Дорнод Сибирийн Удирдлага Технологийн Улсын Их Сургууль (ДСУТИС)-д Монголоос очсон багш нар оролцсон онол-практикийн семинар болов
Өнгөрөгч баасан гарагт ДСУТИС-д мэдээллийн технологийн оюутнуудад зориулсан онол-практикийн семинар болжээ.
Өнгөрөгч баасан гарагт Дорнод Сибирийн Удирдлага Технологийн Улсын их сургуульд мэдээллийн технологийн оюутнуудад зориулсан"Оюутны үйлдвэрлэлийг хөгжүүлэх орчин үеийн аргууд: санааг ажиллагаатай стартап болгох нь" сэдэвт онол-практикийн семинар болов. "Хавсарга мэдээлэл зүй, дата анализ, статистик” салбар (ДСУТИС) болон Монгол Улсын Санхүү Эдийн засгийн (СЭЗИС)-ийн Мэдээллийн системийн удирдлага тэнхимийн багш нар оюутнуудын МТ-стартапууд, тэдгээрийн хөгжлийг онлайн хэлбэрээр хэлэлцжээ.
Хоёр их сургуулийн багш нар мөн нийтэд илтгэл тавьж сонордуулав. Профессор Оксана Хохлова оюутны стартап хөгжүүлэлтийн асуудлууд, хэтийн төлөв онцлогийн талаар ярьсан бол, Н.Саранчимэг багш монголын их сургууль дахь төсөлт үйл ажиллагааны туршлагаас хуваалцаж, төсөлт сургалтыг сургах үйл явцад тохируулах системийн талаар ярьжээ.
Үүний дараа ДСУТИС-ын оюутнууд өөрсдийн Мэдээлэл технологийн төслүүдийг танилцуулав. Тухайлбал, оюутан Евгений Агеев багийн хамт “Outflair” нейросеть ашигласан загварууд сонгох систем боловсруулж байна. Руслан Ташметов интерьер төлөвлөлтөд зориулсан нэмэлт бодит орчны технологи ашигласан “Мебель`AR” гар утасны аппликэйшний стартап танилцуулав. Дарья Булутова, Валентина Хатуева нар буриад хэл судлах “Soyol” нэртэй гар утасны аппликэйшн бүтээх санаагаа танилцуулав.
“Семинар үр дүнтэй, сонирхолтой, нөхөрсөг уур амьсгал болж өнгөрлөө. Манай оюутнууд өөрсдийн IT-төслүүдийг төдийгүй харилцан яриа өрнүүлж, олон асуултууд хариулах зэргээр англи хэлийг чөлөөтэй ашиглах түвшинд эзэмшсэн нь баярлуулж байлаа. Манай оюутнуудын стартапууд монгол нөхдийн сонирхлыг ихэд татсан юм. Цаашид амьдрах чадвартай стартапууд бүтээх туршлага солилцох үүднээс мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, инновацын үйлдвэрлэлийн салбар дахь асуудлын хүрээг тэлж олон хамтарсан арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна” гэж ДСУТИС-ын “Хавсарга мэдээлэл зүй, дата анализ, статистик” салбарын эрхлэгч Оксана Хохлова ярилаа.
Инновацын үйлдвэрлэл нь оюутнуудаа эдийн засгийн бодит секторт бизнес-төслүүд боловсруулж ахиулах зорилготой “Университет 3.0” чиг баримтлалын хүрээнд ДСУТИС-ын хөгжлийн үндсэн чиглэлүүдийн нэг юм.
Энд сануулахад, ойрын жилүүдэд манай их сургуулиуд хоорондоо ДСУТИС-ын төлөөлөгчдийн албан ёсны айлчлалын хүрээнд хамтарсан эрдэм шинжилгээний үйл ажиллагаа зохион байгуулахаар тохиролцоод байгаа юм.
В сюжете: МонголияБурятияВСГУТУуниверситет