Монгол улсын Төв Банкийг үндэслэсэн зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тухай үзэсгэлэн гарна
1924 онд Монгол банк үйл ажиллагаагаа эхлэх үед анхны 22 ажилтны 18 нь ЗХУ-ын шинжээч-зөвлөхүүд байжээ.
Монгол улсын Төв банк 100 жилийн ойгоо угтаж олонх нь Зөвлөлтийн иргэд байсан анхны ажилтнуудынхаа тухай түүхэн үзэсгэлэн нээхээр бэлтгэж байна. Монголбанкны тэргүүн Б. Лхагвасүрэн энэ тухай мэдээлжээ.
"Монгол-Оросын хил дээрх Алтанбулаг тосгонд БНМАУ (БНМАУ 1924-1992 оны хооронд оршин тогтнож байсан) болон ЗСБНХОУ-ын хувь нийлүүлсэн хөрөнгөөр Монголын худалдаа-аж үйлдвэрийн банк байгуулагдсан 1924 оны 6 дугаар сарын 2-ны өдрийг Монголбанк үүсэн байгуулагдсан өдөр гэж тооцдог.
“Тус банкны ууган ажилтнуудын олонх нь Буриад-Монголын автономит Бүгд найрамдах улсын иргэд байсан бөгөөд ойн үзэсгэлэндээ зориулж тэдний талаарх мэдээллийг ОХУ-ын архивуудаас олж авахдаа баяртай байх болно” гэж Монгол Улсын Төв банкны тэргүүн хэлжээ.
Түүний ярьснаар, 1924 онд Монголбанк нээгдэх үед ажиллаж байсан 22 ажилтны 18 нь зөвлөлтийн харьяат мэргэжилтэн зөвлөхүүд байжээ. Тэдний тусламжтайгаар тус улсад мөнгөний шинэчлэл явагдаж, монголын үндэсний мөнгөн тэмдэгт –төгрөгийг эргэлтэд оруулжээ. Цаасан дэвсгэртүүдийг Москва хотод Госзнак фабрикт хэвлэж, харин зоосон мөнгийг Ленинград дахь Зоосны үйлдвэрт цохиж гаргасан байна.
“1920-иод оны сүүл үед манай банкны ажилтнуудын 20 хүрэхгүй хувь нь монголын иргэд байжээ. 1950-иад онд зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тусламжаар үндэсний боловсон хүчин бэлтгэгдсэнээр банкны нийт ажилтнуудын 98 хувийг бүрдүүлэх болсон байна. 1954 онд ЗХУ Монгол банк дахь өөрт оногдох хөрөнгө болон хувьцаануудыг монголын талд шилжүүлэн өгсөнөөр тус банк БНМАУ-ын төрийн банк болж шинэчлэгджээ”, -гэж Б.Лхагвасүрэн ярьжээ.