Агинское хотноо "Найрамдлын тогоо" дурсгалын хөшөөний төсөл танилцуулав
Орос, Хятад, Монгол гурван улсын найрамдал, хамтын ажиллагааны илэрхийлэл болсон архитектур- чимэглэлийн байгууламжийг энэ зун Агинскийн дүүргийн "Приононье" аялал жуулчлалын цогцолборын дэвсгэр нутагт байрлуулна.
“Найрамдлын тогоо” байгууламжийн зохиолч, нэрт архитектор Аги Болот Дондоков аялал жуулчлалын улирлын нээлтийг тохиолдуулж төслөө танилцууллаа.
"Хөшөө нь төв дундах нэг Сэргэ-г тойроод гурван "Сэргэ" буюу морь уяаны шон хэлбэртэй байна. Нүүдэлчин түмний дагуу энэ нь найрсаг, зочломтгой байдлын бэлэг тэмдэг юм.
Гурван Сэргэ-гээр чин үнэн, сайхан сэтгэл, цэвэр ариун ажил хөдөлмөрийг бэлгэдсэн гол Сэргэ-г тойрон нэгдсэн Орос, Монгол, Хятад найрамдалт орнуудыг бэлгэдэж байна.
Сэргэ-г “Найрамдал” гэж гурван хэлээр бичсэн алтадмал хүрээгээр тойруулсан байна” гэж Болот Дондоков хэлэв.
Уг хөшөөг бетонон хавтан дээр суурилуулж, гурван тавцан дээр тус гурван улсад буддын шашин оршин тогтнодгийг илтгэх дорно дахины, буддын хэв маягаар урласан чимэглэл маягийн арслангууд байх болно.
"Суурийг бүхэлд нь шаазан хавтангаар бүрсэн байна. Талбайн баруун буланд төмөр тулган дээр том тогоо байх юм. Энэ бүтээл Өвөрбайгалийн хязгаарын хамгийн үзэсгэлэнтэй архитектур, соёлын дурсгалын нэг болно” гэж зохиолч хэлэв.
Архитектурын чуулбар нь "Хятад-Монгол-Орос" олон улсын эдийн засгийн коридорын дагуух худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн чухал замуудын маршрутын хэсэг болж, бас аялал жуулчлалын нэгэн брэнд болох юм.
Өвөрбайгалийн хязгаарт болох “Шинэ хязгаар” гадаад эдийн засгийн форумын хүрээнд “Найрамдлын тогоо” хөшөөний нээлтийг ирэх долдугаар сарын 20-нд хийхээр төлөвлөжээ.