Монголын эмч нар Буриадын үе тулгуур эрхтний ортотезийн арга зүйг сонирхов
Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн эмнэлэг Буриадын эмнэлгийн байгууллагуудын сургалт, нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээний экспортын бааз болно.
Буриадын нэртэй нийгмийн зүтгэлтэн, “Буриадын эрүүл мэнд” сан, “Саруул” Төв, “Орто Восток” ХХН-ийн тэргүүн Светлана Будашкаева Монгол улс дахь ажил хэргийн айлчлалын оролцсон сэтгэгдлээ бидэнтэй хуваалцлаа.
Тус айлчлал 3 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд болжээ. Буриадын аж үйлдвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын яамны дэмжлэгтэйгээр Буриадын экспортыг дэмжих “Мой бизнес” Төв аяллыг зохион байгуулж, Буриад улсын Худалдаа-Аж үйлдвэрийн танхим оператороор ажилласан байна. Дөрвөн өдрийн хугацаанд үйлдвэрлэл худалдаа эрхлэгчдэд зориулсан хувийн болон хэсэгчилсэн бүлгээр 12 уулзалт болжээ.
“Саруул” Төв компани болон “Орто Восток” ХХН-ын зүгээс Монгол улсад сайхан зохион байгуулалттай бизнес аялал зохион байгуулсан Буриадын Экпортыг дэмжих төв болон Худалдаа-Аж үйлдвэрийн танхимд гүн талархлаа илэрхийлж байна. Айлчлалын үеийн нэг арга хэмжээ нь Монголын томоохон гурван эмнэлгийн мэргэжилтнүүдэд ортезийн (биеийн гэмтсэн хэсгүүдийн үйл ажиллагааны эмчилгээг дэмжих тусгай хэрэгсэл арга зүйн талаар манай талын явуулсан сургалт байсан юм. “Сургалтад оролцсон 22 мэргэжилтэн хөдөлгөөний үе, тулгуур эрхтнүүдийн ортезийн шинэ арга зүйг маш их сонирхон танилцсан” гэж Будашкаева ярилаа.
Светлана Будашкаева нь нийгмийн салбарын бизнес ажил хэрэг эрхлэгч юм. Тус айлчлалд бизнес эрхлэгчид ийм статустайгаар оролцсон нь анх удаагийнх байжээ. Анхны энэхүү бизнес айлчлал олон улсын түвшинд гарах амжилттай эхлэл болсныг Будашкаева тэмдэглэн хэлсэн юм.
«Бид Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй гэрээ байгуулсан. Тус эмнэлэг манайхаас Монгол улсад нийлүүлэх сургалт судалгааны болон сэргээн засах үйлчилгээний ажлын бааз суурь болно. Хийх ажил маш их байгаа боловч бүх ажил амжилттай болно гэж би итгэж байна! Бидний яриа хэлэлцээнд нарийн тодорхой зөвлөгөө өгч, нийгмийн салбарын үйлдвэрлэл худалдаа эрхлэгчид бидэнд чухал холбоо харилцаа тогтооход тусалсан “Мой бизнес” ЦИСС төвийн захирал Сүрэн Болотовт талархаж байна” гэж Светлана Будашкаева ярилаа.
Фото: export_03
Источник: export_03
В сюжете: БурятияМонголиямедицинапротезированиеортезированиебизнес-миссия