Евразийн эдийн засгийн Холбоо болон Монгол улс хооронд түр хэлэлцээр байгуулах төлөв сайн байна
Евразийн эдийн засгийн Холбоо (ЕАЭЗХ) болон Монгол улс хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн урьдчилсан ажил хэдийн эхэлж, энэ ондоо багтан дуусаж магадгүй байна.
ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын удирдагчид энэ сарын 8-нд Москвад хийсэн дээд түвшний уулзалтаараа, Монгол улстай худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудлаарх яриа хэлэлцээг албан ёсоор эхлүүлэх ЕАЭЗХ-ны саналыг дэмжжээ.
Евразийн эдийн засгийн комиссын худалдааны сайд Андрей Слепнев энэ тухайд, “Манай орнуудын хувьд Монгол улс зөвхөн хөрш төдийгүй, чухал түнш орон. Бид Монголын талтай харилцан ашигтай хамтын ажиллагаа, чөлөөт худалдааны дэглэм бий болсоны үр нөлөөг гүнзгийрүүлэх чиглэлд хэрэгжүүлж болох худалдааны бодлогын арга хэрэгслүүдийг бүх талаас нь судалж үзсэн.
ЕАЭЗХ болон Монгол улс хооронд худалдааны түр хэлэлцээ байгуулахтай холбоотой урьдчилсан ажлууд хэдийн эхэлсэн, энэ ондоо багтаан дуусах боломжтой.
«Энэ оны нэгдүгээр улиралд бид монголын талтай өргөн хүрээнд зөвлөлдөж, худалдааны хэлцлийн үндсэн араг ясыг хэдийн тохирсон. Энэ ажилд ЕАЭЗХ-ны орнуудын удирдагчдын зүгээс илэрхийлж байгаа дэмжлэгийг харгалзсаны үндсэн дээр, бид хэлэлцээрийн эхийг хамгийн богино хугацаанд гарын үсэг зурахад бэлэн болгосон талаараа Евразийн эдийн засгийн дээд зөвлөлийн гишүүдэд илтгэх боломжтой болно гэж үзэх бүрэн үндэстэй”, - гэж А. Слепнев тэмдэглэв.
Фото: ritmeurasia