Монгол улсаас Буриадад албан ёсоор талархал илэрхийлэв
Улаан-Үд хотод Монгол улсад хүмүүнлэгийн тусламж хүргэх ажлын хаалт болов.
Энд сануулахад, 3 дугаар сарын 15-наас 4 дүгээр сарын 28-ны хооронд Буриадын хөдөө аж ахуйн компаниуд монголын малчдад төрөл бүрийн сортын 8,3 мянган тонн үр тариа нийлүүлсэн юм. Энэ хүмүүнлэгийн тусламж Монгол улсын 16 аймаг, нийслэлийн гурван дүүрэгт хүргэгдсэн байна. Энэ хаврын цагаан болон төмөр зудад Монголын 2,4 мянга гаруй аж ахуй өртөж, 7 сая гаруй толгой мал хорогджээ.
Монгол улсын онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр талархлын үгэндээ, Монголд энэ жилийнх шиг хүнд өвөл ойрын 40 гаруй жилд болоогүй гэдгийг хэлж байв.
– Орос, Буриадын тусламж яг цагаа олж ирсэн. Энэ тусламжгүй ирээгүй бол цас ихтэйн улмаас өвс тэжээлийн дутагдалд орсон малын хорогдол Монгол улсын хэмжээнд улам хүнд байх байсан,- гэдгийг генерал тэмдэглэж байв.
Монгол улсын ОБЕГ-ын төлөөлөгчидтэй хамт найман аймгийн ХАА-н газрын дарга нар Буриадад хүрэлцэн ирсэн байна. Тэднийг төлөөлж Монгол улсын ХХААЯ-ны бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун талархал илэрхийлж үг хэлэв. Мөн Монгол улсын ХАА-н тэргүүний ажилтан цол тэмдэг, хүндэтгэлийн жуух бичгээр хүмүүнлэгийн тусламж хүргэх ажилд оролцсон үйлдвэр аж ахуй, яам тамгын газрын ажилтнуудад гардуулан өглөө.
Энд дурьдахад, Оросын засгийн газрын даалгасны дагуу олгосон үр тариа, хүчит тэжээлийг хүмүүнлэгийн тусламжийн хүрээг гаалийн онцгой журмаар татваргүй гаргасан юм.
-Энэ хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулахад оролцсон бүх хүнд, тэр дундаа Буриадын Бүгд найрамдах улсын Баргузин, Бичурск, Заиграевск, Кабанск, Курумкан, Хиагт, Мухаршивэрт, Тарвагатайн районы аж ахуйнуудад талархлаа илэрхийлье. Буриадын газар тариаланчид жинхэнэ хөдөөгийн хөдөлмөрчид төдийгүй, ер бусын тусч хүмүүс. Нутаг нэгтнүүд та бүхэндээ эргэлзэж байгаагүй,- гэж Буриадын Засгийн газрын тэргүүн Алексей Цыденов тэмдэглэн хэлэв.
Тус бүр 1000 тонн үр тариа хандивласан Мухаршивэртийн аж ахуйнуудад онцгой талархал илэрхийллээ.
- Болонев Сергей Алексеевич - «Искра» Колхоз» СПК дарга
- Гомбоев Эрдэм Базаржапович - СПА (к) «Уула» дарга
- Эрдынеев Ким Дашинимаевич - «Сутайское» ЗАО ерөнхий захирал
- Калашников Григорий Максимович - Газар тариалан-фермерийн аж ахуй эрхлэгч
- Доржиев Валериан Бадмаевич - «Хуторхой»СПК дарга
Алексей Цыденов энэ үеэр, Халхын голын байлдааны түүх, Аугаа их Эх орны дайны жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсад үзүүлсэн монголын ард түмний тусламжаар баталгаажсан Орос, Монголын хоёр талын харилцааг бэхжүүлэх нь хамтын зорилт гэдгийг тэмдэглэн хэлэв.
Фото: Зоригто Жигжитов