«Ялта хүрэх зам» наадамд Монголын дуучин оролцов. ВИДЕО
Баяраагийн Одмандах Ярослав Сумишевскийн хамт “У деревни Крюково” дууг дуулав.
2019 оноос зохиогдож эхэлсэн “Ялта хүрэх зам” наадмын оролцогчид анхандаа амралт сувиллын нийслэл Крымд ая дуугаа өргөдөг байсан юм. 2022 оноос тус наадам Москва хотод зохион байгуулагдаж байна. Энэ жилийн наадамд Словени, Кипр, Мадагаскар, Конго улсуудаас мөн оролцогчид хүрэлцэн очжээ.
Наадмын оролцогчид дууныхаа нэг бадаг эсвэл дахилтыг заавал орос хэлээр дуулах ёстой байдаг учир тэд үүний тулд орос хэлийг шамдан суралцдаг байна.
Б. Одмандах нь Монгол улсын “Морин хуур” чуулгын хөгжимчин ажилтай. Түүнээс гадна тэрээр “Voice of Mongolia” (Монгол HD телевиз), “Universe best song” (UBS телевиз) зэрэг телевизийн шоу нэвтрүүлгүүдийн шилдэг оролцогчдын нэг, нэрд гарч яваа поп дуучин юм.
“Морин хуур” чуулга нь дэлхийн 20 гаруй улсын 250 хотод тоглолт хийжээ. Тус чуулгын хамт олон АНУ, ОХУ, Герман, Швейцарь, Австри, Франц, Итали, Канад, Турк, Хятад, Япон, Өмнөд болон Умард Солонгост тоглосон байна. Тэр дунд Нью-Йоркийн Карнеги-холл, Вена хотын Музикферайн, Берлин хотын Филармони, Оросын Их Театр, Санкт-Петербург хотын Улсын академик капелла, Бээжин хотын Үндэсний их театр, Токиогийн Сантори-холл болон бусад олон алдар цуутай тайзнаа гарчээ.”
“Ялта хүрэх зам” наадам бол “Гуманитарный мир” сангийн төсөл юм. Энэ төсөл үе дамжин ирсэн түүхэн дурсгалуудыг хадгалж хамгаалж, “хөгжмийн дипломатын”-ын хэрэгслээр дамжуулж олон улсын харилцан ойлголцолд дөхөм үзүүлэхийг зорьдог байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин «Ялта хүрэх зам» наадамд мэндчилгээ илгээжээ. Түүний мэндчилгээнд «Энэ наадмыг зохион явуулах санаачилга манай соёл, түүхийн өв, Аугаа их Эх орны дайны үйл явдлууд, Эх орныхоо эрх чөлөөг сахин хамгаалж, нацизмыг бутцохисон манай ард түмний баатарлаг түүхийг нэхэн дурсаж нандигнан хамгаалахад зориулагддаг», – хэмээн тэмдэглэжээ.
Крымийн Бүгд найрамдах улсын тэргүүн Сергей Аксенов видео мэдэгдэлдээ, оросын соёл, орос дуу хөгжимд чинхүү дуртай байгаад нь, басхүү авьяас чадвар төгс наадмын оролцогчид болон зохион байгуулагчдад талархлаа илэрхийлжээ.
Гадаад улс орнуудаас ирсэн зочдыг дэмжиж, тэдэнтэй хамтдаа дуулахаар оросын алдартнууд хүрэлцэн ирсэн байв. Тэдний дунд наадмын уламжлалт оролцогч жүжигчин Екатерина Гусевагаас гадна жүжигчин Дмитрий Дюжев анх удаа, Алексей Маклаков гэнэтийн зочин болж оролцов. Мөн Юта, Василий Герелло, Ярослав Сумишевский, Полина Агуреева нар байсан юм.
Наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг ЗСБНХОУ-ын ардын жүжигчин Лев Лещенко зургаадахь удаагаа даргалжээ. Түүнтэй хамт шүүгчдийн бүрэлдэхүүнд ОХУ-ын гавьяат жүжигчин Денис Майданов, Кай Метов, Зара, Александр Ф. Скляр, ОХУ-ын Ерөнхийлөгчийн соёлын хамтын ажиллагаа эрхэлсэн тусгай төлөөлөгч Михаил Швыдкой, Крымийн Бүгд найрамдах улсын аялал жуулчлал, амралт сувиллын сайд Вадим Волченко, «Курчатовский институт» шинжлэх ухаан судалгааны төвийн ерөнхийлөгч Михаил Ковальчук, “Ялта хүрэх зам-2023” наадмын мөнгөн медальт Тино Айсбреннер (ХБНГУ) нар ажиллажээ.
В сюжете: МонголияРоссияконцертДень Победы