Буриадын цуврал киног монгол хэлэнд хөрвүүлжээ. ВИДЕО
“Амар Мэнд ээ!" инээдмийн цувралыг Монгол улсад ирэх 5-р сарын 1-нээс үзүүлж эхэлнэ.
Тавдугаар сарын 1-нээс AIST Global телевиз залуучуудад зориулсан цуврал кино үзүүлж эхлэх юм. Кинонд гол дүрийн баатар залуу найз бүсгүйнхээ ширүүн зантай аавтай уулзах ёстой болж, буриад хэл яаралтай сурахаар шийдэх явцдаа инээдтэй, хөгтэй байдлуудад орж байгаа тухай гардаг. Мөн уг кино гэр бүлийн үнэт зүйлс, хошин наргиа, хайрын сэдвийг хөндөнө.
Тус киног буриад хэлний "Амар Мэндэ!" сургууль Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газрын Тэргүүн болон Засгийн газрын тэтгэлгийн санхүүжилттэй бүтээжээ.
12+