“Бөхийн барилдаан” олон улсын тэмцээнд 850 тамирчин оролцов. ВИДЕО
Тус олон улсын тэмцээн Оросын уламжлалт буддын нийгэмлэг болон Пандидо Хамба лам Дамба Аюшеевын ивээл дор 2007 оноос хойш жил тутам зохиогдож байгаа юм.
Улаан-Үд хотын биеийн тамир-спортын цогцолборт Оросын дээд өндөрлөгүүдийн ивээгч бурхан “Цагаан дарь эх Хандма”-д зориулсан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, сайн сайхны төлөөх үндэсний бөхийн олон улсын тэмцээнд боллоо.
Тэмцээнд Буриад, Өвөр Байгаль, Эрхүү муж, Алтайн Бүгд найрамдах улс, Хакас, Тува, Саха Якут, Монголын тамирчид оролцов.
-Тэмцээний нэр хүнд жил ирэх тусам улам бүр өсөж байна. Өнөөдөр Орос болон Монголын бүс нутгуудаас 850 тамирчин энэ тэмцээнд өрсөлдөж байна. Буриадын ард түмний уламжлалыг тамирчид өвлөн хадгалж байна. Бүгдэд нь урагш ахин дэвшиж, ардын уламжлал, түүхээ сахин хадгалж явахыг хүсэж байна. Энэ сайхан барилдааны тамирчдад болон та бид цөмөөр сайн сайхан сэтгэгдэл дүүрэн байх болтугай, - гэж Алексей Цыденов хэлэв.
Тус олон улсын тэмцээн Оросын уламжлалт буддын нийгэмлэг болон Пандидо Хамба лам Дамба Аюшеевын ивээл дор 2007 оноос хойш жил тутам зохиогдож байгаа юм.
Фото: buryatiaofficial
В сюжете: БурятияспортМонголияборьбабухэ барилдаан