Орос, Монголын оюутнууд Мөнх-Сарьдаг уулыг хамтдаа эзэлсэн
“Хоёр нуурын цом” олон улсын тэмцээний хүрээнд орос, монгол оюутнууд Мөнх-Сардагийн оргилд авирчээ.
1981 оны 3 дугаар сарын 22-30-нд "Союз-39" хөлгөөр үйлдсэн Зөвлөлт-монголын сансрын хамтарсан нислэгийн 43 жилийн ойг тохиолдуулж найрамдлын энэ арга хэмжээг зохион байгуулжээ. Тэрхүү сансрын нислэгийн багийн бүрэлдэхүүнд хөлгийн дарга Владимир Жанибеков, шинжлэн судлаач-сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нар багтсан билээ.
Мөнх-Сарьдаг нь Орос, Монголын хил дээр оршдог Зүүн Саяны нурууны ноён оргил юм. Тус авиралтад Оросын оюутнуудыг төлөөлж Эрхүүгийн Политехникийн их сургуулийн Спорт аялал жуулчлалын клубын оюутнууд оролцсон бол, Монгол талаас Цэлмэгийн Гантулга, Саруулбуянгийн Санждорж нарын бүрэлдэхүүнтэй Оюутны спортын холбоо оролцов.
Ноён оргил өөд Эрхүүгийн оюутнууд Бүгд Найрамдах Буриад Улсын талаас, монгол залуус Ханх тосгоноос авиралт хийж хоёр талаасаа уулзжээ. Ийнхүү хоёр ард түмний найрамдлын бас нэг жишээ болсон Мөнх-Сарьдаг уулан дахь энэ авиралт “Хоёр нуурын цом” олон улсын тэмцээний нэг хэсэг юм байна.
В сюжете: РоссияМонголияМунку-Сардыкстуденты