Буриадын мод суулгац үржүүлэгчид Сүхбаатар хотод ажиллаж эхэлжээ. ФОТО
Жимс жимсгэнэ болон чимэглэлийн ургамлын үзэсгэлэн-яармагт буриадын суулгац үржүүлэгчид 10 мянга гаруй суулгацаа дэлгэн тавьжээ.
Сүхбаатар хотын иргэд оршин суугчид буриадын суулгац үржүүлэгчдээс суулгацуудыг нь дуртайяа худалдан авцгааж байна. Буриадын хувиараа аж ахуй эрхлэгч Данзановын “Тохойн суулгацууд” (Сэлэнгийн район), хувиараа аж ахуй эрхлэгч Пыткиных (Баргузины район) Сүхбаатар хотод болж байгаа яармагт 10 мянга гаруй суулгаж нийлүүлсэн байна. Жимс жимсгэнэ, чимэглэлийн ургамлын үзэсгэлэн-яармагт алим, интоор, үхрийн нүд болон бусад моддын тус бүрийн районы онцлог бүхий сортуудыг дэлгэн тавьжээ.