Энэ тавдугаар сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Тусгаар тогтнолын талбайд Монгол-Оросын үзэсгэлэн худалдаа болно
Буриаддаа тэргүүлэгч 30 компани энд бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулах болно.
Шинэхэн хүнсний бүтээгдэхүүн, модны суулгац, бордоо, бэлэг дурсгал, барилгын материал, өргөн хэрэглээний бараа болон бусад олон бараа бүтээгдэхүүн тавигдана.
Арга хэмжээг зохион байгуулагчид нь:
Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн тамгын газар
Улаан-Үд хотын Монгол улс дахь Ерөнхий консулын газар
Бүгд найрамдах Буриад улсын засгийн газар,
Бүгд найрамдах Буриад улсын экспортыг дэмжих төв болон “Байкал Экспо” үзэсгэлэнгийн компани.
6+