Гэгээн Троицкийн сүмийн ойн ёслолыг Буриадын найрал дуучид өндөрлүүлнэ (Улаанбаатар)
Монголын үзэгч сонсогчид П. И. Чайковскийн нэрэмжит Соёлын коллежийн найрал дуучдын уран бүтээлтэй танилцах боломжтой. Зарим бүтээл Русский Дом-ын тайзнаа анх удаа дуулагдана.
Өнгөрөгч 4 дүгээр сарын 3-нд Монгол улс дахь Үнэн алдартны сүм хийдийн 160 жил, Улаанбаатар дахь Гэгээн Троицкийн сүмийн 15 жилийн ойг сүсэгтэн олон тэмдэглэсэн юм.
Энэ баярыг тохиолдуулж Гэгээн Троицкийн сүмийн ширээт лам Антоний Гусев “Литургия Преждеосвященных Даров” номын айлтгал өргөсөн юм. Түүнээс гадна Монгол дахь Үнэн алдартны шашны 160 жилийн ойд зориулж цуглуулгын цуврал дугтуй нээх ёслол болов.
- Монголд Үнэн алдартны шашны анхны уншлага ном үйлдэгдсэний 160 жилийн ойд зориулж бид Нийслэл Өргөө дэх Гэгээн Троицкийн сүмийн зурагтай дугтуйг нээж байна. Гэхдээ монголын түүхэнд үнэн алдартны шашин тэртээ Чингис хаан, түүний үр садын үед буюу Алтан ордын нийслэлд Оросын үнэн алдартны шашны сүм хийдийн тусгай епархи байсан цаг үед орж ирсэн байдаг, - гэж тус сүмийн ширээт лам Антоний Гусев хэлж байв.
Түүний урилгаар энэ 5 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод П.И.Чайковскийн нэрэмжит соёлын коллежийн найрал дууны тоглолт болно. Тус найрал дууны хамтлагийн уран сайхны удирдаач Майдар Дамбаев АРД-д мэдээлснээр бол, тус найрал дуучид Улаанбаатар дахь тоглолтондоо зориулж “Свете Тихий” мөргөлийн дууг Дарья Коркинагийн найруулгаар, буриад ардын “«Оягуун хухэ огторгой» дууг Александра Дружининагийн орчин цагийн найруулгад оруулсанаар тус тус дуулахаар бэлтгэсэн байна. Мөн Виктор Усовичийн Үнэн алдартны шашны уншлага мөргөлийн цувралаас «Молитва ко Господу»-г Монголд анхлан дуулахаар бэлтгэжээ.
Тус найрал дуучид Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд (Улаанбаатар дахь Русский Дом)-ын тайзнаа тоглохоос гадна Гэгээн Троицкийн сүм дэх мөргөлд оролцохоор төлөвлөжээ.
П. И. Чайковскийн нэрэмжит Соёлын коллежийн найрал дуу нь Буриадын найрал дууны шилдэг хамтлагийн нэг бөгөөд эх орны найрал дууны урлагийг залгамжлан хөгжүүлэхийн зэрэгцээ орос, хилийн чанад, буриадын хөгжмийн бүтээлүүдийг амилуулж соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхтэй явуулж байгаа юм. Тус хамтлагийн уран сайхны удирдаач Майдар Дамбаев нь Москвагийн консерваторийн төгсөгч, Буриадын Бүгд найрамдах улсын Төрийн шагналтан, ОХУ-ын засгийн газрын соёл урлагийн залуу зүтгэлтнүүэд зориулсан тэтгэлгийн эзэн (2024), Бүх Оросын найрал дууны удирдаачдын Казань хотод болсон Ш нээлттэй уралдааны I зэргийн шагналтан (2014) юм.
Дарья Коркина нь янз бүрийн төрөл жанраар амжилттай ажиллаж байгаа авьяаслаг хөгжмийн зохиолч юм. Тэрээр хөгжмийн зохиолч, концертмейстер, дууны найруулагчийн чиглэлээр идэвхтэй уран бүтээл туурвидаг. “Залуу авьяастнууд” хотын даргын нэрэмжит шагналын эзэн (2011), Итгэлт Хамба ламд зориулсан 10 өргөл” хэмээх шашны болон соёлын биет өвийн олон улсын уралдаант 2-р наадмаас (2014) шагнал хүртэж байсан уран бүтээлч юм.
В сюжете: МонголияБурятияхорУлан-Баторконцерт