«Устуу-Хурээ» наадмыг сэргээв
Тувад болдог «Устуу-Хурээ» наадам дөрвөн жилийн дараа дахин сэргэхээр болжээ.
Дөрвөн жил завсарласны эцэст 2024 оны зун Тувад олон улсын амьд хөгжим, шашин соёлын «Устуу-Хурээ» наадам дахин болох гэж байна. Гадны зочид гийчид, дэлхийн өнцөг булан бүрээс оролцогчид хуран чуулдаг уламжлалтай энэ наадам энэ жил 21 дэх удаагаа зохиогдох юм.
Тувагийн Бүгд найрамдах улсын засгийн газар дэмжиж, засгийн газрын тэргүүн Владислав Ховалыга-гийн шийдвэрийн ачаар энэ соёлын орон зайн үйл ажиллагааг дахин сэргэх боломжтой болжээ. Өнөөдрийн байдлаар наадмыг зохион байгуулах хороо байгуулагдсан байна.
Тэдний мэдээлж байгаагаар, одоогоор наадмыг зохион байгуулах газар болон товыг тогтсон бөгөөд ирэх долдугаар сарын 9-нөөс 11-нд өмнө болж байсан газартаа буюу наадмын Чадан талбайд болох юм.
«Устуу-Хурээ» наадмын тэгш ойн XX жилийн баяр цэнгүүн 2019 онд болж Орос болон дэлхийн найман орны 83 хотоос 937 зочид гийчид оролцож байсан юм. Наадмын зохион байгуулагч Игорь Дулуш тухайн үед, тодорхой зарим асуудал бэрхшээлтэй тулгарч байгаа тус хөгжмийн форум цаашид оршин тогтнохын тулд хэлбэр хийцийн хувьд хувьсан шинэчлэгдэх ёстой гэж мэдэгдэж байжээ. “Нэг талаас, бид Чаданд хориод жил зохиогдож байгаа наадмын уур амьсгалыг хадгалж хамгаалах ёстой боловч нөгөөтэйгүүр хөгжлийн шинэ түвшинд гарах шаардлагатай” гэж Дулуш тэр үед ярьж байсан байна.
Энд сануулахад, амьд хөгжим, шашин соёлын «Устуу-Хурээ» наадмыг хамгийн анх 1999 онд Чадан хотод байдаг бурхны шашны «Устуу-Хурээ» (Чаданы дээд хийд)-ийг сэргээн босгох зорилгоор зохион байгуулсан түүхтэй байна. Энэ наадмыг зохион байгуулагдсан хугацаанд дэлхийн 20 гаруй улсын 6000 гаруй зочид гийчид түүнд оролцжээ.
Энэ наадмын талбайд сонгодог болон ардын хөгжмөөс авахуулаад орчин үеийн бүх чиглэл урсгалын хөгжим дуу хадаж, олон төрөл чиглэлтэй байдаг онцлогтой. Мөн урьдчилж бэлдсэн аяз хөгжим ашиглахыг зөвшөөрдөггүй.
В сюжете: ТуваТывафестивальУстуу-Хурээ