Монгол дахь бизнес айлчлалын дүнд ариун цэврийн цаас үйлдвэрлэгч компани гэрээ байгуулна
Монголын зах зээлд Буриадын компаниудын бүтээгдэхүүнүүдийг сонирхож байна. Түүний дотор эдийн засгийн сонирхол ч бас байна гэж “Хай Левел” ХХН-ийн ерөнхий захирал Юрий Соктоев ярилаа.
«Хай Левел» ХХН-ийн ерөнхий захирал Юрий Соктоев Монгол улсад бизнес айлчлалд оролцсон сэтгэгдлээ хуваалцав. Буриадын үйлдвэрлэл худалдаа эрхлэгчдэд зориулсан тус айлчлалыг Буриадын экспортыг дэмжих Төв зохион байгуулж, Буриад улсын Худалдаа-Аж үйлдвэрийн танхим хариуцан гүйцэтгэсэн юм. Юрия Соктоевын ярьснаар, дээд түвшинд зохион байгуулсан уг айлчлал маш амжилттай болж өнгөрчээ.
“Хай Левел” компанийн зүгээс урьд нь нэг бус удаа Монгол улсад очиж байжээ. Тухайлбал, хоёр айлчлал хийснээс гадна Экспортыг дэмжих төвийн бизнес айлчлалын бүрэлдэхүүнд багтсан байна. Хоёр айлчлалын явцад бүтээгдэхүүнээ хөрш орон руу нийлүүлэх хэлцэл байгуулж байсан бол, сүүлийн айлчлалын дүнд мөн бизнес хэлцэл байгуулах тохиролцоонд хүрчээ.
-Зохион байгуулалт маш сайтай болсон энэ айлчлалын хэлбэр үйлдвэрлэл худалдаа эрхлэгчдэд тухтай байлаа. Холбоо харилцаа тогтоох гэж хайх шаардлагагүйгээр боломжит түншүүдтэй биднийг уулзуулж өгч байсан юм. Ийм уулзалтууд бидэнд яв цав тохирдог, - гэж Юрий Соктоев ярьж байна.
Түүний хэлснээр, Монголын зах зээлд Буриадын компаниудын бүтээгдэхүүнээс гадна, давхар эдийн засгийн сонирхлын үүднээс анхаарч байна. Манай Бүгд найрамдах улс логистикийн таатай байршилтай тул илүү зардлыг бууруулж, цаашлаад бүтээгдэхүүний үнэ өрсөлдөх чадвартай байна. «Тэгээд ч манай ариун цэврийн цаасны чанар сайн байгааг гуравдахь гэрээгээ байгуулж байгаагаас харагдана. Тиймээс энэ удаагийн бизнес айлчлалыг зохион байгуулсанд, ер нь Буриад улсын зүгээс үзүүлдэг дэмжлэгт талархлаа илэрхийлье” гэж Юрий Соктоев ярилаа.
Фото: export_03
Источник: export_03
В сюжете: МонголияБурятиябизнес-миссияпроизводствотуалетная бумага