Буриад дахь «Оюутны хавар- 2024» наадам олон улсынх болов
Дорнод Сибирийн Удирдлага Технологийн их сургуульд болсон “Оюутны хавар–2024” наадамд Монгол Улсын СИТИ их сургуулийн зургаан оюутан дуу бүжгийн тоглолтуудаа сонирхуулав.
4 дүгээр сарын 12-ноос 15-ны өдрүүдэд Дорнод Сибирийн Удирдлага Технологийн их сургууль (ДСУТИС)-д “Оюутны хавар” наадмын салбар хоорондын шалгаруулалтын төгсгөлийн үе шатууд зохиогджээ. Нийт 100 номероос 40 шахам нь эцсийн шатанд тунаж үлдэв. Шүүгчдийн зүгээс онц сонирхолтой үзүүлбэр тоглолтууд байсныг онцолж салбаруудын хамгийн шилдгүүдийг сонгон шалгаруулсан гэдгээ тэмдэглэж байна.
2024 оны наадмын гол сэдвүүд нь Гэр бүлийн жил, басхүү Юрий Гагарины мэндэлсний 90 жилийн ой байжээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан дуучин, хөгжмийн зохиолч Елена Борохитова, Хотын соёлын төвийн урлаг уран сайхны хэлтсийн эрхлэгч Александра Захарова, Буриадын Улсын циркийн найруулагч Дмитрий Дубровин, «БайкалКино» кинокомпанийн ерөнхий захирал Дина Подпругина-Замалиева, Буриад дахь Оюутны хавар наадмын гүйцэтгэх захирал Александр Малханов нар оюутнуудын тоглолтыг өндрөөр үнэлжээ.
Энэ жилийн уралдаант шалгаруулалт дууны, эх орны сэдэвт дууны болон бүжгийн, мөн хөгжмийн, бүжгийн, театрчилсан, өвөрмөц жанр, моод, медиа, видео, арт гэсэн нийт 11 чиглэлийн 40 гаруй төрөлд явагдсан байна. Монголын оюутнууд ДСУТИС-д болсон “Оюутны хавар-2024” наадмын хөтөлбөрт Монголын СИТИ их сургуулийн оюутнууд оролцов.
ДСУТИС-д хүрэлцэн очсон монголын их дээд сургуулийн төлөөлөгчдийн ажлын айлчлалын хүрээнд уг зочид үзүүлбэр тоглолтоо сонирхуулжээ. Тодруулбал гурван багш, зургаан оюутан ДСУТИС-ын үйл ажиллагаатай танилцаж, дэд захирал болон тэнхимийн эрхлэгч нартай уулзалт хийсэн байна. Тэд уулзалтаараа дүнд хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэж, ирэх хичээлийн жилд боловсрол, соёлыын хамтарсан арга хэмжээний төлөвлөгөө гаргажээ.
СИТИ Их сургуулийн захирал, хатагтай Ц.Байгалмаа өөрийн үйл ажиллагаанд олон улсын бодлогын чиглэлийг онцгойлон анхаардаг. Багш оюутнуудаа дэлхий даяарх янз бүрийн хөтөлбөр, арга хэмжээнд тогтмол хамруулдаг байна. Тухайлбал, манайд сая зочилж ирсэн багш нарын нэг нь АНУ-ын нэгэн их сургуульд гурван сарын дадлага хийгээд эргэж ирсэн байлаа”, - гэж ДСУТИС-ын олон улсын хамтын ажиллагаа, нэмэлт боловсрол эрхэлсэн дэд захирал Ирина Имидеева ярьсан юм.
Фото: vsgutu_online03
В сюжете: БурятиястудентыСтуденческая весна