөг шоу юм. Энэ ач тустай, бас эрэлт өндөртэй хамтын ажиллагаа байх болно” гэж
AIST Global телевизийн ерөнхий редактор бидэнд ярилаа.
Фото: скриншот