Монголын зургаан аймаг болон Улаанбаатар хотод ОХУ-аас очсон орос хэлний багш нар ажиллаж байна
Монголын улсын ЕБС-иудад заавал судлах ёстой хичээлийн нэг нь орос хэл байдаг.
“Зарим улсад Пушкины хөшөөг буулгаж байна. Харин орчин үеийн монгол улсын орос хэлний багш нар бид Монгол улсад маань Пушкины музей нээгдээсэй гэж мөрөөддөг юм” гэж Монголын орос хэлний багш Ж.Батмөнх Пушкины нэрэмжит "РГ" олон улсын XXIV уралдаанд ирүүлсэн “Пушкин манай бүх зүйл. Тэгээд яах вэ? Оросын суут яруу найрагч шинэ үеийнхэнд хэрэгтэй юу?” нэртэй эссе-дээ бичжээ.
Энэ эссе-г зохиогч нь ЗХУ-д Иваново хотын Багшийн сургуульд суралцжээ. Тэнд тэрээр Пушкины уран бүтээлтэй анхлан гүнзгий танилцжээ. Тухайн үед асар том, олон үндэстний улсад бүх хүн армен, эстони, гүрж, киргиз ялгаагүй цөм оросоор ярьдаг байлаа,- гэж энэ багш дурсаж байна. Мөн хүн бүхэн Александр Сергеевич гэж хэн болохыг мэддэг байлаа. “Манай ээж, аавын үеийнхэн ч бас Пушкиныг уншдаг байсан. Тэднийг сургуульд байхаас нь оросын агуу яруу найрагчийн талаарх мэдлэгийг олгож, манай уран зохиолчид түүний бүтээлийг монгол хэл рүү хөрвүүлдэг байсан юм. Тэр үе бол “Пушкин бол манай бүх зүйл” гэж бахархалтайгаар хэлж болох цаг байсан юм” гэж энэ сурган хүмүүжүүлэгч онцлон бичжээ.
Мөн тэрээр Монголын залуучууд, тэр дундаа Улаанбаатар хотын 34 дүгээр дунд сургуулийн сурагчид Пушкины зургийг андахгүй сайн таньдаг, учир нь уран зохиолын кабинетад нь их зохиолчийн хөрөг өлгөөтэй байдаг гэдгийг ярьж байлаа.
Монголд орос хэл улсын ерөнхий боловсролын дунд сургуулиудад заавал судлах хичээлийн нэг байдаг. Хүүхдүүд наймдугаар ангиасаа эхлэн Оросын суут яруу найрагчийн зохиол бүтээлүүдийг судалж эхэлдэг. Наймдугаар ангийн орос хэлний сурах бичигт “Александр Пушкин -оросын яруу найргийн нар юм” гэдэг нэртэй бүхэл бүтэн бүлэг бий. Сурагчид түүний намтар түүхтэй танилцсаны дараа амьдрал уран бүтээлийнх нь талаар “Пушкиныг хэн сайн мэдэх вэ?” ханын сонин гарган хэлэлцдэг байна.
Мөн оросын мэргэжлийн жүжигчид Пушкины шүлгүүдийг уншсаныг багш нь сурагчдадаа YouTube-ээс үзүүлдэг. Энэ бүх арга хэрэглүүрүүдийн дүнд сурагчид шүлгээ аялгагүй, бас алдаагүй цэвэр уншихыг хичээдэг.
Есдүгээр ангидаа монголын сурагчид Пушкины үлгэрүүдтэй танилцдаг. Оросын яруу найрагчийн бүтээлүүдийг судалсны дараа тэд “Пушкины тухай би юу мэдэх вэ?” сэдвээр зохион бичлэг бичдэг. Хамгийн сонирхолтой ажлуудыг сургуулийн хананд байрлуулдаг. Мөн яруу найрагчийн шүлгүүдийг монгол хэлэнд хөрвүүлдэг сурагчид ч бий.
Их ойн жилд орос хэлний багш нарын гол зорилго нь Пушкинд зориулсан арга хэмжээг хотын хэмжээнд зохион байгуулах юм. Дашрамд дурьдахад, энэ багшийн эхнэр ч бас сургуульд орос хэлний багшаар ажилладаг. Тиймээс тэр өөрийнх нь гэр бүл Монгол улсад орос хэлийг түгээн дэлгэрүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж байгаа гэж итгэлтэй хэлж байна.
Дашрамд дурьдахад
2020 оны 1 дүгээр сараас Монгол улсад Оросын орос хэлний багш нар очин ажиллаж эхэлсэн юм. Тухайлбал, Монгол улсын зургаан аймаг болон нийслэлд өнөөдрийн байдлаар Оросоос мэргэжилтэн багш нар ажиллаж байна. Оросын Гэгээрлийн яам орос хэлний багш нарын дунд уралдаан зохиодог. Энэ уралдаанд шалгарсан багш нарыг Монголд нэг жилийн хугацаатай илгээдэг. Тэдгээр багш нар монголын мэргэжил нэгтнүүддээ орос хэлний заах арга барилаа боловсронгуй болгож, хичээл дээрээ орос хэлний орчинг бий болгодог. Мэдээжийн хэрэг, Оросоос мэргэжилтэн багш нартай сургуулийн хүүхдүүд их азтай. “Би долоодугаар ангийн сурагчидтай наймдахь сардаа ажиллаж байгаа орос багшийн хичээлд суусан. Тэгээд миний анзаарсан зүйл бол багш нь монгол хэл мэдэхгүй, завсрын хэл ашиглахгүй байлаа ч хүүхдүүд багшийгаа сайн ойлгож, хичээлд идэвхтэй оролцож байсан юм. Мөн хүүхдүүд нь манайханд түгээмэл тохиолддог “хатуу хэллэг”-тэй биш байсан юм. Хичээл нь тайван, найрсаг уур амьсгалд болж байлаа. Улмаар хичээл дээрээ аль болох их тараах материал ашиглах хэрэгтэй гэдэг дүгнэлтийг миний хувьдаа хийсэн. Мөн тараах материалууд хүүхдүүдийн сонирхлыг татахуйц байж, аль болох өнгөлөг байх хэрэгтэй. Хичээлийг ийм агуулгын багтаамж сайтай болгоход ном, сурах бичгүүд хэрэгцээтэй байдаг”,- гэж монголын энэ багш бидэнд сэтгэгдлээ хуваалцлаа. Монголд ажилладаг оросын багш нар аль болох нэмэгдээсэй. Тэгвэл орос хэл англи хэлтэй өрсөлдөж чадна, -гэж Ж.Батмөнх багш ярив. Дээрээс нь, түүний ажилладаг сургууль хүүхдүүдээ Орос руу сургахаар явуулдаг уламжлал тогтжээ.