Буриадад Монгол улс руу хил нэвтрүүлэх “Желтура-Зэлтэр” боомтыг сэргээн засварлах ажлыг эхлүүлэхээр зэхэж байна
Буриадын Бүгд найрамдах улсын Засгийн газрын орлогч дарга Екатерина Кочевова тэргүүтэй Эдийн засгийн яамны баг Жидийн районд ажиллав.
Буриадын эдийн засгийн сайд Екатерина Кочетова энэ тухай өөрийн телеграмм сувгаар мэдээлжээ. Буриадын төлөөлөгчдийн тэргүүн Монгол улсын сайд, боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Тулгатай уулзсны дараа Монгол улстай залгаа хил дээрх хэд хэдэн боомтыг сэргээн ажилд оруулах боломжийг боловсруулахыг даалгасан байна.
“Ажлыг дээд хэмжээнд шуурхай эхлэх үүднээс нэлээд том бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ажиллалаа. Буриадын гааль, хилийн удирдах газар, Роспотребнадзор, Росгранстрой болон бусад албадын төлөөлөгчид “Желтура-Зэлтэр” шалган нэвтрүүлэх цэгийг шалгаж, сэргээн засварлах ажлын үе шатууд, боомтыг хөгжүүлэх техник-эдийн засгийн үндэслэлийн боломжуудыг хэлэлцлээ, - гэж Екатерина Кочетова ажлын айлчлалын зорилгын талаар ярив.
Фото: kochetova_ekaterina
Источник: kochetova_ekaterina
В сюжете: БурятияМонголияграницапункт пропуска