Биндэр суманд Чингис хааны хөшөө босгов
1206 онд Их Хуралдай болж Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилж байсан газарт хөшөөг байрлуулжээ.
1206 онд одоогийн Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт монголчууд Их Хуралдай хийж, Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилсөн болохыг саявтар тогтоосон талаар Буриадын Хамба лам Дамба Аюшеев телеграм сувгаараа мэдээлжээ.
“Энэ газарт гурван чулуу бүхий хөшөө босгосон байна. Өдгөө Биндэр суманд хорь түмэд болон хамниган түмэн голдуу амьдран суудаг юм” гэж Хамба лам өөрийн сувагт бичсэн байна.
Хөшөөний гурван чулуу нь Их Монгол улс цэргийн зохион байгуулалтын зарчмаар Зүүн гар, Баруун гар, Төв гэсэн гурван улсад хуваагдсаныг, басхүү Их Эзэнт гүрнээ үндэслэн байгуулахдаа Чингис хааны баримталсан үнэнч, эв нэгдэлтэй, алдар гавьяаг үнэлэн дээдлэх гурван зарчмыг бэлгэджээ.
Фото: Dambaausheeb