Алексей Цыденов ба дорнын эргэлт
“Дорнын эргэлт” хэмээх хандлагыг дагасан олон улсын замналд Буриадын тэргүүн Алексей Цыденов өндөр идэвх харуулж байна.
Өнгөрөгч долоо хоногт тэрээр ачаа тээш, зорчигчийн харилцааны чиглэлээр хилийн боомтуудыг хөгжүүлэх асуудлаар монголын талтай өргөн хүрээтэй яриа хэлэлцээг амжилттай өрнүүлсэн юм. Одоо ажиллаж байгаа боомтуудын хөгжлийн асуудлаас гадна одоогоор ажиллагаагүй байгаа Айнек-Гол/ Бага-Илэнх болон Буриадтай залгаа хил дээр Хиагтаас баруун тийш байдаг Желтура/Зэлтэр боомтуудын үйл ажиллагааг сэргээх асуудлыг хэлэлцсэн юм. Монголын талаас Желтура боомттой зэргэлдээ Түшиг сум хуу хэдийнэ зам барьжээ. Монгол Улсын сайд Б.Тулгын ярьснаар, ажлын хэсэг хаагдаад 15 гаруй жил болж байгаа дээрх хилийн боомтуудыг нээх эдийн засгийн төлөвийн үнэлгээг гаргах юм байна.
Одоо харин Цыденов Бээжинд ажлын айлчлал хийж байна. Хятадын талтай хэлэлцэх асуудлын хүрээ нэлээд өргөн. Тухайлбал, БНХАУ дахь ОХУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Моргуловтой Буриад болон Хятадын муж хоорондох бүс нутаг дундын холбоо харилцаа, худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцжээ.
БНХАУ-ын соёл, аялал жуулчлалын яаманд Буриадын Засгийн газрын тэргүүн “Таван далай ба Байгаль нуур” төсөлд онцгой ач холбогдол өгч -аялал жуулчлалыг тэлж өргөжүүлэх боломжийг танилцуулсан байна. Энэ бол Ерөнхийлөгч Путин саявтар тусгайлан зориулж зөвлөгөөн хийсэн, бүтэн жилийн ажиллагаатай амралт сувиллын газруудыг Орост бий болгох, тэр дундаа “Ид шидэт Байгаль нуур” аялал жуулчлалын кластерыг онцгойлон авч үзэх өргөн хүрээтэй томоохон төсөл юм.
Түүнээс гадна удахгүй Улаан-Үд хотоос Хятад руу очих болон буцах шууд нислэг үйлдэх боломжтой боломжтой болох бөгөөд энэ нь шууд агаарын харилцаатай болох асуудлаарх яриа хэлэлцээний үр дүн юм. Аялал жуулчлалын хөгжилд энэ ямар боломжууд авчрахыг дурьдах илүүц биз. Мөн Бээжин дэх Оросын соёлын төвд хятадын бизнесийн хүрээнийхэнтэй уулзалтууд хийсэн байна.
– Манай хоёр орны Засгийн газар бүс нутгуудыг хөгжүүлэх талбар, сайн нөхцлийг бүрдүүлж өгч байна. Зүүн Хойд Хятад болон Оросын Алсын Дорнод хоорондын хамтын ажиллагааны асуудлаар засгийн газар хоорондын хороо байгуулагдсан, - гэж Цыденов мэдээллээ. Хөрш орнуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх үе шаттай ажлын нэг нь л энэ бөгөөд 7 дугаар сарын 2-нд Улаан-Үд хотод Орос, Хятад, Монгол гурван улсын аялал жуулчлалын байгууллагуудын удирдагчдын зөвлөгөөн болно. Цыденов ийнхүү “Дорнын эргэлт”-ийг хэрхэн хийх учиртайг бодитоор харуулж байна.