«Бид хуримаа хийсэн төдийгүй, Буриадын ёс заншлыг таниуллаа»
Улаан-Үд хотын залуу хос Москва хот дахь “Россия” үзэсгэлэнгийн үеэр гэрлэлтээ бүртгүүлэв.
Москва хот дахь Бүх Оросын үзэсгэлэнгийн төв ВДНХ-д болж буй “Россия” үзэсгэлэн форумын талбарт энэ тавдугаар сарын 12-ны ням гарагт болсон хуримын наадам дээр 150 гаруй хос гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлжээ. Москва хотын Гэрлэлтийг бүртгэх товчооны ажилтнууд энэ үеэр, анх удаа ийм олон гэрлэлтийг нэг зэрэг бүртгэсэн байна. Улаан-Үд хотын залуу хос Тимур болон Элизабет Бадмаевынх Буриадыг төлөөлжээ.
Албан ёсны бүртгэлийн ёслолын өмнө хуримын наадамд оролцогч залуу хосууд «Россия» үзэсгэлэн форумын талбай дахь өөр өөрсдийн нутгийн талбарт очжээ. Тимур болон Элизабет Бадмаевынхан, тус үзэсгэлэнг 2023 оны 11 дүгээр сарын 4-нд нээгдсэн цагаас нь ВДНХ №75 павильонд ажиллаж байгаа Бүгд найрамдах Буриад улсын талбарт бусад бүс нутгийн хосууд болон зочид гийчдийг угтан авч байв.
-Бид энд хуримаа нөхцөлд хийгээд зогсохгүй, бас буриад түмний ёс уламжлал, заншлуудыг харуулахыг зорьсон. Тиймээс бид анхнаасаа үндэсний хувцастайгаа гэрлэх нь тодорхой тул хувцас сонголтод цаг зарах шаардлага гараагүй. Бүх Оросын наадамд төрөлх Буриад нутгаа төлөөлөх бидний хувьд өндөр нэр төрийн хэрэг байлаа, - гэж Тимур Бадмаев ярив.
Фото: egov-buryatia.ru