Зайсан толгой дахь хөшөөг сэргээн засварлахад Ленинград муж оролцоно
1939 оны Халхын голын ялалтын 85 жилийн ойг ёслон тэмдэглэх хүрээнд Зайсан дахь зөвлөлтийн дайчдын хөшөөг сэргээн засварлахаар болжээ.
Засварын багийн бүрэлдэхүүнд ОХУ-ын Ленинград мужийн төлөөлөгчид багтсан байна. Ленинград мужийн залуучуудын бодлогын хорооны дарга Марина Григорьева энэ тухай мэдээлжээ.
– Манай баг маш чухал зорилготой. Ленинград муж 1939 оны Халхын голын байлдаанд оролцсон зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан Зайсан толгой дахь хөшөөг сэргээн засварлахад оролцоно. Зөвлөлтийн арми 18 мянга гаруй хүнээ алдсан юм. Ялалт байгуулахад Ялалт байгуулахад зөвлөлтийн маршал Жуков ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд түүнийг Монголд ихэд хүндэтгэдэг. Түүнээс гадна ЗХУ тусгаар Монгол улсыг бүрэлдэн тогтоход ихийг хийсэн юм, - гэж Григорьева ярив.
Одоо төлөөлөгчид Улаанбаатар хотод очсон байгаа юм.
Зайсан дахь дурсгалын цогцолборыг Халхын голын ялалтын 50 жилийн ойг тохиолдуулан 1979 онд нээжээ.
Цогцолборын гол дунд ялалтын тугаа өндөрт мандуулсан Зөвлөлтийн цэргийн хөшөө байдаг. Хөшөөг уран барималч Ц.Доржсүрэн, П.Зулзага нар босгожээ.
Баримлыг чимэглэл бүхий том дугуй хүрээгээр тойруулсан бөгөөд хөшөөний өндөр 3 метр, 23 метр диаметртэй. Зөвлөлтийн цэргийн хамгаалсан Эртнээс нааш монголчуудын үндэсний гал голомтыг бэлгэ тэмдэг “Тулгын гурван чулуу”-г бэлгэдсэн гурван тулгуур дээр хөшөө байрлажээ.
“Гал голомт”-ын бэлгэдэл тойрог хүрээний чимэглэл мөн бэлгэдлийн утга агуулсан юм. Гадна талд нь алхан хээн хүрээн дотор ЗХУ болон БНМАУ-ын байлдааны одон медалиудыг товойлгон дүрсэлжээ.
Дугуй хүрээний дотор талыг шилэн шигтгэмэлээр бүрсэн байдаг. Дулаан өнгө бүхий нутгийн өнгөт чулуу, смальта ашиглан бүтээсэн уг шигтгэмэл зургаар монументалист зураач Я. Үржнээ, Б.Доржханд нар зөвлөлт, монголын цэргүүдийн дайчин нөхөрлөлийн тухай сэтгэл хөдлөм дүрслэлийг үзүүлсэн байдаг. “Гал голомт”-н хүрээ үүсгэсэн цогцолборын гол дунд гал хэзээд үл бөхөхийг бэлгэдсэн улаан гантиган бүрээс бүхий мөнхийн гал буюу тулга байрлана. Энэ цогцолборыг байгуулахад Монгол улсын монументалист зураач, архитектор, уран барималчид оролцжээ (зохиогч бөгөөд төслийн удирдагч нь архитектор А. Хишигт).
Дурсгалын ханын дэргэд газар шороо бүхий бортогууд байх бөгөөд зөвлөлт монголын цэргүүдийн цус урсган дайтаж явсан газруудын хөрс шорооны дээжийг тэдгээрт хийжээ. Ардын хувьсгалын өлгий Алтанбулаг хотоос, 1921 онд Хасбаатар, латви цэрэг Байкалов (Некундэ) нараар удирдуулсан отрядын дайчид дайснуудын бүслэлд дөчин хоёр хоног тэссэн Толбо нуурын дэргэдээс, 1939 онд японы милитаристуудыг бутцохисон Халхын голын эргээс гэх мэтчилэн авчирсан байна. Мөн энд зөвлөлтийн цэргүүдийн эр зориг, тэсвэр хатуужлын бэлгэ тэмдэг гэж монголчуудын үздэг баатарлаг Брестийн цайзын хөрс шороо бүхий бортого байдаг. Энэ хөшөө дурсгалын цогцолбор баригдсан цагаасаа нийслэлийн иргэд болон зочид гийчдийн очих дуртай газрын нэг болжээ. Зайсан толгойгоос Улаанбаатар хотыг бүрэн тольдон харах боломжтой байдаг. Уил бүр Ялалтын баяраар энэ хөшөөний дэргэд цэцэг өргөх ёслол болдог_ 5-р сарын 9-нд орос, монголын ахмад дайчид, залуучууд Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд амьд цэцэг, цэцгэн хэлхээ өргөдөг уламжлалтай байна.