Новости Бурятии, Монголии и Калмыкии — Asia Russia Daily
Mng
Новости Статьи Персоны Буддизм Блоги Медиа
23 апреля 2024 1910

Орос, Монголын хамтын ажиллагаа: хилийн боомт, гаалийн татвар, эрүүл мэнд

Айнек гол-Бага Илэнх хилийн боомтыг “Алтаргана” наадмаас өмнө нээнэ.

Реклама

Бүгд Найрамдах Буриад улсын засгийн газрын тэргүүн Алексей Цыденов болон Монгол Улсын Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, сайд Б.Тулга нарын өнгөрөгч баасан гарагт болсон зөвлөгөөнөөс ингэж шийдвэрлэсэн юм.

Хиагт-Алтанбулаг Олон улсын хилийн боомтын талаарх шийдвэрүүдээс гадна Алтаргана наадын хүрээнд “Айнек гол-Бага Илэнх” хилийн шалган нэвтрүүлэх цэгийг наадмын оролцогчид болон зочдод түр нээхээр тогтсон юм. “Хэдий түр хугацаанд боловч бүх дүрэм журмыг манай хууль тогтоомжуудын дагуу хэрэгжүүлэх ёстой тул үүнд оросын эрх бүхий байгууллагуудтай нэмэлт тохирч шийдэх ажлууд шаардлагатай болно. Энэ асуудлыг бид нэмэлтээр гүйцэтгэх юм. Манай хоёр улс эдийн засгаа хөгжүүлж, бараа эргэлтээ нэмэгдүүлэх сонирхолтой байна. Тиймээс манай хүмүүс аялж зорчиж, аж үйлдвэрлэл, худалдаа хөгжиж, хамтын ажиллагаагаа урагш ахиулахын төлөө бид ажиллаж ирсэн, цаашид ч ажиллах болно, – гэж Буриадын тэргүүн тэмдэглэн хэлэв.

Энэ бол өнгөрсөн оны 10 дугаар сард Орос-Монголын худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны асуудлаарх засгийн газар хоорондын комиссын хүрээнд байгуулсан тохиролцоонуудыг хэрэгжүүлж байгаа хэрэг юм. Энд сануулахад, Орос-Монголын Засгийн газар хоорондын 25 дугаар хуралдаан өнгөрсөн 10 дугаар сарын 23-24-нд болж, Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсэх, ОХУ-ын засгийн газрын дэд дарга Виктория Абрамченко нар оролцсон юм.  Орос-Монголын худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны асуудлаарх засгийн газар хоорондын комисс 1991 онд байгуулагдсан юм. Комиссын хуралдаан Москва болон Улаанбаатарт ээлжлэн болдог юм.

ХИЛ ГААЛЬ НЭЭЛТТЭЙ БОЛОВ

Хуралдааны бас нэг үр дүн нь Монгол улсаас 375 нэр төрлийн ХАА-н бүтээгдэхүүний татварыг тэглэх шийдвэр байсан юм. Евразийн эдийн засгийн холбоо болон Монгол улс хооронд татваргүй худалдаа хийх түр хэлэлцээр гурван бүлэг бараанд хамааралтай. “Мах, махан бүтээгдэхүүний” төрөл нь монголын үйлдвэрлэгчдэд үхэр, хонь, адуу болон бусад махыг оросын зах зээлд гаргах хэмжээгээ мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломжийг олгоно. Монголын арьс ширээр Орост худалдаалах гутал, цүнх, бээлий, бүс бусад бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Монголын үйлдвэрлэгчид мөн ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.  Шинжээчдийн үзэж байгаагаар, татваргүй худалдааны хэлэлцээрийн дүнд монголын экспортын нэр төрөл нэмэгдэж, хэмжээ нь ч бас өсөх юм. Энд дурьдахад, өнөөдөр хоёр улсын бараа эргэлтэд Монголын эзлэх хувь 5 хувь дөнгөж гаран байгаа юм. Оросын худалдааны төлөөлөгчийн газрын дүн мэдээгээр, Монгол улс ойрын гурван жилд экспортоо 2-3 дахин өсгөх боломжтой. Түүнээс гадна Монгол улс Евразийн эдийн засгийн холбоотой ойртон нягтарсанаар Монгол улсын Орос болон Хятадтай залгаа хил дээрх чөлөөт худалдааны бүсүүдийн хөгжилд шинэ түлхэц үзүүлэх юм.  ЕАЭЗХ-той худалдааны хэлэлцээр хэрэгжүүлснээр хэтдээ Буриадтай залгаа хилийн “Алтанбулаг”_ Оросын Алтайн хязгаартай залгаа “Цагааннуур” чөлөөт худалдааны бүсүүдийг олон улсын худалдаа, тээвэр логистикийн төв болгон хөгжүүлэх ажилд сэргэлт болох юм.  Монголын тал өөрийн зүгээс, оросын элэгний вирусын эмчилгээнд хэрэглэгддэг булевиртид хэмээх бэлдмэлийг гаалийн татвараас чөлөөлсөн юм. «Монгол улс Д вирусээр үүсгэгддэг үрэвслийн эмчилгээний эм бэлдмэлийг ОХУ болон АНУ-аас импортлохоор шийдвэрлэлээ. Оросын булевиртид бэлдмэлийг гаалийн татвар болон нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг парламентаар батлах болно” гэж Улсын Их хурлын хэвлэлийн алба мэдээлжээ. Энэ нь Монгол улсын ЭМЯ-ны сайд С.Чинзориг, Оросын ЭМЯ-ны сайд М.Мурашко нарын өнгөрөгч хоёрдугаар сарын дундуур Улаан-Үд хотод хийсэн уулзалтын үеэр хүрсэн тохиролцооны үр дүн юм.

Эрүүл мэндийн манаанд

Энэ үеэр хэлэлцэж тохирсон асуудлын нэг нь Монгол улс Бүгд найрамдах Буриад улсад элэгний Д вирусийн эмчилгээнд хамрагдах иргэдийнхээ зардлыг төрөөс даах тухай юм. Улаан-Үд хотод ийм өвчнийг эмчлүүлэх зардал сарын 165-175 мянган рубль байдаг. Талууд энэ үнийг 135 мянган рубль болтол бууруулах боломжийг хэлэлцэж байгаа бөгөөд учир нь энэ өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх хувийг тэтгэврийн өндөр настнууд эзэлдэг байна.

Үүнээс гадна Монгол улс Оросоос өндөр технологийн эмнэлгийн тоног төхөөрөмж авч ашиглах сонирхолтой байна. «Бид хамтын ажиллагааны олон асуудлыг хэлэлцлээ. Эрүүл мэндийн салбарт тодорхой шийдлүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтарсан хөтөлбөрүүд боловсруулах, мөн өндөр технологийн аппаратуудыг Монголд сурталчлах нэвтрүүлэх ажлыг хамтран хэрэгжүүлэхээр хэлэлцлээ, - гэж ноён Чинзориг ярив.

Хоёр орны хамтын ажиллагааг үргэлжлүүлэх хүрээнд Буриадын ЭМ-ны сайд Евгения Лупудоваг дагалдан Оросын анагаах ухааны их сургуулийн халдварт өвчин, тархвар судлалын тэнхимийн профессор, анагаах ухааны доктор Елена Климова Монголд очжээ. «-Одоо бидэнд богино хугацаанд “Дельта” вирус бүхий өвчтнүүдийг замчлах замын зураг боловсруулах шаардлага тулгарч байна. Оросын мэргэжилтнүүдэд хуваалцахад бэлэн сайн туршлага хуримтлагдсан, Буриадын эмнэлгийн төвүүд ч Монголын өвчтнүүдийг хүлээж авахад бэлэн байна” гэж Буриадын ЭМЯ-ны сайд Евгения Лупудова ярив.

Тус яамны мэдээгээр, Монгол улсад элэгний вирусын өвчлөл өргөн дэлгэрснээс тус улс 2023 оны дүнгээр, хавдрын шалтгаан нас баралтаар дэлхийд тэргүүлэх үзүүлэлттэй байна. Тус улс дахь таван нас баралт тутмын нэг нь хорт хавдар, тэр дундаа элэг болон ходоодны хавдраас үүдэлтэй байна. Дэлхийн 180 улсаас Монгол улс элэгний хорт хавдрын өвчлөлөөр тэргүүлж байна. Өвчтнүүдийн олонх нь Орос улс руу, ялангуяа Бүгд найрамдах Буриад улс дахь Цөмийн анагаахын төвийг зорьж байна. Тэрчлэн Монгол улсын Нэгдүгээр төв эмнэлэг болон Буриадын Н.А.Семашкогийн нэрэмжит Улаан-Үд хотын эмнэлгийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм. Энэ хүрээнд Буриадын эрхтэн шилжүүлэн суулгах төвийн мэргэжилтнүүд мэргэжил нэгтнүүдийнхээ туршлагыг практик дээр судлах боломжтой болох юм.

Тусламжийн гар

Байгаль цаг уурын бэрхшээлд өртөж олон тооны малаа алдсан монголын малчдад Буриадаас үр тариа, хүчит тэжээл хэлбэрээр үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийг монголчууд цагаа олсон, нэн хэрэгцээт тусламж хэмээн үнэлсэн юм. Буриадын Баргузин, Бичур, Заиграевск, Кабанск, Курумканск, Хиагт, Мухаршивэрт, Тарвагатайн районуудын 27 аж ахуйгаас хөрш орондоо тусламж хүргүүлжээ.

Монгол Улсын Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад суугаа ОХУ-ын элчин сайд Алексей Евсиковыг хүлээн авч уулзах үеэрээ, мал олноор үхэж үрэгдэж байгаа үед малчдад зориулж 8500 тонн хүчит тэжээл хүмүүнлэгийн тусламж болгож илгээсэн Оросын засгийн газарт талархлаа илэрхийлжээ. Монголын Засгийн газрын тэргүүн энэ тусламж хүнд цаг үеийг даван туулахад нь тус болж байгааг мөн тэмдэглэж байв.

Буриадад сүүлийн гурван жил дараалан үр тарианы ургац өсжээ. 2023 оны дүнгээр гэхэд, сүүлийн 23 жилийн дээд амжилтаа эвдсэн байна. Үр тарианы нийт ургац 140,6 мянган тонн болж 2022оны  түвшнээс 20,5 хувиар нэмэгджээ. Үр тарианы дундаж ургац нэг га талбайгаас 20,7 центнерт хүрсэн байна. Ах дүү Монголын арод түмэнд хүргэх тусламжийн эхний хэсгийг Оросын засгйн газрын даалгавраар 3 дугаар сарөн 17-нд Хиагтын авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгт гардуулан өгсөн юм. Энд Буриадын тэргүүн Алексей Цыденов Монгол улсын шадар сайд С.Амарсайхантай уулзалт хийсэн юм. Оросын засгийн газар хүмүүнлэгийн тусламжийг улсын хилээр хялбаршуулсан журмаар гаалийн татваргүй нэвтрүүлэхийг мөн даалгажээ. .

Хамтын дурсгал

Хоёр орны хамтын ажиллагаа үргэлжилсээр - энэ онд Халхын голын тулааны 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой өргөн ёслол болно. Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарыг энэ ойн арга хэмжээнд урьсан юм. Энэ оны 8 дугаар сард болох энэ ойн гол баяр ёслолд зориулж Монгол улсын засгийн газрын холбогдох тушаал гарчээ. Энд, “Халхын голын тулааны ялалтын 85 жилийн ойг  энэ тулаанд оролцсон баатруудын гавьяаг мөнхжүүлж ОХУ-тай найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2024 оны 8 дугаар сард тэмдэглэх болно” гэжээ.

Харин  ирэх долдугаар сарын 26-28-нд Монгол улсын Булган аймагт Буриад түмний Алтаргана-2024 наадам болно. Энэ наадамд бэлтгэх хүрээнд Булган аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Улаан-Үд хотод хүрэлцэн очсон бөгөөд тэрээр наадмын зохион байгуулалтад Буриадын талаас тусламж хүсч ханджээ.

В сюжете: РоссияМонголиямеждународное сотрудничествотаможняКППАйнек Гол

Похожие материалы

Сегодня 121

Аймак Умнеговь будет сотрудничать с Японией в сфере охраны экосистем и борьбы с опустыниванием

Глава аймака Умнеговь Н.Энхбат встретился с Чрезвычайным и Полномочным Послом Японии в Монголии Масару Игавахарой.

Сегодня 126

Подготовку кадров для трансграничных проектов обсудили на Круглом столе в Улан-Баторе

Русский дом в Улан-Баторе продолжает выступать площадкой для профессионального диалога, развития образовательных связей и укрепления российско-монгольского сотрудничества.

Сегодня 120

Монгольские художники примут участие в международной выставке “ART GWANGJU–26”

Галерея “Монгол Арт” официально примет участие в международной арт-ярмарке, одной из крупных выставок в сфере изобразительного искусства в Республике Корея.

Сегодня 124

Министерства здравоохранения Монголии и Индонезии подписали Меморандум о сотрудничестве

Стороны обсудили сотрудничество в сфере здравоохранения, укрепления системы регулирования обращения лекарственных средств и развития цифрового здравоохранения.

Первая полоса

11 октября 1937

Даши Намдаков и «Тропы Дальнего Востока»: в Бурятии открыли эко-тропу «Плато Тапхар»

Сегодня

В Кяхте завершили ремонт стадиона «Чемпион»

В феврале 2027 года здесь пройдут соревнования и торжественное открытие Республиканских зимних сельских спортивных игр.

Сегодня 67

Президент У. Хурэлсух прибыл в ФРГ с государственным визитом

В ходе визита два президента проведут официальные переговоры и обсудят вопросы расширения и развития взаимовыгодного сотрудничества в сфере торговли, экономики, образования, науки и культуры.

Реклама
Сегодня 77

На платформе Benzin.mn можно узнать актуальную информацию о наличии топлива

Теперь у граждан Монголии появилась возможность в режиме реального времени видеть информацию о поступлении топлива, виде отпускаемого топлива и очередях на 264 заправочных станциях города Улан-Батор.

Сегодня 91

Аймак Умнеговь будет сотрудничать с Японией в сфере охраны экосистем и борьбы с опустыниванием

Глава аймака Умнеговь Н.Энхбат встретился с Чрезвычайным и Полномочным Послом Японии в Монголии Масару Игавахарой.

Реклама

Популярное

  • 17 октября 3417

    Монголия и Южная Корея реализуют совместный проект по сокращению выбросов парниковых газов

  • 15 октября 2185

    Монгольские борцы примут участие в чемпионате мира 2026 года

  • 15 октября 1569

    Большегрузам запретят въезд в Улан-Удэ во время сильных снегопадов

  • 15 октября 1474

    Монголия ведёт переговоры с Россией о строительстве атомной электростанции

  • 15 октября 1415

    В Народном Хурале обсудили развитие малокомплектных школ Бурятии

  • 15 октября 1405

    МЧС России и Монголии отработали действия по защите приграничья от природных пожаров в Туве

  • 16 октября 1235

    В Улан-Баторе началось строительство спортивного комплекса имени глав Монголии и Китая

  • Вчера 1195

    Введена в эксплуатацию автодорога от сомона Цогтцэций до пограничного перехода Гашуун-Сухайт

Сегодня 93

Подготовку кадров для трансграничных проектов обсудили на Круглом столе в Улан-Баторе

Русский дом в Улан-Баторе продолжает выступать площадкой для профессионального диалога, развития образовательных связей и укрепления российско-монгольского сотрудничества.

Сегодня 87

Монгольские художники примут участие в международной выставке “ART GWANGJU–26”

Галерея “Монгол Арт” официально примет участие в международной арт-ярмарке, одной из крупных выставок в сфере изобразительного искусства в Республике Корея.

Сегодня 93

Министерства здравоохранения Монголии и Индонезии подписали Меморандум о сотрудничестве

Стороны обсудили сотрудничество в сфере здравоохранения, укрепления системы регулирования обращения лекарственных средств и развития цифрового здравоохранения.

Сегодня 91

В Инчхоне открылся филиал Посольства Монголии

Кроме предоставления консульских услуг, он будет оказывать необходимую поддержку и помощь гражданам Монголии, пересекающим государственную границу через международный аэропорт Инчхон.

Видео дня: Министр спорта Бурятии водрузил флаг Победы на вершине Мунку-Сардык

Несмотря на непогоду, крутые подъемы и ледяные склоны, Иван Козырев дошёл до цели.

Сегодня 267

Рощу в виде логотипа национального движения «Миллиард деревьев» высадили в Монголии

Более 500 студентов приняли участие в мероприятии по созданию «Рощи миллиарда деревьев», организованном в Международном экологическом парке.

Сегодня 274

В Улан-Баторе появится сеть велодорожек протяженностью 450 км

По примеру международных городов, вдоль реки Туул будет создан экопарк, оснащенный велосипедными, пешеходными и беговыми дорожками.

Самое важное

10 октября 2024 113339

«Служу трудовому народу!» Интервью с послом России в Монголии. ВИДЕО

Интервью Чрезвычайного и Полномочного Посла России в Монголии А.Н.Евсикова российско-монгольскому телеканалу "AIST Global".

8 октября 2024 113029

В Бурятии создадут каталог эвенкийского национального костюма

Ассоциация коренных малочисленных народов Севера Республики Бурятия и государственный республиканский центр эвенкийской культуры «Арун» приступили к проекту «Каталог “Аяргумэ тэтыгэ”».

8 октября 2024 112939

Форум регионов России и Монголии станет ежегодным

В Улан-Баторе состоялось XVI заседание подкомиссии по региональному и приграничному сотрудничеству и развитию туризма российско-монгольской межправительственной комиссии по торгово-экономическому и научно-техническому сотрудничеству.

4 октября 2024 113972

Россия и Монголия скорректируют планы сотрудничества

XVI заседание Подкомиссии по региональному и приграничному сотрудничеству Российско-Монгольской Межправительственной комиссии по торгово-экономическому и научно-техническому сотрудничеству пройдет 7октября в Улан-Баторе.

Наверх

2013 — 2026 © ARD: портал деловой информации
Свидетельство о регистрации СМИ Эл. № ФС77-54407. Выдано Роскомнадзором 17.06.2013 г.
При цитировании и публикации материалов прямая активная ссылка на asiarussia.ru обязательна.
Мнение авторов может не совпадать с позицией редакции.

  • Контакты
  • О проекте
  • Рекламодателям
  • Политика конфиденциальности и обработки персональных данных
Разработка и поддержка сайта
Realist
Мы используем cookie. Продолжая пользоваться сайтом, вы принимаете условия обработки персональных данных.
Ок