“Айнек-Гол” хилийн боомтыг мал туух зорилгоор нээнэ
Алексей Цыденов Монгол улстай залгаа хилийн хэд хэдэн боомтыг сэргээн ажилд оруулахыг даалгав.
Буриадын Бүгд найрамдах улсын дарга Алексей Цыденов хилийн хэд хэдэн боомтыг сэргээх үүрэг даалгавар өгчээ. Монгол улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Тулгатай хийсэн уулзалтын дараа тэр ингэж мэдээлсэн байна.
Алексей Цыденов Монгол улстай залгаа хилийн хэд хэдэн боомтыг сэргээх боломжийг бодож боловсруулахыг даалгасны дотор “Айнек-Гол” шалган нэвтрүүлэх цэг багтжээ.
Энд дурьдахад, тус хилийн боомт өнөөдрийн байдлаар ажиллагаагүй байгаа юм.
“Айнек-Гол” боомтыг сэргээвэл Монгол улсаас Закаменскийн мах комбинатад боловсруулалтад оруулах мал тууварлалт илүү шуурхай болох юм. Ингэснээр газар тариалан, аж үйлдвэрийн цогцолборын хүрээнд Монгол улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, соёл болон үндэстэн хоорондын холбоо харилцааг бэхжүүлэхэд тустай гэж тооцож байна”, - Буриадын засгийн газар тэмдэглэжээ.
Фото: egov-buryatia.ru
Источник: egov-buryatia.ru
В сюжете: МонголияРоссияТуваТываАйнек-Голпункт пропускапогранпункт