Новости Бурятии, Монголии и Калмыкии — Asia Russia Daily
Mng
Новости Статьи Персоны Буддизм Блоги Медиа
1 апреля 2024 1380

ПЕТЕРБУРГИЙН ДЕПУТАТ БУРИАДЫН ТУУЛЬД СЭДЭВЛЭСЭН ЦАХИМ ТОГЛООМ БҮТЭЭЖ БАЙНА

Автор: Лена Ваганова / Перевод АРД

Буриадын баатар Гэсэрийн тухай туульд үндэслэж цахим тоглоом бүтээх ажил наанадаж 8 тэрбум рублийн өртөгтэй байна.

Реклама

Санкт-Петербургийн “Купчино” орон нутгийн тойргийн дэд дарга Константин Балаганский буриадын баатар Гэсэрийн тухай туулиас сэдэвлэсэн цахим тоглоом бүтээхээр шамдаж байна. Хамгийн багадаа найман тэрбум рублийн хөрөнгө оруулалт орох тооцоололтой triple-A ангиллын энэ өндөр төсөв бүхий төсөл “Газар дэлхийн дуудлага- Гэсэрийн мандалт” нэртэй байна.

Туулийн эх материалыг судалж үйл явдлуудаа босгоход хоёр жил шаардагджээ. Багийн бүх гишүүд үндсэн ажлаасаа гадуурх чөлөөт цагаа энэ төсөлд зориулдаг байна. Оросын уугуул ард түмний баатруудтай холбоотой тоглоомыг Marvel цувралын баатруудаас дутахгүй алдартай болно гэдэгт Балаганский итгэлтэй байна.

— Константин, та хоёр жил гаруй энэ төслийн ажлыг эрхэлж байна. Одоо аль шатандаа явна вэ? 

— Бэлтгэл ажилд бид ихэнх цагаа зарцуулсан. Зохих түвшний шинжилгээ судалгаа явуулах хэрэгтэй байсан юм. Гэсэр манай уугуул ард түмний дунд төдийгүй Төвд, Балба, Монгол, Хятад гээд Ази түмний дунд алдартай. Энэ сэдвийг барьж авснаараа бид өмнө асар том ажил хийх ёстой болсноо ойлгосон юм. Судлаачид энэ туулийг хэдэн арван жилээр, зарим нь бүр насаараа судалж шинжилдэг. Тиймээс энэ тууль, яг ямар үйл явдлын өрнөл боловсруулах вэ гэдгээ тодорхой болгохын тулд түүний олон хувилбарыг судлахад чамгүй хугацаа зарах хэрэгтэй болсон юм.

Биднийг энэ тоглоомыг хийхээр болсоныг мэдсэний дараагаас Буриадад сонирхож эхэлсэн. Гэсэрийг өөрийн үндэсний баатараа хэмээн үздэг энэ бүс нутгийн өнцөг булан бүрээс бидэнтэй холбогдож ямар том чухал сэдэв болохыг хэлцгээж байлаа. Гэсэрийг хэд хэдэн шашны төлөөлөл өөрсдийн ариун баатар хэмээн үздэг учир нутгийн хүн зон, тэдгээр шашны төлөөллүүдтэй уулзаж, тодорхой зөвшөөрөл авах нь чухал байсан юм. Улмаар бид Буриад руу, алслагдмал хязгаар нутгууд руу бүтэн экспедицүүд гаргаж эрдэмтэдтэй, орон нутгийг судлах музейдтэй төрөл бүрийн уулзалт, бага хурлууд зохион байгуулсан энэ бүх ажилд хоёр жил шахмын хугацаа орлоо.

Одоо бол төсөл бүрэн цаасан дээр буусан. Одоо хамгийн адармаатай – хөрөнгө оруулалт хайх шатандаа явна. Гэхдээ бид боломжтой зарим ажлыг өөрсдийн хүчээр амжуулж байна. Хажуугаар нь чуулга уулзалтуудад мөн оролцож байна. Өнгөрсөн онд 12 шахам форумд очиж, яриа таниулга хийж, тоглоомынхоо талаар ярьж хөөрсөн байна.

— Яг ямар хүмүүсээс та бүхэн зөвшөөрөл хүсч хандсан бэ?

-Тэнгэр шүтлэгтнүүд, бурхны шашны төлөөлөл гээд бараг бүгд бидэнтэй ярилцах хүсэлтэй байсан. Оросоос гадна Төвдөөс ч бас хандаж байлаа.

Туулийн үндсэн буриад хувилбарыг бөө мөргөл шүтлэгийн гэж үздэг. Тэдгээр тэнгэр шүтлэгийг, ариун дагшинд тооцогддог онгод тэнгэрүүдийг дүрсэлсэн байдаг. Мөн бурхны шашны гэж тооцогддог төвдийн хувилбар байдаг ч тэнд бас бурхны шашнаас өмнөх үеийн нөлөө харагддаг. Үүнээс шалтгаалж эдгээр шашны төлөөлөгчдийн хооронд зарим санал зөрүүтэй байдал үүсдэг. Гэхдээ бид энэ бүхэнд авталгүй, чухам соёлын бүрдэл хэсгүүдийг харуулахыг зорьж байна. Туулийн олон хувилбаруудын гол үндэс нь хүн төрөлхнийг аварч муу хүчийг дарж устгах эрмэлзэлтэй гэгээлэг баатар байдаг.

Бид яваандаа энэ туулийн цуврал тоглоом бүтээх бодолтой байгаа. Өөрөөр хэлбэл ардын аман зохиолын баатруудын виртуаль орон зайд сэргээн амьдруулах юм. Энэ бол Marvel-ийн баатруудад манай туулийн баатруудаас барьж байгаа хариу гэж болно.  

— Тоглоомынхоо хийцийн талаар ярьж өгөөч.

—  Бид анхнаасаа онцгой өөр зүйл бүтээх санаа зорилго агуулсан. Тэгээд ч туулийн сэдэв өөрөө асар хүчирхэг, гоёмсог, бас сонирхолтой шүү дээ. Тиймээс бид хоёр жанрыг нэгтгэе гэж шийдсэн. Нэг нь RPG Action-adventure төрлийн ганцаарчилсан хэв маягийн, God of War-той төстэй гэж хэлж болно. Үүн дотроо цааш явахын хэрээр онлайн тулаант платформ төрлийн олон хэрэглэгчдийн горим –MOBA үйл явдлууд руу орж болно. Одоогоор ийм тоглоом гараагүй байгаа. Тоглоом бүтээгч олон хүн биднийг тэгэх хэрэггүй гэж байгаа ч бид ямар нэг шинэ, ер бусын зүйл бүтээхийг хүсэж байна.

Цаашлаад бидэнд олон санаа сэдэл төрсөөр байна. Тоглоомоо олон төрөлтэй байлгахаас гадна боловсролын гэх мэт олон хавсралттай байхаар төлөвлөж байна. Тоглоомоосоо гараад янз бүрийн портал руу шилждэг, виртуаль орчны горимд орох хэсэг бас байх болно. Кибер туризм гэх шинэ сонирхолтой чиглэл эхэлчихсэн байна. Туулийн үйл явдал өрнөж байгаа газар орнуудыг VR хэлбэрээр судлах боломжтой болгохын тулд бид шууд тоглоом дотроо бүс нутгуудын виртуаль газрын зураг хийх юм. Хүүхдүүдийг тоглоом тоглоод зогсохгүй бас хөгжил боловролд нь нэмэр болохыг зорьж байна. Боловсролын блоктой давхар бие махбодын хөгжлийн хэсгүүдийг нэгтгэх санаа бий.

 —Санааг тань сонсож байхад хүчтэй, бас амаргүй стартап болох шинжтэй байна. Хэдий хэр хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах вэ

— Маш үнэтэй, бас маш хэцүү ажил гэдгийг нуухгүй. Манай тоглоом triple-A ангиллын буюу хамгийн өндөр зэрэглэлд багтах болно. Дэлхийн энэ төрлийн тоглоомуудыг бид баримжаалж байна. Triple-A ангиллын тоглоомуудын өртөг 100 сая орчим ам.доллараас эхэлдэг. Одоогийн ханшаар 8 тэрбум орчим рубль болно. Ийм их мөнгийг бидэнд хэн ч нэг дор гаргаж өгөхгүй нь ойлгомжтой. Баруунд ч гэсэн тоглоом бүтээгчид бүх мөнгөө нэг дор аваад байдаггүй. Энэ ажил боловсруулалтын түвшин тухай бүрээр үе шаттай явагдаж, янз бүрийн компани, сангуудаас хөрөнгө оруулдаг. Манайх ч гэсэн ийм маягаар л явагдаж байна. Хөрөнгө оруулах сонирхол илэрхийлж байгаа талууд бий. Бид тэдгээр компанид тодорхой нөхцлүүд бий болгохын төлөө ажиллаж байна. Тоглоомоо илүү хямд болгохын зэрэгцээ муудуулахгүй байж болно гэдгийг бид харж байна. Орост ийм боломжууд бий. Авьяастай олон залуус манай Петербургт, Татарстанд, өөр бусад бүс нутгуудад ч байна. Бидэнтэй хамтдаа хөгжиж, оросын өргөн хүрээний бүрэн цогц төсөл болж өсөх боломж бүрдүүлээсэй гэж хүсч байна. Багийн гол цөм нь бидэнд бий.

— Тийм хэмжээний тоглоом бүтээхэд 100-аас доошгүй мэргэжилтэн шаардлагатай. 

— Тиймээ, үндсэндээ 50 хүн наад зах нь байх ёстой. Одоогоор бид тэр хэмжээнд хүрээгүй, ажил ч тийм их хэмжээтэй биш байна. Аажимдаа хүчин чадлаа нэмэгдүүлнэ.

— Хөрөнгө оруулалтыг та бүхэн зөвхөн Оростоо хайж байна уу, хилийн чанадаас бас сурвалжилж байна уу?

— Сүүлийн жилүүдэд байдал төвөгтэй болсон. Анх бид дэлхийн компаниудыг авч үзэж, тэд ч ерөнхийдөө хөрөнгө оруулах сонирхолтой байв. Нэг сайн жишээ бол Atomic Heart байна.  Тэд ч гэсэн жижиг студиэс эхэлж, дараа нь хэд хэдэн хөрөнгө оруулалтын компани үе шаттайгаар хөрөнгө оруулсан байдаг. Бид нэгэнт Орост байгаа учраас эхний ээлжинд эндээсээ хөрөнгө оруулалт олох хүсэлтэй байна. Тэгээд ч төсөл маань Оросын уугуул ард түмний соёл, уламжлалтыг сурталчилж, дэлгэрүүлэх зорилготой болохоор тэр юм. Манайхыг, тэр дундаа манай тоглоомын аж үйлдвэрийг сонирхож байгаа түнш орнууд байгаагаас эн тэргүүнд АНЭУ болон Хятадыг нэрлэж болно. Хятадын хувьд, тэд энэ туулийг өөрсдийнх гэдэг талаас авч үздэг учир байдал төвөгтэй. Хятадууд “Гэсэр” туулийн төвөд хувилбарыг бүр 2010 онд ЮНЕСКО-д биет бус соёлын өвд бүртгүүлэхээр хүсэлт мэдүүлсэн байдаг. Ярилцаж үзэхэд тэд Хятад улс хөрөнгө оруулбал төсөл хятадынх болно гэдгийг бидэнд шууд ойлгуулсан. Эмираттай байдал арай өөр. Тэд ийм төслүүдэд, ялангуяа геймерүүдийн хөгжүүлэх системд хөрөнгө оруулах сонирхол байдаг. Тэд тухайлбал, улс руу нь нүүж очих нөхцөлд санхүүжүүлэхэд бэлэн гэдэг. Тэнд очиж ажиллаад хөрөнгө оруулалт авах нь олон хүнд таалагддаг. Гэхдээ манай багийнхны дийлэнх нь амьдралдаа ийм өөрчлөлт хийхэд бэлэнгүй байна.

Фото: fontanka

Источник: fontanka

В сюжете: БурятияэпосГэсэркомпьютерная игра

Похожие материалы

Сегодня 97

В Кяхте завершили ремонт стадиона «Чемпион»

В феврале 2027 года здесь пройдут соревнования и торжественное открытие Республиканских зимних сельских спортивных игр.

Сегодня 410

Жительница Бурятии взяла три титула на международном конкурсе красоты в Индии

Ирина Ринчинова стала первой вице-миссис Королевой и получила титулы «Миссис ООН Азия» и «Королева благотворительности ООН».

Сегодня 321

До повышения цен на билеты «Голос кочевников-2027» осталось две недели

Самый крупный музыкальный опен-эйр Дальнего Востока пройдёт в Бурятии в семнадцатый раз 9 и 10 июля 2027 года.

Сегодня 893

Спортсмен из Бурятии стал чемпионом Вооружённых сил России по боксу

В чемпионате Вооружённых сил России по боксу приняли участие 250 спортсменов со всей страны.

Первая полоса

11 октября 1937

Даши Намдаков и «Тропы Дальнего Востока»: в Бурятии открыли эко-тропу «Плато Тапхар»

Сегодня

В Кяхте завершили ремонт стадиона «Чемпион»

В феврале 2027 года здесь пройдут соревнования и торжественное открытие Республиканских зимних сельских спортивных игр.

Сегодня 67

Президент У. Хурэлсух прибыл в ФРГ с государственным визитом

В ходе визита два президента проведут официальные переговоры и обсудят вопросы расширения и развития взаимовыгодного сотрудничества в сфере торговли, экономики, образования, науки и культуры.

Реклама
Сегодня 77

На платформе Benzin.mn можно узнать актуальную информацию о наличии топлива

Теперь у граждан Монголии появилась возможность в режиме реального времени видеть информацию о поступлении топлива, виде отпускаемого топлива и очередях на 264 заправочных станциях города Улан-Батор.

Сегодня 91

Аймак Умнеговь будет сотрудничать с Японией в сфере охраны экосистем и борьбы с опустыниванием

Глава аймака Умнеговь Н.Энхбат встретился с Чрезвычайным и Полномочным Послом Японии в Монголии Масару Игавахарой.

Реклама

Популярное

  • 17 октября 3417

    Монголия и Южная Корея реализуют совместный проект по сокращению выбросов парниковых газов

  • 15 октября 2185

    Монгольские борцы примут участие в чемпионате мира 2026 года

  • 15 октября 1569

    Большегрузам запретят въезд в Улан-Удэ во время сильных снегопадов

  • 15 октября 1474

    Монголия ведёт переговоры с Россией о строительстве атомной электростанции

  • 15 октября 1415

    В Народном Хурале обсудили развитие малокомплектных школ Бурятии

  • 15 октября 1405

    МЧС России и Монголии отработали действия по защите приграничья от природных пожаров в Туве

  • 16 октября 1235

    В Улан-Баторе началось строительство спортивного комплекса имени глав Монголии и Китая

  • Вчера 1195

    Введена в эксплуатацию автодорога от сомона Цогтцэций до пограничного перехода Гашуун-Сухайт

Сегодня 93

Подготовку кадров для трансграничных проектов обсудили на Круглом столе в Улан-Баторе

Русский дом в Улан-Баторе продолжает выступать площадкой для профессионального диалога, развития образовательных связей и укрепления российско-монгольского сотрудничества.

Сегодня 87

Монгольские художники примут участие в международной выставке “ART GWANGJU–26”

Галерея “Монгол Арт” официально примет участие в международной арт-ярмарке, одной из крупных выставок в сфере изобразительного искусства в Республике Корея.

Сегодня 93

Министерства здравоохранения Монголии и Индонезии подписали Меморандум о сотрудничестве

Стороны обсудили сотрудничество в сфере здравоохранения, укрепления системы регулирования обращения лекарственных средств и развития цифрового здравоохранения.

Сегодня 91

В Инчхоне открылся филиал Посольства Монголии

Кроме предоставления консульских услуг, он будет оказывать необходимую поддержку и помощь гражданам Монголии, пересекающим государственную границу через международный аэропорт Инчхон.

Видео дня: Министр спорта Бурятии водрузил флаг Победы на вершине Мунку-Сардык

Несмотря на непогоду, крутые подъемы и ледяные склоны, Иван Козырев дошёл до цели.

Сегодня 267

Рощу в виде логотипа национального движения «Миллиард деревьев» высадили в Монголии

Более 500 студентов приняли участие в мероприятии по созданию «Рощи миллиарда деревьев», организованном в Международном экологическом парке.

Сегодня 274

В Улан-Баторе появится сеть велодорожек протяженностью 450 км

По примеру международных городов, вдоль реки Туул будет создан экопарк, оснащенный велосипедными, пешеходными и беговыми дорожками.

Самое важное

10 октября 2024 113339

«Служу трудовому народу!» Интервью с послом России в Монголии. ВИДЕО

Интервью Чрезвычайного и Полномочного Посла России в Монголии А.Н.Евсикова российско-монгольскому телеканалу "AIST Global".

8 октября 2024 113029

В Бурятии создадут каталог эвенкийского национального костюма

Ассоциация коренных малочисленных народов Севера Республики Бурятия и государственный республиканский центр эвенкийской культуры «Арун» приступили к проекту «Каталог “Аяргумэ тэтыгэ”».

8 октября 2024 112939

Форум регионов России и Монголии станет ежегодным

В Улан-Баторе состоялось XVI заседание подкомиссии по региональному и приграничному сотрудничеству и развитию туризма российско-монгольской межправительственной комиссии по торгово-экономическому и научно-техническому сотрудничеству.

4 октября 2024 113972

Россия и Монголия скорректируют планы сотрудничества

XVI заседание Подкомиссии по региональному и приграничному сотрудничеству Российско-Монгольской Межправительственной комиссии по торгово-экономическому и научно-техническому сотрудничеству пройдет 7октября в Улан-Баторе.

Наверх

2013 — 2026 © ARD: портал деловой информации
Свидетельство о регистрации СМИ Эл. № ФС77-54407. Выдано Роскомнадзором 17.06.2013 г.
При цитировании и публикации материалов прямая активная ссылка на asiarussia.ru обязательна.
Мнение авторов может не совпадать с позицией редакции.

  • Контакты
  • О проекте
  • Рекламодателям
  • Политика конфиденциальности и обработки персональных данных
Разработка и поддержка сайта
Realist
Мы используем cookie. Продолжая пользоваться сайтом, вы принимаете условия обработки персональных данных.
Ок