Сээр хугалах тэмцээн Москвад анх удаа болно
Сээрний яс хугалах тэмцээн 5 дугаар сарын 11-нд ВДНХ-д болно.
Тэмцээн “Оросын арми хүүхдүүдэд” нэртэй үзэсгэлэнгийн танхимын өмнөх “Спортлог Орос орон” талбай дээрх “Орос орон” нэртэй олон улсын форум-үзэсгэлэнгийн дэвсгэрт болно.
Мөн буриадын “Шагай наадаан”, “Талаан тобшо наадан” зэрэг тоглоомуудаар тэмцээн зохиох юм.
Сээрний яс хугалах тэмцээнд эмэгтэйчүүдийн дундаас ялагчийг мөнгөн шагналаас гадна Турк улсад “таван одтой” зочид буудалд байрлаж долоо хоног аялах хоёр хүний аяллын эрхээр урамшуулна.
Тэмцээний хөтөлбөр:
2024 оны 5 дугаар сарын 11-нд.
- 10:00-11:00 - Сээр хугалах тэмцээний оролцогчдын бүртгэл, хугалах ясаа сонгох. «Шагай наадаан» и «Талаан Тобшо наадан»-ы оролцогчдыг бүртгэх
- 11.00-15.00 – Сээрний яс хугалах тэмцээний шалгаруулалт;
- 11.00-19.00 - «Шагай наадан» болон «Талаан Тобшо наадан» буриад тоглоомуудын тэмцээн
- 15.00-15.30 – Тэмцээний нээлтийн ёслол. Уламжлалт наадгай- сээр хугалагчдын шоу үзүүлбэр. Концерт(уран бүтээлийн номерууд)
- 16.00-19.00 – Сээр хугалах тэмцээний ялагч шалгаруулах тэмцээн.
- 19.00-20.00 – Шагнал гардуулах ёслол.Тэмцээний хаалт
6+.